ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

4-р сарын өрнийн зурхай

Зурхай  | 2009 / 03 / 31

4-р сарын өрнийн зурхай

Хонь

Санамсаргүй хэлсэн нэг л үг таны ойрын болон хамт ажилладаг хэн нэгнийг гомдоож мэдэх тул үг хэлээ цэгнэж бай. Сэтгэлийн хөдлөлөө барь. Удахгүй санхүүгийн хүндрэл учирч, сөрөг үйл явдлууд тохиолдоно. Оюун ухааны хийгээд уран зохиолын ном уншиж, тусламж хэрэгтэй хүмүүст гараа сунга. Таны нэр хүндийг унагах үйл явдал болж магадгүй. Ямар нэгэн байдлаар таны хувь заяа шалтгаалдаг хүнтэй харьцдаг байдлаа эцэслэн шийд.

Үхэр

Шинэ танил, хайр дурлал таныг хүлээж байна. Та шинэ нөхцөлд зохицож, өөрийн зохион байгуулах чадварыг дайчилж, ажилдаа бүтээлч ханд. Арилжаа наймаанд идэвх гаргах хэрэггүй, өөрийн бололцоог үнэлэх, зөв шийдвэр гаргахад хэцүү байх болно. Шинэ танил, хайр дурлал таныг хүлээж байна. Таны санаа бодлыг бусад хүмүүс сонсох болно. Ойрын хүмүүсийн танд хандах хандлагад хайр, хүндэтгэл илүү их байна.

Ихэр

Туйлын романтик байна. Сарын эхээр ихрүүд нэлээд романтик байж романтик болзоогоор дүүрэн байх нь. Нэлээд удаан хугацааны ажлын үр дүн гарна. Цалин хөлсөө авах, ашигтай наймаа худалдаа гэх мэт нь таны санхүүгийн байдлыг эрс сайжруулна. Сарын дундуур ямар нэгэн харшлын гаралтай эсвэл арьс өнгөний өвчин тусах магадлал өндөр байна. Үр хүүхэдтэй ихрүүд тэдэндээ анхаарал хандуулаарай. Тэд буруу замаар будаа тээнэ гэдэг болж байх шиг байна. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрэх магадлалтай тул барихыг хичээ. Та улам урам зориг баяр бахдалтай байдлаараа хүмүүсийн анхаарлыг татаж тэднийг тантай хамтарч ажиллахаас өөр аргагүй байдалд орж байгааг мэдрэх болно.

Мэлхий

Түншүүдтэйгээ хамтран ажиллах, даргадаа хандахад амжилт гарна. Их хэмжээний хөрөнгө оруулалт бүхий санхүүгийн үйлдэл хийх, том зүйл худалдан авах гэж яарах хэрэггүй. Илүү зүйлийг хүсэлгүй, байгаа байдалдаа, амьдрал танд өгч байгаа зүйлд л сэтгэл хангалуун байхыг хичээ. Ажлаа оновчтой төлөвлөж хүчээ зөв хуваарилж чадвал тоогүй явдлаас зайлж чадна. Хурц ухаан, гайхамшигтай зөн билэг чинь танд зорилгодоо хүрэхэд тусална. Эмэгтэйчүүд амьдралынхаа төлөвлөгөөг дахин хянахгүй бол өмнө хийсэн алдаа, төлөвлөөгүй зардал, хүндрэлтэй асуудлууд тулгарна.

Арслан

Ойр дотныхоо хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуул. Өөртөө хэт ачаалал өгөх эрсдэлтэй ажлаас зайлсхий. Ажил хэргийн шинэ сонирхолтой танилтайгаа хайр дурлалын асуудал үүсгэнэ. Хамт олонтойгоо идэвхтэй ажиллах, хамтын үйл ажиллагаа явуулахад таатай. Өөртөө хэт их ачаалал өгөх, эрсдэлтэй ажлаас зайлсхий. Дарга удирдлага чинь таны хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж магтан сайшаах болно. Эрүүл мэнддээ анхаарвал зохино.

Охин

Та хэн нэгэнтэй харьцахдаа болгоомжтой үг хэлээ бодож ярих хэрэгтэй. Энэ танаас урьд нь хэзээ ч гарч байгаагүй тэсвэр тэвчээр шаардах болно. Тэгэхгүй бол гадны хэн нэгэнтэй томоохон маргаан үүсч магадгүй шүү. Энэ сард нилээдгүй таагүй үйл явдал тохиолдоно. Үр хүүхдэдээ анхаарал халамж тавьж тэдэнтэйгээ хамт байснаар та тайван амгалан байдлыг мэдрэх болно. Та өмнө төлөвлөж байсан ажлаа эхлүүлвэл таатай үр дүнг өгөх болно. Эрч хүч, урам зориг, өөдрөг байдлаараа орчин тойрныхонтойгоо улам дотно болж ажил төрлийн асуудлаа шийдэж байр суурь тань дээшлэх болно. Мөн та өөрийн хэт бардам зангаа дарахыг хичээ.

Жинлүүр

Худалдаа наймааны ажилд амжилт олно. Аялалд явах, ажил хэргийн шугамаар томилолтоор явахад таатай. Тайван амарч бодол санаагаа төвлөрүүлэхийг хичээ. Аливаа ажил хэрэг танаас маш их сонор сэрэмж шаардах болно. Бизнесийн гэрээ хэлэлцээр хийхдээ анхааралтай бай. Хувийн амьдрал болон ажил төрөл чинь бүгд хэвийн үргэлжилнэ. Секс харилцаа холбоо, хайр дурлалын амьдрал тань баяр хөөр, өөртөө итгэх итгэл, харилцан бие биенээ хүндлэх хүндлэл авчирна. Үр хүүхэд, хань ижилдээ анхаарал тавихгүй бол та тэднийг гомдоож байгаа нь тэр. Оюун санаа, мэдлэг боловсролдоо хөрөнгө оруулалт хий.

Хилэнц

Ойр дотныхондоо анхаарал халамж тавь. Таны хувьд энэ өдрүүдэд хөөцөлдсөн ажил төрөл тань төвөггүй бүтэх болно. Худалдаа наймаа эрхлэгчдэд ээлтэй. Хойшлуулсан ажлаа дуусгах, бүх сэтгэлийг чинь зовоож байсан асуудлыг нэг тийш нь болгох боломж тохиож байна. Сарын дундуур урьдчилан төлөвлөгдөөгүй зардалтай нэгэн адил олз омог ч гэнэт орж ирнэ. Тиймээс одод эрсдэлтэй ажил үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна. Энэ ордныхон шинээр үйл ажиллагаа явуулах, хэлэлцээр хийх, ажил хөөцөлдөхөд сайн. Амралтын өдрүүдийг ойгоор зугаалж цэвэр агаарт өнгөрөө. Сарын сүүлээр карьерээ өсгөх боломж гарна. Од эрхэс таны амьдралд гэнэтийн эргэлт гарахыг зөгнөж байна. Зөв совин болон урьдчилан мэдрэх чадвар ашиг олоход тусална. Хэрэв та цагийг нь олж зогсоож чадвал эрсдэлтэй үйл хэрэг ч танд багагүй мөнгө авчирна.

Нум

Эрүүл мэнддээ анхаар. Таны сэтгэл тайван амгалах байх боловч арилжаа наймааны эрсдэл гарахаас болгоомилж хянуур ханд. Гэнэтийн осол аваараас болгоомжил. Бэртэж гэмтэх аюултай. . Удаан хугацаанд уулзалдаагүй найз нөхөд, хамаатан садантайгаа уулзаж ярилцахад сайхан алжаал тайлагдана. Мөнгө санхүүгийн хувьд орлоготой байх боловч эргээд гарах зардал их байна. Хайртай хосуудын харилцаа бусдын атаархал төрүүлэм сайхан байна. Эхэлсэн ажлаа дуусгах болон өөрийн өмнө нь хийж бүтээсэн ажлаа эргэн харж дүгнэхэд таатай байна.

Матар

Удахгүй албан тушаал ахина. Эрүүл мэнддээ анхаарч хувийн асуудлуудаа шийдвэрлэ. Чанга хатуу зоригийг сорих сорилт тулгарч байна. Сарын дунд үед санаснаа гүйцэлдүүлэх шинэ ажил эхлэхэд тохиромжтой. Хүүхэддээ анхаарлаа хандуул. Тэд таны алдагдсан энерги эрч хүчийг сэргээж өгнө. Та удахгүй албан тушаал ахина. Таны эрч хүч эргэн тойрныхонд эерэгээр нөлөөлнө. Сарын төгсгөлд ихэнх зүйлийг анхны оролдлогоороо бүтээж чадахгүй. Эрч хүч буурна. Идэвхитэй ажиллаад ядрахаас өөр ямар ч үр дүнд хүрэхгүй. Удаан хүлээсэн зүйлийн чинь хариу гарна.

Хумх

Хайртай хосуудын харилцаа туйлын романтик байна. Энэ сард хайртай хүмүүсийн харьцаа туйлын романтик байна. Энэ сард та бусдын анхаарлын төвд байж таны гадаад үзэмж өөдрөг өнгөлөг байх болно. Та удирдлагуудтайгаа зөрчилдөж болзошгүй. Иймээс аль болох тайван тэвчээртэй байж удирдлагатайгаа зөрчилдөхгүй байхыг хичээ. Эс тэгвэл бодсон зүйлээ хэрэгжүүлэх албан тушаал ахихад тань саад болно. Хүнд хууртагдаж болох тул худалч муу хүмүүсээс хол бай. Хэн нэгэн хүн таны илэн далангүй байдлыг буруугаар ашиглахыг оролдож магад. Дотны хүнээ гомдоосон бол уучлал гуй. Хүүхдүүддээ цаг зав гарга.

Загас

Амжилтанд хүрэхийн тулд алгуур хөдөлж сууриа бат бөх тавь. Сарын эхээр од эрхэс танд өөрийн ивээлээ үзүүлнэ. Энэ үед нь амжиж хайрттайгаа учраа ололцон болзож, амжилтанд хүрэхийн тулд алгуур хөдөлж сууриа бэхжүүлэх хэрэгтэй. Харилцан ойлголцож харилцаа холбоогоо тогтвортой болгоход дахин сайтар бодох шаардлагатай. Сарын дундуур чухал асуудлууд шийдэгдэж томоохон худалдаа хийнэ. Таныг ажил хэргийн болон хайр дурлалын учрал болзоо хүлээж байна. Сарын сүүлээр гэнэтийн таагүй явдлаас болж удирдлага болон найз нөхдийн дундах харьцаагаа эрс муутгахад хүргэж болзошгүй тул та урьд урьдийнхаасаа илүү биеэ барьж тэвчээртэй байхыг зөвлөж байна.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(286)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: bilguunkhavar.   2010-01-26
saraa-d. oo hongor min chi arslangiin ord ym bn. arslngiin ord mandatgua ntr keke daanch honiig guitskulde gelo

Зочин: Namuun.   2010-01-10
dajgu l ym

Зочин: saraa.   2009-05-20
bi 8 sarin 22nd torsn ali ordond ni hamaarah bol

Зочин: uyral.   2009-05-06
hi.odoo 5 sar neleen garchihlaa.5 sariin zurhai niitleed uguuch please.yag uneng ni olooooroi.tania site-d bayarladag shu.za AMJILT

Зочин: girl.   2009-05-03
zvger l yma

Зочин: goooodman.   2009-05-03
chi oortoo butsaaj chadna gej itgeed, tegeed ooroo oorchlogd, orondoo uneheer tasarhai bai, tuuniig almairuul saikhan sexd tegehed ter hun tanias uichlalt guih bolno

Зочин: dogoo.   2009-05-03
vnen l baigaasai.hairt xvn maani uur tiishee yawaad baina, yah we?

Зочин: hehe.   2009-04-27
yag zuv bna utas mutsaa aldaad l kkk

Зочин: uugii.   2009-04-24
vnen b aa gehde mungu ni jahan tiim bn aa xexex

Зочин: Алтанзул.   2009-04-19
tanai saitig uzeh mash durtai ih um surch medej avdag bolno. Harin ytu zovolgoo avah gese um mini hums mash amarhan hurarch hemteh durtai yaval sain bol...

Зочин: enkhuush.   2009-04-18
ooooo yag unen naatsan

Зочин: bilguun.   2009-04-16
yag unen bna shd t1 nasan KK

Зочин: hair.   2009-04-16
vnen ym baina vnenl baigaasai

Зочин: Azzaya.   2009-04-16
unen yum shig sanagdlaa. Unen l baigaasai gej bodoj bna>

Зочин: tseegii.   2009-04-15
dajguimaa unen bgaasai

Зочин: tsengele.   2009-04-12
hi ene odriin mend hvrgii ghdee zurhai vnen gjvv

Зочин: uka.   2009-04-12
sain medehgui l ym bna

Зочин: mc.k.   2009-04-12
yagaad iim vnen bdiim bol laitai ain

Зочин: zaya.   2009-04-11
hi ene odriin mend hurgii ene zurhai unun blwuu daa

Зочин: muuhai.   2009-04-11
yag unen bnhair durlal saihan bn harin negen hun huurhiig oroldoj muu zuil hiih gd bh shig bn

Зочин: lhagva.   2009-04-10
thank you

Зочин: CCB_GANGSTAGIRL.   2009-04-10
yoo yaaag unen bna kkk bi nziigaa neg tiim ug heleed gomdootson naku nziigaa uchil

Зочин: wow.   2009-04-10
yg unen bna.bi ene sard yg ingeed bgan teed yaachihwaa gj bodood gaihad bsan chin ene sard l iim yum bnshd.ashguidee.tnx.

Зочин: chris brown.   2009-04-09
nandia chi ordoo anduursan ym bishvv? xaxa iim t1-vvd bitgii busdda gai bolj bgach!!!

Зочин: Amaraa.   2009-04-08
dajgui l yum

Зочин: zulaa.   2009-04-08
vnen bn shvv

Зочин: zulaa.   2009-04-08
laitai vnen bn shvvv

Зочин: jagaa.   2009-04-08
oon goe yu mbna oo

Зочин: nandia.   2009-04-08
bi hairtai hunteigee muudaltsaad barag salah gej bna ene zurhai hudlaa bna

Зочин: nandia.   2009-04-08
bi hairtai hunteigee muudaltsaad barag salah gej bna ene zurhai hudlaa bna

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com