ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрчүүд шиг тоглож эмэгтэйгээрээ үлдэх нь

Чөлөөт цаг  | 2010 / 10 / 21

Эмэгтэйчүүд яагаад нийгмийн өрсөлдөөн дунд эрчүүдийн ард хоцордог юм бэ? гэсэн асуулт амбицтай хүүхнүүдэд тулгардаг. Зарим нь энэ үнэнийг хүлээн авч чадахгүй “Өнөөдрийн монголын амьдралыг эмэгтэйчүүд л авч явж байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст ямар ч ялгаа байхгүй” гэж гөжүүдлэх нь ч бий.

Эрчүүд шиг тоглож эмэгтэйгээрээ үлдэх нь

Гэвч “уучлаарай”, эрэгтэй, эмэгтэй хүмүүст өчүүхэн жижгээс эхлээд асар том ялгаа байдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нь. Биологийн болон нийгэм судлаачдын хэлдгээр “адилсалын” багагүй ялгаа “Адам, Евагийн” үр садад байдаг нь нийгмийн өрсөлдөөн дунд улам тодрон ялгарсаар эцэст нь эрчүүд ихэнхдээ ялалтын титэм эзэмшихэд хүргэдэг. Тэр ялгаанууд юу вэ? заримаас нь жагсаан бичихийг оролдъё.

Юуны өмнө хүүхэд ухаан орохдоо эргэн тойрныхоо томчуудын зан үйлийг дууриан тоглож эхэлдгийг адилсал гэнэ. Охид ээж шигээ хүүхэд асран, айлын эзэгтэй болж тоглож байхад хөвгүүд эвлүүлдэг тоглоом, машинаар наадаж аавыгаа дууриан гар утсаар хөмсөг зангидан “ярина”.

Охид хоёр гурваараа айл гэр, ээж, багш болон тоглож байхад хөвгүүд байлдаж тоглоно. Үүнд ирээдүйд үүсэх асар том ялгаа оршдогийг бид мэддэггүй. Учир нь хөвгүүд ийнхүү багийн тоглоомоор тоглохдоо заавал нэгийгээ “даргаар” эсвэл атаманаар сонгож, удирдагчгаа хүлээн зөвшөөрөх, нөгөө нь манлайлах ур чадварт суралцах зэргээр тоглоомын дүрэмд хүүхэд суралцаж өрсөлдөөнт орчинд дасан зохицож эхэлдэг.

Аль ч соёлд байдаг ёс суртахууны уламжлалт суртал. Охид төлөв даруу, цэвэр ичимтгий байх, хөвгүүд эрэлхэг зоригтой, холын хараатай байх тухай багаас нь сургадаг нь охидыг идэвхгүй байдалд дасгаж, өөрийгөө илэрхийлэх, “би” –гээ мэдрэхэд саад болдог.

Оюутан үед охид дунд сургуульд байдгийн адилаар зөвхөн хичээлдээ л анхаарлаа хандуулдаг бол хөвгүүд суралцахын хажуугаар ирээдүйн ажлын байр, карьертаа илүү анхаарч санхүүгийн байдалдаа санаа тавьж, ажил хэргийн холбоо байгуулж эхэлдэг. Манай аль ч их дээд сургуульд ихэвчлэн охид тоогоор давамгайлдаг ч оюутны зөвлөлийн бараг 90 %-ийг хөвгүүд дангаараа бүрдүүлж байдаг нь юуг харуулж байна вэ? Амьдралын өрсөлдөөнд эрэгтэйчүүдэд ялагдах, эмэгтэйчүүд голдуу гүйцэтгэгч хэвээр үлдэхийн эхлэл.

Үерхэл нөхөрлөлд эмэгтэй хүн цэвэр сэтгэл хөдлөлөөр ханддаг бол эрэгтэйчүүд ихэнхдээ эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Охид сурагч, оюутан үеийн найзуудтайгаа амьдралын аар саар зовлон жаргалаа хуваалцахаас хэтэрдэггүй байхад, хөвгүүд хамтран мөнгө олох, нэг нэгнийгээ дэмжих зэргээр илүү ажил хэргийн харилцаанд ордгоороо ялгаатай. Билл Гейтс оюутан цагийн найзтайгаа хамтран “Майкрософт”-ын эзэнт гүрнийг байгуулсан жишээ бэлээхэн байж л байна шүү дээ.

Эмэгтэйчүүд бие биенийгээ өрсөлдөгчийн нүдээр хардаг нь харилцан холбоо тогтоож, хамтын амжилтанд хүрэхэд нь садаа болдог бол эрэгтэйчүүд хүчирхэг хамтрагчаа хайж байдаг нь бидний хоорондхи асар том ялгаа юм. “Эр хүн эр хүндээ хайртай” байхад эмэгтэйчүүд бие биенээ хялайн үздэг нь эрт омгийн байгууллын үеийн элэнц хуланц эмгэдээс маань уламжлагдан ирсэн хамгийн хорт зуршил юм. Америкийн нэгэн судлаач иомоохон корпорациудын удирдах зөвлөлийн гишүүн эмэгтэй захирлуудын дунд судалгаа хийж үзэхэд тэд зөвлөл дотроо голдуу ганцаараа эмэгтэй байдаг учраас маш их ганцаарддаг, өөртэйгээ адил албан тушаалтай эмэгтэй захирлуудтай танил биш, харин эрэгтэйчүүд хүрээлэлдээ бараг оруулдаггүй гэсэн нийтлэг “зовлонтой” нь илэрсэн байна.

Эрсдэлээс айх айдас. Эмэгтэй хүн амьдралдаа томоохон эрсдэлтэй алхам хийхээс айдаг. Харин эрчүүд сүүлчийн зоосоо гөвж байгаад мөрий тавихаас эхлээд, зүүдэнд ормооргүй “мөрөөдлийн” төсөлд үл хөдлөх хөрөнгөө төвиад хөрөнгө оруулж аз туршихаас буцдаггүй.

Хамтын эрх ашиг. Бүхэл бүтэн хаус авах мөнгөөр очир алмас аваад зүүчихдэг бэлтэй бүсгүй нэг улстөрч эмэгтэй, эсвэл найзынхаа сонгуулийн кампанид аравны нэгээр нь хандив өргөх тухай бодох нв бараг үгүй. Харин эрчүүд аль илүү “шанстай” нэгнийхээ төлөө хэтэвчээ гөвж байгаад хор найруулна.Дараа нь ялалтын найрыг хамтдаа хийх юм чинь. Бүр адгийн архичин ч найзынхаа шарыг тайлахын тулд халаасаа тэмтэрнэ.

Эмэгтэйчүүд ажлаа ширээний ард суухаар хязгаарладаг бол эрэгтэйчүүд биллиардын ширээ, саун, ан авд явж дампуурч байхдаа ч ажил хэргийн амин эрх ашгаа мартдаггүй. Өөрөөр хэлбэл тэдний андын нөхөрлөл, зугаа цэнгээн, ажил хэрэг нь хоорондоо сайн гэгч холилдсон байдаг. Ер нь ч тэдэнд ажлыг сайн хийх нь гол биш эрчүүдийн эцсийн зорилго нь мөнгө, засаглал хоёр байдаг бол эмэгтэйчүүд таашаал авахын тулд ажил хийдэг нь амжилтанд хүрэхэд нь саад болдог байна.
Эдгээр нь “тэдний” болон бидний тоглоомын дүмийн ялгаанууд юм. Гэхдээ эцэст нь анхааруулахад эрчүүдийн тоглоомын дүрмээр ялалтанд хүрсэн бүсгүй эмэгтэйгээрээ үлдэх нь хамгийн чухал дүрэм юм шүү.

Эх сурвалж: Шүүдэрцэцэг. www.shuuder.mn
  |  
Өмнөх мэдээлэл
Zara 2010 Fall
Дараах мэдээлэл
35 насандаа зөв хүн болохыг хүсвэл...

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(536)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zolaa.   2010-11-05
neeree ene bichsen shig erchuud iim bol uneheer saihan l bn odoonii zaluuchuud iim bish l daanch

Зочин: santa.   2010-11-04
tegeed yag yah talaar zuvulguu bgam u. zugeer l bdag bdag..

Зочин: boku.   2010-11-01
he he h eh, deer bichsen shig mongoliin zaluus humuujchihbel mon shnaa. hoorhii zailuul, uuniig bichigch ni tiim bgaasai gej hussendee l bichsen bh daa. obooshdee, zarimiinhaa omnoos zarim ni ichij ehelj bnaa gedeg debshil shuu.

Зочин: zochin.   2010-10-31
garchignaasaa ariauur sedev ruu ortson bna.. het neg taliig barij .emegetei ch gesen uhaantai bodlogoti humuus bgaa shdee.er ni teged yag amidarlaa avch yavaad ulddeg humuus chin jinhene emegteichuud l bdiishd sain mungu olloo ged az jargal irne gesen ug bish shuu dee

Зочин: me.   2010-10-22
unshhass zalhuu hvrjiinaaaaa, hen en e urt yumiigunshaad suuj bdguiin>? kkkkkkkkk

Зочин: Anna.   2010-10-22
Yag uneniig helhiin bol ene hydlaa niitlel bna. 1.Niigemd odoo hurtel huisiin yalgyyrlan gadyylhalt baij l bna. 2.Emegtei hun bol huuhed gargadag ychraas uuriin careeraa zaaval orhih shaardlagatai boldog. 3.Emegtei humuus zaaval yls tur sport sonirhoj erchuudtei adilhan baih esgui gej bodoj bn. Unendee bol ene niitleliig eregtei hun emegtei huniig myylah gej l bichsen um shig sanagdaj bn.

Зочин: lolz.   2010-10-22
Unendee taalagdsangui.Medeej eregtei emegtei humuusiin hoorond asar tom yalgaa bii.diilenhi erchud emegteichudes iluu.gehdee emegtei hun amjiltand hurch bolno,erchuudees iluu baij bolno,mongoliin dund bolon dundaas dooguurh amijargaanii tuvshintei ger buliig emegteichud l arai gej avch yavaa,erchuud ni heev neg arhi uusan shigee..end unendee garchigniihaa tuhai uguuleheesee iluu eregtei emegtei humuusiin yalgaag l ih bichee shiv dee.Zarim tal deer het uruusgul bolson shig sanagdav....Eniig ch bas neg hun l bichsen bna...aan iim yum l yum bna ged shud oilgoh ni bas haashei ch yum,hun hun l uuriin bodoltoi yum doooo.

Зочин: oyuka.   2010-10-22
taalgadalaa neeree l unen shu

Зочин: sugaraa.   2010-10-21
taalagdlaa goolingoogiin hamt olondoo bayrlalaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com