ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөрийн биеэ хайрла

Эрүүл мэнд  | 2010 / 10 / 20

Бүсгүй та эрчүүдийн нүд унам даашинз, богино шорт биш өргөн өмд, урт ханцуйтай хэлхгэр цамц өмсөхийг илүүд үздэг үү? Унтахаар хэвтэхдээ та уртаас урт даавуун цамц өмсдөг үү? Та өөрийгөө толинд харангуут л толгойд чинь хамгийн түрүүнд “За байз энийгээ ч өөрчлөх юмсан, тэрнийгээ ч засах юмсан” гэсэн бодол орж ирдэг үү?

Өөрийн биеэ хайрла

Хайртай залуутайгаа байхдаа ч та харанхуйд хувцсаа тайлахыг хүсдэг үү? Хэрвээ танд эдгээрийн аль нэг л тохиолдож байвал та сэтгэлээр унах хэрэггүй. Учир нь бүсгүйчүүдийн тэн хагас нь өөрийнхөө бие галбирт сэтгэл ханамжгүй байдаг. Энэ бол харамсалтай их тоо.

Бүсгүй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж нь өөрийнхөө биед хандаж буй хандлагаас ихээхэн хамаардаг. Өөрийнхөө бие галбирыг байнга голж, сэтгэл хангалуун бус байх нь хувь хүний гадаад төрх байдал хийгээд сэтгэл санаанд нь шууд тусч, ялангуяа сексийн амьдралд нь хүчтэй нөлөөлдөг. Гэдэс тарган, гуя бүдүүн, хөл майга, хөх унжгар гэхчлэн өөрийгөө бодсоор байгаад эсрэг хүйсний хүнтэй учрахдаа сексээс таашаал авч чаддаггүй. Байнгын ийм сэтгэл хангалуун бус байдал нь аажмаар сэтгэл санаанд нь нөлөөлөөд эр хүнтэй хамт байхаас ичдэг, дургүйцдэг, зугтаадаг болдог. Хүний биеийн хэлбэр, галбир нь сексээс таашаал авахтай ямар ч холбоогүй болохыг шинжлэх ухаан нэгэнт нотлосон. Тэгээд ч эрчүүд өөртөө итгэлгүй эмэгтэйд төдийлөн дуртай биш. Гэрлээ унтрааж хувцсаа тайлаад л, хөнжилдөө шургаад хөлөө ч ил гаргахгүй нуугдаж хайртай, үгүйдээ л хамт байгаа бүсгүйнхээ биеийг нүдээрээ харж таашаал авах гэсэн эр хүний хүслийг унтраах ямар хэрэг юү байна?

Яг үнэндээ бид өөрөө өөрийнхөө хамгийн том дайсан шүү дээ. Сөрөг сэтгэгдэл, үзэл бодлоос сална гэдэг хэцүү л дээ. Гэхдээ салж чадвал үр шим нь тун их. Өөрийгөө сэтгэл санааны энэ хүндрэлээс гаргаж чадвал танд өөр олон хэрэгтэй зүйлд зарцуулах энергийг олж чадна.
Хэрвээ таны бие галбир өөрт тань таалагддаггүй, үүнээс болоод та өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь буурсан бол өөрийгөө бүхлээр нь өөрчилж “төрөл арилжих” гэж яарсны хэрэггүй. Нэгэнт энэ асуудал нь таны бие галбиртай биш, харин бие галбирынхаа тухай бодож буй таны бодлоос болдог тул үүнээс гарахын тулд төгс гоолиг бие галбиртай болох биш, харин өөрийгөө төгс сайн үнэлдэг болох л хэрэгтэй. Үүнд танд зарим нэг дасгал туслана.

1.Эерэг төсөөллийг бий болго
өөрийнхөө бие галбирт хандах хандлагаа сайжруулах нэг арга бол тархиндаа муу мэдээлэл багтах зайгүй болтол нь эерэг мэдээлэл, төсөөллөөр дүүргэ. өөрийнхөө биеийг хайрлаж сурах хэрэгтэй. өөрийгөө өөрөөр харж сур. Хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж олон зүйлээс шалтгаалж буй болдог. Жишээ нь нялх балчир охин байхаас нь эцэг эх нь хэр хайрлаж халамжилж байсан, хувийн ариун цэвэрт хэр сургасан зэрэг нь ихээхэн нөлөөтэй. Та өөрийнхөө биеийг хайрла, хариуд нь бие тань таныг аз жаргалтай байлгана. Өөрийгөө хүний сонирхол татах юмгүй, царай муутай гэж хэзээ ч битгий бод. Учир нь та өөрөө ингэж бодоод үүндээ баригдаад л байх юм бол бусад хүмүүс ч таныг ингэж бодож болно. Мөн өөрийнхөө биенд таашаал өгөх сайхан зүйлүүдийг хийж бай. Хамгийн сайхан үнэртэй ванны хөөс авч, хамгийн зөөлөн алчуураар арчиж, өөрт таалагдсан тансаг үнэртнээ хэрэглэ. Ийм өчүүхэн жижиг мэт зүйлүүд чухал үүрэгтэй байдаг.

2. Янз бүрийн боломжийн дүрмийг өөртөө бий болго
Хэрвээ та өөрт таалагдахгүй байгаа биеийн хэсгээ өөлж, базаж, чангааж, цохиж ихээхэн хугацааг толины өмнө өнгөрөөдөг бол үүнээс багагүй цагийг өөрийнхөө аль аятайхан, өөртөө таалагддаг хэсгээ харж баясаж өнгөрөөх хэрэгтэй. Хэрвээ бие галбирынхаа өөг олж харж уур чинь хүрсэн бол дараа нь өөр аятайхан хэсгийг заавал магтаж бай.

3. Биеэ сайн мэд, мэдэр
Ямар ч хүн, юмтай илүү ойр, дотно танилцах нь сэтгэл санаа хангалуун байхад тусладаг. Бүсгүй хүний биеийнхээ хамгийн их үнэлдэг зүйл бол мэдээж хэрэг нүүр. Гэхдээ бид бүгдээрээ л сэтгүүлийн нүүрэнд гардаг шиг бүсгүйчүүд биш шүү дээ. Гэхдээ эмэгтэйчүүд өдөрт доод тал нь 4 удаа нүүрээ хардаг болохоороо өөрийнхөө нүүр царайнд дасчихсан байдаг. Тиймээс өөрийнхөө биеийг мөн адил долоо хоногт 3-4 удаа бүтнээр нь харж бай. Өөрийнхөө аль сайхан мэдрэмж төрж буй хэсэг дээр анхаарлаа төвлөрүүл. Мөн сэтгэлд чинь нийцэхгүй таагүй байгаа биеийнхээ галбирыг ч гэсэн аль болох таатай мэдрэмж бий болгохыг хичээх хэрэгтэй. Жишээлбэл “Миний гуя ямар бүдүүн юм бэ? Яанаа” гэж бодохын оронд “Миний гуя булчинлаг болохоор жаахан бүдүүвтэр харагддаг юм байна” гэж өөртөө хэлэх хэрэгтэй.

4. Бусдаас өрөвдөл, тайтгарал бүү хүлээ
Бид өөрсдийн азгүйтэл, ялагдал, өвчин зовиураа ойр дотныхондоо хэлж тэднээс өрөвдөл, тайтгарал хүсдэг. Гэхдээ энэ нь биднийг улам өрөвдөлтэй болгодог гэдгийг ойлгодоггүй. Тиймээс хэн нэгэнд гомдол хэлж гоншигнохоо боль. Үүний оронд өөрийгөө авъяастай, ухаантай гэх мэтээр сайн талуудаа улам өнгөлөн санаж, өвөрмөц, дахин давтагдашгүй гэдгээ ойлгож үнэлэхийг хичээ. Хэрвээ та найз залуугаасаа байн байн л “Би дэндүү тарган байна уу?” гээд асуугаад байвал цаадах чинь эхлээд “Юу гэж дээ, чи минь огт тарган биш..” гэж хэлдэг байснаа сүүлдээ төвөгшөөгөөд, эсвэл үнэхээр итгэл үнэмшил нь болоод “Тийм” гэж бодох, бүр хэлэх болно. Чи тайтгарал олохыг хүсч хэдийчинээ их асууна, тэр хэрээр өөртөө итгэлгүй болно. Өөрийгөө аль болох чамайг хүндэлдэг, хайрладаг, сэтгэл санаа, бие махбодыг чинь байгаагаар нь үнэлдэг, чиний өвөрмөц, дахин давтагдашгүй бие хүн гэдгийг хүлээн зөвшөөрдөг тийм л найз нөхдөөр хүрээлүүлэх хэрэгтэй.

Эерэг мэдээллүүд эхлээд чамайг, дараа нь аажмаар эргэн тойрныхонд чинь нөлөөлж эхэлнэ. Та өөрийнхөө биеийг юу гэж бодож байгаа нь бусдад огт хүртээлгүй. Хэрвээ чиний хайртай дотно хүн чинь л чамайг дур булаам харагдаж байна гэж хэлбэл та үүнд эргэлзэх хэрэггүй бөгөөд бусад хүний үзэл бодол огт хүртээлгүй болно.
Хамгийн гол нь бүсгүйчүүд минь, өөрийнхөө биеийг байгаагаар нь л хайрлаж сурах хэрэгтэй. Эс бөгөөс бид мөнхөд өөрөө өөртэйгөө дайтаад хэзээ ч ялж чадахгүй тийм л байдалд орно. Өөрийнхөө биеийн бүхий л эд эсийг болон бүхлээр нь хайрлаж сурах хэрэгтэй. Хэрвээ та биеэ хайрлаж чадахгүй бол өөрчлөхөөс өөр аргагүй. Харин өөрчилж чадахгүй бол байгаа юмыг байгаагаар нь л хайрлаж сурах нь цорын ганц зөв алхам юм.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(655)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: tseegi.   2011-01-11
HeHe TxS GoY ZoWlOgOo BJ ChAdlAa nEeReEl bD EnE DR L AlLdDaG ShV DeE taNaIh HvND VneHeEr hErGtEi yuM OgCh cHaDj bN a `~~~~

Зочин: zaya.   2010-10-27
nadad tanai ihenh medeelel chine taalagddad shvv. bi ooroo 175/65 kg.ih turahiig hicheedeg. ondor bolohoor ter bolgon ilvv mah haragddaggui bsan ch odoobol bvr ihseed bna. ih sul aristai, olswol hooliig hezeed ch iddeg, bas suuliin ued hodolgoon maani dutagdaad bh shig bnaa. nadad zowolgoo ogooch goolingoo.

Зочин: soso.   2010-10-23
harin tiimee.sul mah ih bgad bnaa.ug ni gaigui l turanhai yum shig mortloo huwtsasnii tsaanaa boon sul mah.teriig yaj arilgahuu? ug ni hool baga l iddiin.tegsen hernee l yag gedes, guy l sul mahtai.

Зочин: nyamka.   2010-10-20
hi hodoonii synaltiig yaj agshaah we zaaj ogooch please bas zowhon gedesnii yrd hesegt heseg max ooh togtchood bh um yaj arilgah we

Зочин: yahoo.   2010-10-20
ene chin zayaz deer bsn Өөрийгөө хайрлах жортой adilhan yum beenoo

Зочин: POKI.   2010-10-20
saihan medeelel bnaaa bayrlalaa goolingoo

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com