ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 3

Чөлөөт цаг  | 2008 / 04 / 03

Эхний үед ажил нь тийм ч амар байсангүй. Гэртээ аягаа угаахаас өөрөөр гараа усанд хүргэж үзээгүй шахам танхил амьтан резинэн бээлий хйигээд гар шазрам халуун усаар шал угаана. Тоос арчина. Ууртай хүмүүс өрөө удаан цэвэрлэлээ гэж загнана. Хамт ажилладаг хүүхнүүдтэйгээ ярих ч юм үл олдоно. Ялангуяа ажилд орсон эхний өдрөөс л шууд дайсантай болсон нь сувилагч Сараа хэмээх шингэн үстэй, нүд нь нүүрэндээ томдчихсон гэмээр харагддаг, туранхай өөнтөгч хүүхэн.

Намуун эмнэлэг дээр хамгийн даруухан хувцасаа өмсдөг ч тэр анх уулзаад л түүний өмссөн зүүснийг сонжсон харцаар хөлөөс нь толгой хүртэл нь харснаа – За шинэ асрагч эхлээд 00 цэвэрлэнэ шүү гэжээ. – Намайг тасаг цэвэрлэ гэсэн ш дээ. – Тэгвэл би чамайг 00 цэвэрлэ гэж байна гэхэд нь Намуун – Би тасгийн эрхлэгчид хэлнэ гээд гараад явчихжээ. Мэдээж тасгийн эрхлэгч нь Сааа сувилагчийг дуудаж загнаа биз. Түүнээс хойш тэр хүүхэн Намууныг харахаараа тас ширвэдэг болсон билээ. Тэгээд ч Сараа түүнийг өөрөөсөө илүү гэдгийг анх уулзахдаа л мэдэрчээ. Харин Хажид гэдэг бага эмч авгай Намуунд их сайн. Өөрөө охингүй болохоор охидод хайртай гэж ярьна. Түүнд гэрээсээ авчирсан боорцогоо өгөх гэж дуудах ч юм уу, өчигдрийнхөө үзсэн солонгос киноны тухай хууч хөөрөх дуртай билээ. Намуун энэ эмнэлэгт ажиллах болсноосоо хойш л амьдрал гэдэг ихэнх хүмүүсийн хувьд ямар хатуухан боорцог байдгийг , өчүүхэн бага цалинтай, ядуу зүдүү байхын зовлонг ойлгож эхэлсэн билээ. Үргэлж мөнгөөр дутагдсан, хоосон нойтон явахын зовлон ямар байдгийг тэр урьд нь үнэхээр төсөөлдөг ч үгүй байжээ. Гэтэл өөрөө жаргалдаа ташуурсан амьтан өөхөнд ороосон бөөр мэт энхрий өсгөсөнд нь аавдаа талархах гэгчийг мэддэг ч үгүй явсандаа үнэхээр ичих болжээ. Тийм ээ, Намуун дутагдах гачигдахын зовлонг төсөөлдөг ч үгүй байсан. 50-60 мянгын цалин. Хүн чихэлдсэн автобус, муухай үнэртэй хуушуур, хямдхан хувцастай ийм хүмүүс Монголд ямар олон байдаг юм бэ? Хэмээн гайхаж билээ. Намуун ажил дээрээ ирэхээрээ гар утсаа унтраачихна. Тасагт нь гадагшаа ярьж болдоггүй битүү аппараттай ганц утас л бий. Тэгээд л ертөнцөөс тасраа. НАмуун хэдий хүртэл эмнэлэгт Алтанзул гэдэг асрагчийн дүрд тоглохоо мэдэхгүй л байв. Ямар ч гэсэн Хасараас болж шархалсан сэтгэл нь энд маш амархан тайтгарч байлаа. Бас урьд нь түүний амьдрал усны тогтуун мандал дээрх бадам цэцэг мэт нэгэн хэвийн, санаа зовох юмгүй өнгөрч байжээ. Одоо бол өдөржин шал угаагаад ядарсан ч амьдралыг шинээр харах болсондоо их л урамтай явах болсноос гадна нэг л мэдэхэд Итгэлийг боддог, хүрээд ирээсэй хэмээн сэм сэм харуулддаг болсноо өөрөө ч анзаарсангүй.
Хандаа ямар гоё гуталтай болоо вэ? – Захаас 70-аар авсан гэсэн – За байз, энэ цалин дээрээсээ ганц гутал авмаар байдаг. Утасны карт авчихаар мөнгө гуталд хүрэхгүй болох нь ээ. ЧИ найздаа 20 мянгыг зээлэхгүй юм уу? – Чамд зээлдүүлэх нь битгий хэл өөрөө хамаг өрөө дараад хоосон хоцрох нь – Баян нөхөртэй л болох юм сан. – Баян нь бидэн шиг юмыг нь тоогоо ч уу, үгүй ч үү. Ядаж байртай залуу тааралддаг бол ч ... Хувцас солих өрөөнд өглөө бүхэн л тийм яриа болно. Үдээс хойш хичээлийнхээ дараа ирээд л ажилдаа түүртэн шал угааж байгаад л алга болчихдог, юу санаж боддог, гэр орон нь хаана байдаг тухайгаа ганц ч үг цухуйлгахгүй болохоор нь хүүхнүүд түүнд нэг л хөндий хандана. Харин Отгоо гэдэг жаахан охин л Намуунд дотно ханддаг юм. Намууны ажилд орсны дараагийн долоо хоног байлаа. Аянгын найз бүсгүй Заяа ээжийнхээ шинжилгээний хариуг авах гэж яваад түүнтэй эмнэлгийн хонгилд яг мөргөлдчихлөө. Хувинтай юм барьчихсан тэр охиныг нэг л үзсэн юм шиг санагдахад Заяа түр бодосхийснээ нөгөө Итгэлийн хайгаад байсан охинийг гэнэт саналаа. Тэгээд угийн хашир зангаараа шалгахаар шийдэв. – Хүүе охион, шинжилгээний хариу хаанаас авдаг юм бэ? Гэсээр тэр хойноос нь гүйцэж очив. Нөгөө бүсгүй эргэж харав. Яг мөн. Эмнэлгийн ногоон хувцас л өмсчихсөн болохоос. Өндөр ч биш, намхан ч биш дунд зэргийн нуруутай, сортолзсон нүдтэй цагаан охин байв. – Доод давхарт 101 номероос авдаг юмаа. – Баярлалаа гээд эргэхдээ Заяа энэ охинд ямар нэгэн сэтгэл татах увидас байгааг мэдэрчээ. Манай Итгэлийг тэгэж сэтгэлээр унагачихаад мэдээ ч үгүй явдаг. Урьд нь загвар өмсөгч, бүжигчин гоё гоё охидыг бээлий шигээ л сольдог байсан Итгэл энэ охины юунд нь болсон юм болоо? Тийм ч хөөрхөн биш мөртлөө нэг л аятайхан охин юм гээч. Аймар ихэмсэг харцтай. Тэгсэн мөртлөө асрагч хийдэг. За ямар ч гэсэн өнөөдөр Итгэлд ёстой сурприз барина даа гэж бодсоор тэр шатаар урууджээ.
Намууныг эрж хувийн эмнэлгүүдээр гүйсэн энэ хэдэн хоногт Итгэл ёстой шаналж гүйцэв. Нөгөө шүрэн бугуйвчийг үргэлж халаасандаа авч явна. Эзэн нь олдохгүй л байлаа. Найз нар нь яаж ч хэлээд тоосонгүй. Эцэст нь Заяа – Чи дэндүү олон охин гомдоосны чинь шийтгэл болж дээ гэхэд ч дуугараагүй билээ. Итгэл ийнхүү дурлалын боол болсонд Жака л маш их харамсч байлаа. Хүүхэн эргүүлэхдээ хань татах хүнгүй болсон болохоор тэр. Урьд нь бол тэр 2 хамт л явах юм бол хажуу хавиргаараа өнгөрсөн гоё охидод нүд унагавал найралгүй өнгөрдөггүйсэн. Харин Итгэлийн ийнхүү хүмүүжсэнд хамгийн их баярласан хүн бол Заяа билээ. Бүсгүй эхлээд Итгэлийг хүүхэн эргүүлэхээ болиод хайртыг нь уруу татчих вий гэж айх юмгүй болсонд баярласандаа инээд нь хүрээд л сууж байсан юм. Гэвч сүүлдээ Итгэлд тэр охиныг нь олоход туслах юмсан гэж үнэн сэтгэлээсээ бодох болсон билээ. Гэтэл найзынх нь нөгөө өдрийн бодол шөнийн зүүд болсон охин ингээд явж байдаг. Гэвч хашир нь дээрээ. Заяа жижүүр сувилагчаас лавлаж байж Алтанзул гэдэг сувилагч энд ажилладагийг лавтай мэдэж аваад эмнэлгээс сэтгэл тэнэгэр гарч одлоо. Итгэл нэгэн сонинд компъютер дуудлагаар засна гэсэн зар өгснөөсөө болж татварын байцаагчид дуудагджээ. Ширээгээрээ дүүрэн цаас хөглөрүүлсэн муухай ааштай хүүхэн сууж байв. Байцаагч гэдгийг хүн байцаахийн нэр гээд шууд утгаар нь ойлгочихсон бололтой. Залууг хөлөөс нь толгой хүртэл ширтсэнээ – Миний дүү оюутан хүн татвар төлдөггүй гээд ойлгочихсон юм биш биз дээ? Гэснээ дуу нь албархуу ширүүн болж – Та нар үйл ажиллагаагаа эхлээгүй гээд байсан. Данс руу чинь мөнгө орсон байна лээ. Өнөөдөр энэ сонинд зар гарчихсан байна. Төрөх нь үнэн, татвар хураалгах нь үнэн гэж дуулсан уу? Балансаа гаргаад ирээрэй. Тэгэхгүй бол өөрөөр ярина шүү хэмээн тачигнав. Тэр хэл амтай айхтар байцаагчийн өмнөөс А гэж дугарч ч амжсангүй гарч ирээд хөлсөө арчсанаа дансанд бас юун хөдөлгөөн орчихов оо? Хэмээн гайхав. Утсаа авах гээд энгэрээ тэмтрэхэд нь нөгөө шүрэн бугуйвч гарт нь өртжээ. Тэр бугуйвчийг гарган гартаа атгаж зогсохдоо сэтгэл нь үүлтэй тэнгэр онгойх шиг гэнэтхэн цэлмээд явчихлаа. Урьд нь бурхан шашин, ямар нэгэн сүсэг бишрэлийн тухай ярих нь гарахад хөх инээд нь хүрдэг байсан Итгэл одоо энэ бугуйвчтай ярих нь халаг болж сэтгэл санаа тайвшруулж, ажил үйлс бүтээдэг ид шидтэйд нь эргэлзэхээ больсон билээ. Бугуйвчийг харах бүрд эзнийх нь нөгөө л харц усных шиг мэлтэлзсэн нүд санаанд нь орж тэр хайрын цэнхэр ертөнцөд оччихдог билээ. Гэтэл гэнэт утас нь дуугарахад утасныхаа клипээ харвал дүү охин нь залгаж байна. Энэ Навчаа одоо яах гээд дандаа над руу дохиж байдаг байнаа хэмээн төвөгшөөн үглэсээр эргэж залгавал – Ах аа, Сэни гэнэ үү хэн гэнэ бэ? Тийм хүүхэн таньдаг юм уу? Над руу баахан мэссэж явуулаад ахтайгаа яриулаад өгөөч ч гэх шиг. Гэр рүү ч дандаа залгаж байх юм. Ямар яршигтай юм бэ? Хэмээн дуржигануулав. Тэгснээ – би тэгэхээр нь ёстой горьдвоо. Чам шиг хүүхнүүдийг манай ах тоодоггүй гээд мэссэж явуулчихсан. Зөв биз дээ? Хүүшээ, ахаа миний нэгж дуусчихлаа. Одоо би ажил дээр чинь очоод картны мөнгө авчихъя тэгэх үү? Хэмээн панаалдлаа. Итгэл зальтай амьтан гээд за за өөрийгөө Сэни гээд байдаг өнөөх нойтон хамуу шиг хүүхнийг бодохоос дургүй нь хүрэв. Тэр бол сарын өмнө Жакатай жуулчны бааз явж байгаад танилцсан бүсгүй. Ээжийнхээ найзын бааз дээр гар компъютерийг нь засахаар залагдаж очсон 2 ажлаа хийчихээд шөнө нь говийн тэнгэрт гялалзах саатай хоргой шиг хээнцэр тодхон оддыг шохоорхон хэвтэж байтал- Гал байна уу? 2-оо гэсээр нэг бүсгүй дөхөж ирсэн нь Сэлэнгэ байсан юм. Богинохон шорт, бариуй майк өмссөн, урт хөлтэй өндөр нуруутай Сэлэнгээ эль хуль жуулчны бааз дээр ёстой согоо гэхээс аргагүй байснаас гадна ойр хавьд нь бүсгүй шингэн дуут харагдахгүйд уйтгарлаж хэвтсэн мань 2-т ийм бүсгүйтэй танилцсан нь бөөн аз байлаа. Гал байна уу? Гэдэг ч эрчүүдийг өөрөө өддөг хүүхнүүдийн дэндүү улиг болсон арга байсан ч тэр 2 чихэр харсан нусгай жаалууд шиг халаас руугаа зэрэг гараа явуулж билээ. Мэдээж тэр шөнө мань 3 говийн тэнгэрт гялалзах тодхон, гоёхон оддыг удаан шохоорхсон ч гүй. 2 залуугийн компьютер засаад олсон мөнгө нь тэр чигээрээ ч эргээд эзнийхээ санд орж билээ. Харин дараа нь Сэлэнгээ гуйлгаж барьсан ч үгүй, Итгэлийн өвөрт шурган орсонсон. Монгол бүсгүй гэхэд Холливудын шаргал үст, урт хөлт хүүхнүүдээс дутахгүй гоолиг биетэй тэр хүүхэн өөрийгөө Сэни гэж дуудуулах, хэтэвч зузаантай эрчүүдийг сэгсрэх, ууж наргиад л, бодож санах юмгүй хөнгөхөн амьдрах нүгэлгүй дуртай, бас хааяахан жижиг шоунд загвар өмсчихдөг, хамгийн гол нь таалагдсан эрийнхээ өвөрт эрээлж цээрлэх юмгүй шуудхан гулсаад орчихдогийг нь Итгэл танилцсан шөнөө л мэдсэн ч сурсан зангаараа хагас сар үерхсэн юм. Хэдийгээр Сэлэнгээ түүнээс салах бодолгүй байсан ч Итгэлийн хувьд тэр муужгайтай түүнээс илүү удаан зууралдах сонирхол төрөөгүй юм. Хамгийн сүүлд хамт хоноод өглөө нь яаж өөрөөс нь төвөг багатайхан шиг салдаг билээ гэж бодож хэвтэхэд нь тэр муур мэт суганд нь шигдэн хоёулаа маргааш уулзах юм уу? Хэмээн нялуурахад амнаас нь ханхийсэн тамхины үнэрт дургүй нь хүрсэн Итгэл нөгөөдөр нөгөөдөр гэж хэлээд л тэр чигээрээ бултчихжээ.

Үргэлжлэл бий
  |  
Өмнөх мэдээлэл
Чамайг сонжъё
Дараах мэдээлэл
Шоогоор мэргэл

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(899)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: bb.   2016-04-15
1dugeeer bulgiig yaj unshihuuu haanaas

Зочин: Cheamma.   2010-01-07
I really should get more educated before I decide if I would like to do this. Basically if you could give me a brief overview of currencty trading. Also, how much would I need to have in my forex account to actually make it worth the time and effort of trading and to be able to make any money? I'm a college student so a couple hundred bucks is probably all I could put in adn that's even stretching it a little. unlock iphone

Зочин: maral.   2008-12-04
mash goe bish yum aa

Зочин: hi.   2008-04-08
http://www.terguunserver.com/index.php?showtopic=2990&st=0&start=0 ИЙШЭЭ О� Ж Ү� ГЭЛЖЛЭЛИЙГ НЬ УНШ НААД ӨГҮҮЛЭГ ЧИНЬ 30 ХЭСЭГТЭЙ ИНГЭЖ УДАЖ ТАВЬБАЛ НААДАХ ЧИНЬ ӨЧНӨӨН ОЛОН СА� ЫН ДА� АА ДУУСАХ ЮМ БАЙНА.ДЭЭ� БАЙГАА ХАЯГИЙГ ХУУЛЖ АВААД url ДЭЭ� ЭЭ БИЧЭЭД О� ООД УНШАА� АЙ :)

Зочин: hi.   2008-04-08
huuyee hurdan bicheerei bi bur enend orchihloo. neeh goy oguulleg yumaa.

Зочин: dolgoon.   2008-04-08
ene shuren buguivch ch goy oguulleg shuu

Зочин: enkhjin.   2008-04-07
ene vgvvleg mahs goe te bi yrid omno ni ynishij bsan ahiad ynshsan chin bvr goe bna.bi shvvder tsetsegiin 2 nomiig unshij bsan 1 nom ni bas emaileer elgeesen yagaahan sarnai ter bas mahs goe....

Зочин: nansaa.   2008-04-07
goe oguulleg bna.byambin rinchingin uurin tuyag gargachih tegehu?

Зочин: nansaa.   2008-04-07
goe oguulleg bna.byambin rinchingin uurin tuyag gargachih tegehu?

Зочин: nansaa.   2008-04-07
goe oguulleg bna.byambin rinchingin uurin tuyag gargachih tegehu?

Зочин: Selenge.   2008-04-07
ene uguullleg ih goy tugsgultei shuu. hamgiiin suuld ni Namuun gadaad yawad ireed Itgelteigee uulzaad l tgd tuundee uurtuu bdag buguiwchtai adilhan buguiwchshine jileer belegleed l. suuliin uguulbe rni ih goy shuu. minii setgeld ih hursen. Ugaasaa Suudertsetseg zohiolch dandaa go goy uguuleg bichdeg yum chin. bi haaya tuunii uguulleguudiig unshaad tuuntei uulzahyumsan gj bodoog yumaa. hehe. za za urgeljleliig ni hurdan gargaarai HUURHUN. Bayarlalaa.

Зочин: azaa.   2008-04-05
энэ форум дээр шүрэн бугуйвч чинь бүрнээрээ байгаа http://www.terguunserver.com/index.php?showtopic=2990&st=0&start=0

Зочин: GoodFella.   2008-04-05
Мөрөөдөл Нар уулын цаагуур жаргаад нэлээд удсаны дараа цэлмэг тэнгэрт түмэн өнгийн одод анивчин сэтгэлд нэг л дотно.Урд туулын бургас салхинд шуугиад л хосууд бие биедээ наалдан хайрын үгс шивнэлдэнэ.Цээжинд хөнгөн гуниг төрөн чамайг бодон алхана.Урьд болсон зүйлийг дурсан санаж анх уулзсан тэр мөчөө саналаа.Эргээд бодоход энэ бүхэн эрвээхэй цагын минь алтан дурсамж бас дурдатгал болон үлджээ.Цаг хугацаа урсан явсаар л их хот урд талд чимээ аниргүй дүнхийнэ.Ирээдүйд энэ хот яаж өөрчлөгдөж цаашаа яах бол гэж дотроо бодсоноо би ямар тэнэг зүйл бодно вэ? Гэж өөрийгөө зэмлэн түр зогслоо.Амьдрал чимээгүй урагшилсаар марггаш ирэх дурлалыг би хүлээнэ.Ахиад ирэх тэр мөчийг тэвчээртэй хүлээнэ.Хажуугаар зөрөх хосууд инээд алдан нь намайг тавлаад байгаа юм шиг санагдан атаархал цээжинд төрөн хойшоо харж амьдралын утга учирыг хайраар төсөөлнө.Магадгүй хаа нэгтээ намайг хүсэх эсвэл бас над шиг хэн нэгнийг хүсэж хүлээж суугаа хүн бас л ингэж орой үдшийн цагаар алхаж явдаг байхдаа.Тийм хүнтэй учирахыг тэвчээртэй хүлээн алхана.Хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй.Ус аажмаар гөлтөлзөн урсана.Усанд тусах сарны гэрэл эргэн тойрныг саарал өнгөөр гийгүүлнэ.Цээж дүүрэн цэвэр агаараар амьсгалаад урсан өнгөрөх цаг хугацааг цааш нь явуулахгүйг хүснэ.Үргэлж ийм байхыг үүрд байлгахыг хүснэ.Дулаахан салхи үлээгээд уулс хүглийгээд л энэ бүхнийг бодсоор явахад нэг мэдэхэд гэрийхээ гадаа ирчихсэн байлаа.Ийм л оройг би хэзээ ч мартахгүй мартаж ч болохгүй байхаа би мартахгүй ээ!!

Зочин: GoodFella.   2008-04-05
Бодол Гадаа анхны цас орно.Бодолд дарагдан зогссоор нэг л мэдэхэд чиний тухай бодол руу орчихлоо.Анхны уулзалт бас л анхны цаснаар болж билээ.Анхны гэсэн тодотголтой бүх зүйл гоё байж дээ.Чиний хөөрхөн инээд хөөрхөн ааш хүнтэй харьцах байдал бусдыгаа удирдах чадвар үнэхээр гоё.Намайг хайрладаг байсан харц намайг үгүйлдэг байсан сэтгэл надтай байхыг хүсдэг байсан цаг хугацаа түүний намайг тэврэхэд үнэртдэг байсан үнэр энэ бүхэн одоо бодоход гоё байж дээ.Ангидаа цуглан ангиараа нэг хөгжмийн аянд удаан бүжиглээд л тэр үед тэврэлдэн зогсохдоо цаг хугацаа ингээд л зогсдог бол ямар гоё вэ? Гээд бүтэхгүй зүйлийг мөрөөдөөд тэгээд тэр оройдоо сааданд тэврэлдэн суухдаа ирэх зун яахыгаа мөн тэр үед зусланд хамт гарах тухай ярилцаад юу ч болоогүй байж амьдрал яриад мөн 13-н сааданд дүүрэн хос бид ч тэдний нэг болно гэж мөрөөдөөд бүтэхгүй зүйлийг бүтээх гээд яах аргагүй тэр үед бид хоёр жаахан хүүхэд байж дээ.Одоо том хүн болоогүй ч гэсэн бага сага юм мэдэхтэйгээ нэг ёсондоо хүүхэд насаа хаяж дээ.Эргээд бодоход ингээд энэ бүхнийг бичиж санахад хүргэж байгаа зүйл нь хайр юм уу даа.Хайр гэж яг юу болохыг мэдэхгүй ч мэдэхийг оролдон мэрийж бас олсон зүйл минь энэ байлаа. sanalaa ilgeegeerei

Зочин: anna.   2008-04-05
biirbeh.mn deer buren eheeree bgaa.2005 onii 10 11 sariinh ni arhiv dee uneheee goy uguulleg

Зочин: mg.   2008-04-05
shuudertsetsegiin zohioson tuuj uguulleguud ni ih goy bdag yum. ene shuren buguivch minii inshih durtai hamgiin nom. bas ene zohoigchiin hulan. imeileer ilgeesen yagaan sarnai geh met uguulleguudiig zaaval olj unshaarai.

Зочин: sondor.   2008-04-05
hi, bi shuren buguivch-2iig ni unshij chadsangui ee, yahuu? dahiad gargah bolomj bgaa yu?

Зочин: eegii.   2008-04-05
ene oguulleg chin barag 30 hesegtei.ta nar ingej unshina gewel zugeer ulgeriin dalai.BIIRBEHruu orood shuren buguiwch gj bicheed haihgui yu.haihdaa krilleer bichxee martaw!!!!!!!!!!!!

Зочин: hi.   2008-04-05
urgeljiliin hyrdan tawiarai zugeer l tasartsan ymaaaaaaaaaaaaaaaaaaaa

Зочин: dulguun.   2008-04-05
anhnii hartsaar hun iim aimar durlana gj baidag yumuu urid n shaal ondoo hun bsiin bj neg ohintoi gants harts murgulduud ingej durlana gj bdgui l bhgui yu bas ter bayan ohin n yu ve tiim bayn yum bj emlegt 00 iin tseverlegcheer orson ch geh shig shal sonin yum bichij bhiin tgd ter eej aav n huuhdee yu hiiged bgag n medeggui yumuu haishaan yur n shal sonin yuma geriinh n gadaa shuniin 2 boltol huleesen ch geh shig shal so yum bichij bhiin

Зочин: saku.   2008-04-05
olon taslalgui buren eheer ni gargaachee aria heterhii sunjipuuluhiinmaa

Зочин: sina.   2008-04-05
Yahaw dajgvi yum gehde jaahan zarim hesegtei jaahan sonin bolchihoj yg yu gej bichehee medehgvi bna jischee hvn bvhen l mende sh dee hyamdahan huwtsastai hvmvvs,muuhai vnertei huuschuur ch geh shig araai l ertuntsuus tasarchihsan yum shig sanagdlaa.

Зочин: deka.   2008-04-05
Goodfella chi shv goyo ergetsvvlemj baina. uur olon goyo setgeliin vgee ene metchilen bicheerei goodluck for you.

Зочин: deka.   2008-04-05
uu ene dulguun ch gene vv? ene neg yum bolio yugaach medehgvi baij hachin yum bichtsen baihiin zohiol gj yu bdgiig meddiimu?medehgvi baij bitgii hutgalj baigaach! uuruu ingej bichij chadahgvi hewtej olon yum yariad ilvvdeed bhiin.

Зочин: shuren buguiwch.   2008-04-04
hi@yahoo.com-oo biir beh deer yag haana ni bsan yum be heleed ogooch

Зочин: bolor.   2008-04-04
yooy tanaih negmusun bugdiig ne gargachihad ne yu ne boldoggui bnaa] urgeljleliig ne hurdan gargaarai

Зочин: oogii.   2008-04-04
sain baitsgaana uu? ene udriin mendiig hvrgey bi ene ugvvllegiin baingiin unshigch yum l daa bvren eheer gargahgvi ingej tasalj bgaa ni hurdan vldsen heseg ni garaasai svvldee yu boloh bol gej ih setgel hudulgej hvleelgej ulam ch ih unshih hvsel turvvlj bna gehdee hurdan gargaj bval sain bna shvv ene ih goy ugvvlleg bna aaa bichsen hvnd talarhaj bna undur amjilt hvsii

Зочин: ariuka.   2008-04-04
ul ni goy l oguulleg yumaa hezee urgeljleliig ni gargah we hurdan gargaarai ok

Зочин: chimgee.   2008-04-04
hi bugded ni ene udriin mend urgejleliig ni hurdan gargarai guij bna

Зочин: khatka.   2008-04-04
bi 2-iig ni unshij amjaagui 2-iig ni dahiad 1 taviad og tehuu.3 ni bs goe yum yag horhoi hurgeed bolichihloo hurdan taviarai za

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com