ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүүхдэдээ аль болох эрт харандаа өгөөрэй

Гэр бүл  | 2004 / 05 / 25

Таны хүүхэд чадах чинээгээрээ оролдог, хөдөлмөрлөг, үр дүн нь таны хувьд чухалгүй байсан ч хамаагүй. Хүүхдийн хувьд хийж буй үйлдлийнх нь үр дүн бус, үйл явц нь өөрөө чухал.

Хүүхдийн хувьд ажил хийх, тоглох хоёр нэг л ижил зүйл
Ажил бол тоглоомд хэрэг үл болох болгоомжлол, анхаарал төвлөрлийг ямагт шаарддаг. Ийм учраас хүүхэд гэрийнхээ ойр зуурын ажил үйлд оролцож байвал оюун ухаан болоод хөдөлгөөний чадварууд нь хөгжихөд тун их хэрэгтэй. Хүүхдийг цаг үргэлж тоглодог болгож сургах хэрэггүй юм. Нэгэнт ингэсэн хойноо гар хөлийн үзүүрээр хийчихээр ажлуудыг ч гэсэн эргээд хийж сургахад хэцүү. Амьдралаа хөнгөвчлөхийн тулд “жаахан хүүхдийг ажиллуулах нь харгис явдал ” гэж үздэг эцэг эхчүүд хүүхдэдээ хувь дутуу хүртээж буй л хэрэг шүү.

Хүүхдэдээ аль болох эрт харандаа өгөөрэй
Найман сартайдаа хүүхэд харандаа барьж хэдийнээ чаддаг. Юмыг барих чадвар нь бусад чадвараасаа илүү сайн байгаа нь хүүхдийн эрүүл хөгжлийг гэрчилнэ. Мөн энэ насандаа хүүхэд ном урж, тоглоомнуудаа хэсэг хэсэг болгон тарааж эхийнхээ аргыг барж эхэлдэг.
Харин багагүй юмны учрыг мэддэг болсон үед нь хүүхдэдээ өнгийн харандаанууд өгөөрэй. Тэр мэдээж шууд л хаа тааралдсан газраа будаж эхэлнэ. Энэ үед таны бухимдлыг багагүй төрүүлэх ч “битгий ханан дээр зураад бай, харандаагаа ингэж барь, алим улаан байх ёстой” гэх нь жаахан хүүд дэндүү олон хориг бөгөөд зөвхөн өөрийгөө эрэлхийлэх арга нь энэ юм.Элдэв янзаар эрээчих, тоглоомнуудаа хаях, цас урах зэрэг гараараа хийдэг бүх үйлдэл нь хүүхдийн оюун ухаан болоод уран бүтээлч төрөлх авъасыг нь хөгжүүлдэг. Ингэхээр та та хүүхдэдээ аль болох эрт харндаа өгөөрэй. Ингэхдээ хорьж саатуулах огтхон ч хэрэггүй болохыг мэдсэн биз ээ.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(423)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com