ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүүхнүүд яагаад эхнэртэй эрчүүдэд дурладаг вэ?

Хайр & секс  | 2010 / 10 / 05

Зарим эмэгтэй зөвхөн эхнэртэй эрчүүдэд дурладаг. Тэдний хувьд "чөлөөтэй" эрчүүд сонирхолгүй байдаг. Үүний учрыг эрдэмтэд судалж, эмэгтэйчүүдийг хоёр бүлэгт хуваасан байна.

Хүүхнүүд яагаад эхнэртэй эрчүүдэд дурладаг вэ?

Нэгдүгээр бүлэг
Ийм хүүхнүүд ямар нэгэн шалтгаанаар зөвхөн эхнэртэй эрчүүдтэй танилцаж, гэрлэхийг хүсдэг. Тэд холбоогоо аажмаар бэхжүүлж, улмаар амрагийн холбоо тогтооно. Тэвчээртэй хүлээсний эцэст жирийн нэг янаг, адал явдлыг удаан үргэлжлэх тогтвортой харилцаагаар сольж, гэр бул болохыг илүү эрмэлздэг.

Хоёрдугаар бүлэг
Эдгээр эмэгтэй мөн л эхнэртэй эрчүүдтэй холбогддог ч нөхөрт гарахыг нэг их яардаггүй. Тэдний ихэнх нь энэ хүслээ хүмүүст ил гаргаж ярьдаггүй. Тэгсэн хэрнээ нөхөр болоход тохирох залууямар нэг байдлаар амьдралдаа орүулахыг төдийлөн хүсдэггүй байна.
Шинээр гэрлэсэн гэр бүлийг судалж үзэхэд хүүхнүүд хүний нөхрийг татах олон янзын арга хэрэглэдэг, бэлгийн харилцаанд анхаарал их хандуулдаг байна. Ийм хүүхнүүдтэй суусан эр хүн тэдний хувьд анхных биш, харин гэрлэхийг санал болгосон эхний хүн нь байдаг.

Нэг, хоёрдугаар бүлгийн эмэгтэйчүүдэд адил тал бий. Тэд эхнэр, хүүхэдтэй эрчүүдийг ганц бие, гоонь эрчүүдээс дээгүүр тавьж, өндрөөр үнэлдэг. Ганц бие эрчүүд хөнгөмсөг бол эхнэртэй эрчүүд илүү буурь суурьтай, сонирхолтой, найдвартай санагддаг. Иймэрхүү хандлага залуу наснаас илэрдэг.
Энэ нь тэдний өссөн орчин, хүмүүжилтэй холбоотой. Голдуу ганц биеэр хүүхдээ өсгөсөн, өрх толгойлсон эхийн гар дээр өсөж, хүмүүжсэн байдаг. Зарим нь элэг бүтэн гэр бүлд өссөн ч уүр амьсгал нь хөндий хүйтэн, эцэгтэйгээ элэгсэг, дотно харилцаагүй байдаг байна.
Эхнэртэй эрчүүдийн ангуучид сэтгэл сүдлаачдын анхаарлыг татдаг. Энэ үзэгдлийг эрдэмтэд судалж, иймэрхүү хүүхнүүд өөртөө итгэлгүй байдгийг тогтоожээ, Тэдний гол зорилго амжилт олсон, нийгэмд өөрийн гэсэн тодорхой байр суурьтай, өөдрөг яваа эрчүүдтэй холбоо тогтоохыг хүснэ. Азгүй, бүтэлгүй эрчүүд сонирхлыг нь огт татдаггүй.
Нэгдүгээр бүлэгт хамаарах эмэгтэйчүүд гэр бүл зохиохыг эрмэлзэж, тэвчээр хатуужил гаргадаг. Эхнэртэй эртэй холбогдоно гэдэг таагүй зүйл, эвгүй байдал, бүр доромжлол амсана гэдгийг тэд сайн мэддэг. Амралтын болон баярын өдрүүдэд эхнэртэй эрчүүд гэр бүлтэйгээ өнгөрөөдөг тул зөвхөн ажил руу нь үтасдаж болно гэдгийг хэнээр ч хэлүүлэхгүй. Энэ бүхнийг тэвчсээр эхнэртэй нь хүртэл "байлдан" хүлээсээр байдаг.
Ийм байдал үдаан үргэлжлэхээр эр хүн "Надад хайртай үнэнч, энэ хүүхэнтэй дахиж учрахгүй" гэж ойлгон гэрлэхээр шийддэг.

Хоёрдүгаар бүлгийн эмэгтэйчүүд хоёр шалтгаанаар гэрлэхийг хүсдэггүй.

Нэгдүгээрт: Сэтгэл санааны дотно холбоо тогтоохоос айна. Ийм айдас бага насанд үүсдэг, голдүү огцом, ширүүн, ууртай, түргэн зантай эцэгтэй эмэгтэйчүүдэд илэрдэг. Эцэгтэйгээ төстэй зантай эртэй хамт амьдарч эхлэх үед байнгын түгшүүр, айдсыг мэдэрдэг тул нэг, хоёр жилийн дараа харилцаагаа таслахаас өөр аргагүйд хүрдэг байна.

Хоёрдугаарт: Сэтгэл санааны хувьд амархан ядардаг хүүхнүүд эр хүнтэй байнга хамт амьдарч, халамжлан анхаарч, хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг дэндүү их ачаалал гэж ойлгодог. Тэд ойр дотнын хүмүүс болон хамаатан садан. ажлын газрынхандаа яагаад нөхөргүй явдгаа ямар нэгэн байдлаар тайлбарлах хэрэгтэй гзж боддог, Тиймээс "Би эхнэртэй хүнд хайртай.
Гэр бүл сүйдэлж, хүүхэд өнчрөөхгүйн тулд нуүц амраг болно" гэж шийдсэн гэдэг. Хүмүүс түүнийг эхнэртэй эрд дурласан азгүй хүүхэн гэж үздэг тал бий. Ганц бие эмэгтэйчүүд нөхөртэй эмэгтэйчүүдийг бодвол сэтгэлзүйн хувьд эмзэг, тэсвэр хатуужил сүл байдаг.
Сүүлийн үед 15 түүнээс дээш жил хамт амьдарсан гэр бүл салж, сарних нь ихэсчээ. Нөхөртөө хаягдсан 40-өөд насны эмэгтэйчүүд үүнийг эмгэнэлт явдал мэт хүлээн авдаг.  Сэтгэл санаагаар унаж, энэ байдлаасаа удаан хугацаагаар гарч чаддаггүй.
Сэтгэл сүдлаачид өмнө нь уг асуудлыг эр хүнээс болсон хэмээн түүний сэтгэцийн онцлогтой холбон үзэж байсан бол одоо салж байгаа эрчүүдийн ихэнх нь залуу бүсгүйчүүдтэй тэр тусмаа зөвхөн эхнэртэй эрчүүдийг сонирхдог хүүхнүүдтэй гэрлэдэг гэдгийг баталжээ. Шинээр гэрлэсэн гэр бүлийг судалж үзэхэд хүүхнүүд хүний нөхрийг татах олон янзын арга хэрэглэдэг, бэлгийн харилцаанд анхаарал их хандуулдаг байна. Ийм хүүхнүүдтэй суусан эр хүн тэдний хувьд анхных биш, харин гэрлэхийг санал болгосон эхний хүн нь байдаг. 

Нөхөртэй бүсгүйчүүдэд өгсөн сэтгэл судлаачдын зөвлөмж
Олон жип хамт амьдарсан ч гэсэн нөхрөө удаан хугацаагаар хэзээ ч бүү ганцааранг нь орхи.
Амралтаа нөхөртэйгээ аль болох хамт өнгөрүүл. Манай гэр бүл бат бөх. Нөхөр маань надад үнэнч гэж битгий тайвшир. Хичнээн гэрсэг байлаа ч шинэ эмэгтэйг сонирхох нь эр хүний байгалиас заяасан шинж гэдгийг бүү март.
Та нас хэвийсэн гээд нөхрөө бэлгийн хүвьд ханамж авах шаардлагагүй гэж бүү бодоорой. Бэлгийн харилцааг бараг сонирхохоо больсон бол өөрөө санаачилга гарга.
Хэрэв нөхөр тань залүү хүүхэнтэй харилцаатай болсон бол үхаалаг бай. Хэрүүл шүүгиан түүнийг танаас үлам холдүулна. Нүуц амрагийг нь доромжлох биш, харин жирийн нэг эмэгтэй, түүний төлөө гэр бүлээ орхих нь утгагүй гэдгийг ойлгуул.
Тэр эмэгтэйг өмнө нь зөвхөн эхнэртэй эрчүүдийг эргүүлж байсныг баталж чадвал нөхөр тань өөрөө тэр бүсгүйг хаяна.
Тиймэрхүү бүсгүйчүүд ердөө л эхнэртэй эрийн ангууч, түүний бэлгийн амьдралд завсарлага байдаггүй гэдгийг ойлгуүлж өгвөл "ухаангүй" дурласан эр ч ухаарна.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(954)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zorig.   2011-01-28
Хэн нэгэнд зоосоо өгчмхөөд авч чадахгүй байгаа бол бидэнд ханданауу амьд яваадаа харамстал нь дарамталж рекетлэж байгаад авч өге энэ талын мэргэжлийг аавынд эзэмшсэн залуус найдвартай авч өгнө мөн нууц амрагуудыг дарамталана хайртай хүнээс чинь холдуулна avlaga_avna@yahoo.com

Зочин: Mirana.   2010-10-13
tiim shuu! er hund hand ehelj uguhgui bol yamar ch shan huuhen bsan ted nar tegj dotnosoj, oirtoy gehgui. deer n ter hunii nuhruudiig araasaa huilruulaad bgaa huuhend gehed, ter ehnere hayna etr gesen ulgert n cham shig huuhnuud l itgeed uvruu neej nu.a n boldog bhgui yu. yaalaa gj neg zam zuuriin huuhnees bolood ehner huuhdee hayhav de. Chi ehleed uuriihuu hartsnaas ehleed hyanaj sur. tegvel er hund buruu sedel ugch setgegdel turuulj ehnertei erchuudiin togloom bolohgui. gehdee bichsen setgegdelees chin harhad chi ene bdaldaa durtaim shig bn. harin sonirholtoi n yaagaad dandaa chamaig ehnertei erchuud erguuleed bgaa uchir n gevel chi hugshirchij gedgee oilgohgui bnuu? ger bul zohiogoogui zaluust chamaig erguuleh shaardlaga bhgui yaagad gevel er hunii amidral zohiodog niitleg nas naas chi arai ahimag nastai bolhoor l ter shuudee.

Зочин: Hi.   2010-10-07
Suuliin setgegdeliin ezend: Chamd bna busgvi mine. Chi l ailgvited bga bhgvi yu. Hna hentei yaj haritsahaa mederch amidar za

Зочин: Таны нэр.   2010-10-07
miniihuwid bol ehnertee zaluuchuud nadad durlaad bh yum gants hoer bol yahaw gesen odoogoor nadad tiim hun 4 bna bi yah yostoim boloo... ene buhnees zalhaj bn. ehleed zawaan yumnuud ehnertee gedgee heldeggui tegeed... medeej helehguil bh l daa... zuwhun ehnerte bol yay gehew zarim ni bur huuhedtei geed boddoo. tegeed ter buhnee hayaad naddeer hureed ireh yum genee bas tolgoi ni eregtsen teneguud. eswel ene buhen nadad bgam boluu...bi yag yah eostoi yum boloo...

Зочин: Таны нэр.   2010-10-05
harin tegee l ternii chini tuhai l bichsen bgaa bizdee,

Зочин: tuya.   2010-10-05
utgagui yum bichih yumaa hervee uneheer perfect gants biye zaluu bhiin bol sonirhono sh dee daanch haramsaltai ni ihenh gaigui zaluuchuud ert huntei gerlechihsen dandaa ger bultei bdag yum uldsen gants biye zaluuchuud ni esvel azgui amitad looser yumuu esvel player l bdag bhgui yu teheer l emegteichuud ehnertei zaluud durlaad bgaa yum ternees bish zuvhun ehnertei zaluug erguulne gej yu bsan yum be

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com