ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Секс хийх тоогоо олшруулснаар хосуудын харилцаанд гарч болох 4 эерэг өөрчлөлт

Хайр & секс  | 2016 / 03 / 26

Та хоёр хэзээ хамгийн сүүлд секс хийсэн бэ? Хамтын амьдралаа эхлүүлснээс хэдэн жилийн дараа өдөр тутмын аар шаар асуудалдаа дарагдсан хосуудын сексийн давтамж холдох нь олонтаа. Сексийг завтай үедээ л хийдэг зүйл мэт хандах болж, аль алиных нь үүнд төрөх сонирхол буурдаг. Үүнтэй зэрэгцэн, яг энэ үеэр хосууд бусад талаараа ч хөндийрч, хоёуланд нь хайр халамж дутагдаж байгаа мэт мэдрэмж төрж, сав л хийвэл жижигхэн асуудал дээр ч муудалцах нь холгүй болж, хамтрагчаасаа юм юм нэхэж эхлэх нь бий. Энэ бүхнийг зассаны дараа сексийн хэвийн хэмнэлдээ эргэн орох ёстой юм шиг санагдаж байж магадгүй. Гэхдээ эсрэгээрээ , сексийн хэвийн, идэвхтэй хэмнэлдээ эргэн орвол энэ бүхэн засагдах магадлал ч байгаа шүү.

Секс хийх тоогоо олшруулснаар хосуудын харилцаанд гарч болох 4 эерэг өөрчлөлт

Би мөрөөдлөөрөө амьдардаг: Амжилтын дасгалжуулагч П.Ундармаа

Ажил & Мөнгө  | 2016 / 03 / 25

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт ажлын газрын маань бүсгүй “Ухаалаг” зорилгын хөтөч гэсэн гарчигтай, ягаан өнгийн хатуу хавтаст гоёмсог дэвтэр барьсаар орж ирэв. Өнгө, нэр хоёрт нь татагдаж, шохоорхсондоо нээн үзтэл шуудхан л эрхэм зорилго, хамгийн чухал ажил, хийх зүйлсийн жагсаалт зэрэг надад тунчиг их “таалагддаг” үгс гараад ирэх нь тэр. Дотор нь итгэл үнэмшил, үнэт зүйлсдээ тулгуурласан хүсэл мөрөөдлөө бичээд зогсохгүй түүндээ хэрхэн хүрэхээ жилээр нь, жилээ сараар нь, сараа долоо хоногоор нь, долоо хоногоо өдрөөр нь задалж төлөвлөхөд чиглүүлсэн тэр дэвтэр 3 тусдаа хөтөлдөг дэвтрийг маань нэг дор болгож, хуудсуудаа маш эмх цэгцтэй хуваасан байлаа. Тиймээс л арын хавтаснаас нь харж байгаад, дэвтрийг боловсруулан гаргасан “Оюун ухааны шүр” институтын үүсгэн байгуулагч, “Хүчирхэг эмэгтэй өөрийгөө бүтээдэг” Facebook группын админ П.Ундармаатай холбогдож ярилцсан маань энэ.

Би мөрөөдлөөрөө амьдардаг: Амжилтын дасгалжуулагч П.Ундармаа

Нэг тийм, “гоё” мэдрэмж

Чөлөөт цаг  | 2016 / 03 / 25

Гоолингоо нь яг одоо галзуу юм шиг л инээд алдаад сууж байна. Магадгүй гэнэтхэн амьдралд дэндүү ихээр талархаж баярласнаас л болох шиг боллоо. Та нар минь мэднэ дээ, бид чинь хэзээ ч бууж өгөхөө мэддэггүй өөдрөг үзэлтнүүд. Хамгийн хэцүү үед ч өөрийгөө сэргээх зүйлийг хайж олоод өөрөө өөртөө дүүрэн цэнэг авчихаад л сууж байдаг “хүнд гарууд”. Нэг удаа уншигч маань ийм сэтгэгдэл үлдээж байж билээ.

Нэг тийм, “гоё” мэдрэмж

“Атганд үлдсэн эрдэнэ” киноноос ойлгож авах 5 зүйл

Энтертаймэнт  | 2016 / 03 / 24

Хэд хоногийн өмнө фэйсбүүк дээрээс нэгэн бүсгийн бичсэн зүйлийг уншсан юм. Бүсгүй дүүтэйгээ хамт “Атганд үлдсэн эрдэнэ” киноны нээлтэнд оролцчихоод гараад явж байж л дээ. Гэтэл дүү нь “Энэ ах яагаад ирээгүй юм бэ?” гэж гол дүрийн Тайванаа (А.Ганчимэг)-ийн зургийг заасан хэмээн өөрт тохиолдсон хөгжилтэй, хөгтэй түүхээ хуваалцдаг фэйсбүүк групп дээр бичсэн байв.Үүнийг уншсанаас хойш энэ киног үзэх хүсэл маань бүр ихээр төрсөн билээ. Юутай ч ямар нэг томоохон утга санааг илэрхийлсэн л байгаадаа гэсэн хүлээлт дотор минь үүсээд байв. Ингээд өчигдөрхөн очиж үзэхдээ тус киноноос доорх 5 зүйлийг үзэгчид ойлгохоор болж гэж бодлоо:

“Атганд үлдсэн эрдэнэ” киноноос ойлгож авах 5 зүйл

Ярилцах сэдэв: Шантарсан үедээ чи өөрийгөө яаж хурцалдаг вэ?

Ажил & Мөнгө  | 2016 / 03 / 24

Амьдрал гэдэг гайхамшигтай зүйлийг инээдтэй хөөртэй, баяр баясалтайгаар туулж байгаа гэдэгт чинь итгэж байна. Хэдий хэцүү зүйлс бидэнд зөндөө тохиолддог ч сайн сайхнаас нь түүнээс их бий. Харин тэр өчүүхэн хар гэрэл чамайг бүрхчихээд шантрах, ухрах, зугтах хүсэл төрүүлээд байх үед чи өөрийгөө юу гэж хурцалдгаа онлайн найзуудтайгаа хуваалцаач!

Ярилцах сэдэв: Шантарсан үедээ чи өөрийгөө яаж хурцалдаг вэ?
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Хавар бид яагаад илүү их ядардаг вэ - Яаж үүнээс ангижрах вэ?

Эрүүл мэнд  | 2016 / 03 / 24

Улирал нь ингээд таарчихаад байгаа байхгүй юу...
Бид л мэддэггүй болохоос бие махбодь маань үргэлжид өөрчлөгдөж, хувирч, аливаа зүйлд дасан зохицож, “тэмцэж” байдаг. Үүний нэг илрэл бол хаврын ядаргаа юм.

Хавар бид яагаад илүү их ядардаг вэ - Яаж үүнээс ангижрах вэ?

Эрчүүдийн өчил: Бид нар өөрчлөгддөг үү, гэж үү?

Хайр & секс  | 2016 / 03 / 23

Өмнө нь Гоолингоо нь энэ талаар бүсгүйчүүдээс асууж ГООЛИНГОО ЯРИА нийтэлж байсан шүү дээ. Харин энэ удаа эрчүүд маань чин үнэнчээр өөрсдийн бодлоо өчлөө. Эр хүнийг өөрчлөх гэдэг их л амаргүй даваа даа. Тэд өөрсдөө ч үүнийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн шүү! Эр хүнийг гэрлэлт эсвэл хүүхэд, хариуцлага өөрчилдөг гэж зарим нь үзсэн бол хэсэг бүлэг нь эр хүнийг анхны хайр эсвэл халамжтай гэргий, хайр дурлал өөрчилдөг гэж хариулсан. Харин үлдсэн хариултууд эрчүүд хэзээ ч өөрчлөгддөггүй гэсэн бодолдоо бат итгэлтэй байсан. Яг аль нь үнэн юм бол?

Эрчүүдийн өчил: Бид нар өөрчлөгддөг үү, гэж үү?

Master piece x J.Kim – Энэ хавар зуны цуглуулга

Загвар  | 2016 / 03 / 23

Орчин үеийн эмэгтэйлиг хэв шинжийг бүрдүүлсэн загваруудыг танилцуулж байна. Мөр, энгэр, эгэмний яс зэргийг маш урнаар гаргаж өгсөн, торго, тор, даавуу гурвыг сонирхолтойгоор хослуулсан цуглуулга болж. Олон давхар хуниас, хонхон хэлбэр гол онцлог нь гэлтэй.

Master piece x J.Kim – Энэ хавар зуны цуглуулга

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 03 / 22

Хавар ирж байна. Идэвхтэй байх цаг ч ирж байна. Хаврын ядаргааг үл тоож, өөрийгөө арчлангаа шинэхэн боломжуудыг шүүрч, өөрийгөө хөгжүүлж байхаа огт орхигдуулж болохгүй шүү. Үүнтэй холбоотойгоор Гоолингоо нь доорх зүйлсийг чамдаа зөвлөж байна.

Гоолингоо зөвлөж байна

Хэт таргалж, туралгүй, эрүүл жингээ барих зөв хэвшлүүд

Гоо сайхан  | 2016 / 03 / 22

... буюу бүгд чиний амьдралын хэв маягаас л шалтгаална
“Яаж жингээ хасах вэ?, Яаж хуучин шигээ сайхан биетэй болох вэ?, Ядаж 3кг нэмчих юм сан” гээд л өдөр шөнөгүй бодож суухгүй байхын тулд бидний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь амьдралын зөв хэмнэл, дадалтай байх юм. Аливаа юмыг эвдэрсэн хойно нь засах гэж суух биш үргэлж анхаарал тавьж, арчилж, тодрдож байх нь зөв шүү дээ. Биеийн галбираа ч мөн адил таргалж эвдэрсэн хойно нь засах гэж зовох биш эхнээс нь л анхаарал тавьж байх нь чухал. Тэгэхийн тулд бид ямар дадалтай болох хэрэгтэй вэ гэвэл:

Хэт таргалж, туралгүй, эрүүл жингээ барих зөв хэвшлүүд

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com