ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гэр бүлийн хэрүүл маргаан

Гэр бүл  | 2004 / 05 / 25

Баяр цэнгэлээ өөрсдөө нураах хэрэггүй.
Таны эцэг эх шинэ жилээр гэртээ урьсан, гэтэл нөхрийн эцэг эх мөн адил уривал яах вэ? Хамгийн гол нь бүү марга, өөрийн саналаа хүлээлгэх гэж бүү дарамт үзүүл. Гурав дахь хувилбар дандаа байдаг.

10 хүртэл тоолж сур.
Эсвэл хэдэн удаа гүн амьсгаа ав. Та нөхрөө загнаж хамаг байдаг уур хилэнгээ шавхахын оронд гарч цэвэр агаар амьсгал. Жижиг маргаан ч том хэрүүл болж хувирч магадгүй тул та уураа гарсны дараа асуудлаа шийдэж сур.
Яагаад бүгд хамтдаа тэмдэглэж болохгүй гэж. Эсвэл аль алинд нь баярын дараа ороод гарч болно. Хамгийн гол нь та хоёр хамтдаа л байх хэрэгтэй. Баяр тэр бүр болоод байдаггүй шүү дээ.
Маргаан зөрчлөөс сэргийлэх олон арга байдгийн заримаас толилуулъя.

Түүнд санаачлага гаргах боломж өг. Тэр гэнэт хувцас хунар угаах гэж санал гаргавал бүү саад бол, өөрийн хиртэй оймсоо таны цагаан цамцтай цуг угаалгын машинд хийж байсан ч дуугүй бай. Таныг ямар нэг юм хэлэхэд л тэр дахиж хэзээ ч угаалгын машинд дөхөж очихгүй шүү. Гэхдээ харин таны цагаан цамц будаг болсныг хараад уучлал гуйн удтал гэмших болно. Тэгээд дараагийн удаа танаас зөвлөгөө асууна.

Түүнд сонголтын хэдэн хувилбар санал болго.
Та гэр орны ажил хийгээд хүчрэхгүй байхад тэр сонин уншаад сууж байна уу? Түүнийг танд тусал гэж хүс. Гэхдээ нэг тодорхой даалгавар бүү өг, тэр үүнийг хийж чадахгүй гэж хэлнэ. Харин хэд хэдэн ажлаас сонгуул. Тэгвэл таны нөхөр юу ч хийж чадахгүй гэдгээс ичих болно. Тэр аяга угааж чадахгүй байлаа гэхэд хог асгахаас татгалзаж лав чадахгүй.

Түүнд нэг өдөр гэр орны ажлаа бүгдийг хариуцуулж өг.
Тэгээд өөрөө дэлгүүр явах, үсчинд очих, найз хүүхнийхээ төрсөн өдөрт оч. Түүнийг аяга таваг, хүүхэд харах, хоол хийх ажлыг хэрхэн амжуулахыг үз.

Гэрийн ажлыг уралдаж хий.
Чамайг тийм юм хийж чадахгүй гэж мөрий тавъя гэдэг арга их үр дүнтэй. Шийтгэл нь оройн хоол хийх болно. Тэр гутлаа цэвэрлэж, чадахгүй бол оройн хоол хийг л дээ.

Бүх зүйлд хошин ханд.
Та нэгэнт өөрчилж чадахгүй юмаа хошигно. Таны нөхөр ахиад жорлонгийн суултуур буулгасангүй юу? уурлахын оронд “Чи жорлонд их яардаг болохоор тагийг нь сөхөж амжихгүй юм даа” гээрэй. Тэр гомдохгүй ч харин анхаарлаа хандуулах болно.

“Би чамд хэлсэн шүү дээ” гэдэг үгийг март.
Та нөхөртөө өндөг шарах тухай олон дахин давтсан ч тэр дахиад түлчихсэн бол түүнийг тэнэг мангараар нь дуудахаа болиод өөрт нь өгч идүүл. Дараагийн удаа таны үгийг анхааралтай сонсох болно.

Товч тодорхой ярьж сур.
Хэрэв та нөхрөө дэлгүүр лүү идэх юм ав гэж явуулаад нөөш, шар айраг авчирвал бүү уурла. Нөгөө талаас авч үзэхэд та хэт их олон тодорхой зүйл захиалвал бас хоосон хонох магадлалтай.

Өөрийн шаардлагаа бүү хэтрүүл.


Гэр орны ажлаа хуваарилж байгаарай. Хэрэв нөхөр чинь талхны үнийг махныхаас ялгадаггүй бол түүнийг ажлын дараа дэлгүүр ороод ир гэж явуулсны хэрэггүй. Гэхдээ та дараагийн удаа түүний машинд хямдхан бензин худалдан авах гэж бүү хайгаарай. Хүн болгон өөрийн үүргээ биелүүлж байг. Та нөхөртэйгээ хэн юуны төлөө хариуцлага үүрч байгаа тухай тодруулах хэрэгтэй.

Өөртөө хариуцлага үүр.
Хэрэв нөхөр чинь гэрийнхээ түлхүүр, эсвэл жолооны үнэмлэхийг дандаа мартдаг бол уурлаж хашгичаад хэрэггүй, зүгээр л тэр үүргийг өөртөө ав. Тэгээд мартуулахгүй байх бүх арга хэмжээг авч бай. Энэ тохиолдолд та олон таагүй байдлаас урьдчилан сэргийлж чадна.

Дарааллын дагуу ажилла.
Хэрэв та нар адил шийдвэрт хүрч чадахгүй бол дундын тохиролцоонд хүрэхийг хичээ. Та хоёр хоёулаа өөр өөр суваг үзэх дуртай бол маргаж байхын оронд нэг өдөр хөл бөмбөг, дараагийн өдөр цуврал киногоо үзнэ гэж тохиролцоорой.

Өөрийгөө хохирогч мэт дүр бүү үзүүл.
Нөхөр чинь ахиад найзуудтайгаа аяга шар айраг уухаар явж, та гэртээ хүүхдүүдтэй суугаад үлдсэн үү? Тэр хэд хэдэн удаа танд амлаж байсан ч амласандаа хүрсэнгүй. Харин дараа нөхөр чинь хамтдаа нэг тийшээ явна гэвэл тэр дороо зөвшөөр. Эсвэл та өөрөө санаачлага гарга. Эцсийн бүлэгт тэр таныг бүтэн хоног гэртээ уяатай юм шиг байх ёсгүй гэдгийг ойлгох ёстой. Хэрэв нөхөр чинь гэртээ хоол хийх дургүй бол хамтдаа нэг тийшээ явъя гэж санал болго. Тэгвэл хүн бүр сэтгэл хангалуун үлдэх болно.

Түүний ажлыг хий.
Тэр дахиад хог хаях ёстойгоо мартчихаж. Цонхоо угаа гэж хичнээн гуйсан ч хийхгүй байвал түүнийг үглэж загнаж байхын оронд өөрөө бий. Тэгвэл нөхөр чинь гэмшиж, таныг хадаас хананд хадаж байгааг хараад ичих болно.

Бие биедээ баярлалаа гэж хэлж сур.
хүүхдүүддээ эелдэг харьцааны талаар үргэлж сургаж байдаг. Та нөхөртөө бүдүүлгээр загнаж тушаахын оронд аятайхан гуйвал илүү дуртайяа биелүүлнэ. Таны хийсэн юмыг хараад дуугүй байхын оронд баяр талархлаа илэрхийлвэл таатай байдаг биз дээ.

Загнах үглэх цагаа ол.
Ухаалаг эхнэр нөхрөө ажлаас ядарсан орж ирэхэд хэзээ ч бохир гуталтай өрөөн дотуур туучлаа гэж үглэхгүй.

Та цагийг нь олж яривал ямар ч асуудлыг амжилттай шийдэж болно.
Сайхан хоол идээд амарч байгаа үед, сэтгэл санаа өндөр эсвэл загас наадуулсны дараа хэлэх гэснээ хэл. Тэр буруугаа ил хүлээхгүй ч таныг ядаж сонсоод дүгнэлт хийнэ.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(784)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com