ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энхийн цагт хөлс их гарга

Ажил & Мөнгө  | 2010 / 10 / 25

Та өөрөө өөртэйгээ хичнээн их ажиллана, төдий чинээ амьдрал чинь амар хялбар байх болно. Үүнийг эртнээс “Энхийн цагт хөлс их гаргавал дайны цагт цус бага гарна” гэдэг байсан. Надад бүр багаасаа найзалсан Ретт Николс гэж найз байдаг байлаа. Тэр энэ зарчмыг надад амьдрал дээр харуулсан анхны хүн байв.

Энхийн цагт хөлс их гарга

Бид 2 бэйсболын хүүхдийн лигид хамт нэг багт тогодог байсан юм. Манай багийн хамгийн том асуудал бол өрсөлдөгч багийн бөмбөг шидэгчийн бөмбөг шидэж байгаа хурд, хүч байлаа. Бидний тоглож байсан тэр лиг бол нэлээд ахисан түвшиний сайн лиг ,байсан учраас өрсөлдөгч нар минь нэлээд “чанга”, биеийн хөгжил, хурд хүчээр биднээс илүү. Бараг насыг нь шалгаж төрсний гэрчилгээг нь үзмээр том биетэй бадриун залуучууд.

Шидсэн бөмбөг нь маш хурдтай, хүчтэй ирнэ. Бидний хувьд тэр бөмбөгийг онож, сайн цохихоосоо илүүтэй яаж онигоонд орчихолгүй тэмцээнийг дуусгана даа гэдэг бодол илүү давамгайлна.
Тэгээд нэг өдөр Ретт сайхан санаа олсон юм. Тэр “Хэрэв тэмцээний бөмбөг бидний энгийн үед дасгал хийдэг бөмбөгнөөс илүү удаан нисч ирдэг байсан бол ямар сайхан бэ?” гэлээ. “Энэ чинь л бид нарын том асуудал шүү дээ. Тэмцээний үед эсрэг багийнхан бөмбөгөө ямар хурдтай, хүчтэй шидэхийг мэддэг байсан бол ч сайхан даа... бөмбөг цагт 200 милийн хурдтай ирж байгаа жижигхэн аспирин шиг л харагддаг” гэлээ, би.

Гэнэт Ретт: “Хэрэв бэйсболл биш байсан бол яах вэ?” гэхэд нь би гайхаж “Юу гэх гээд байгааг чинь би сайн ойлгосонгүй” гэв. Ретт хармаанаасаа гольфын жижиг бөмбөг гаргав. Тэр бол манай аав тэдний аавтай хамт гэрийнхээ ард талын талбайд хааяа тоглодог, жижигхэн бөмбөг байв. Тэгээд намайг бэйсболныхоо цохиураа ав гэв. Бид цохиураа аваад Реттийн гэрийн ойролцоо байдаг гэрийн цэцэрлэгт хүрээлэнд ирээд Ретт өнөөх гольфын бөмбөгийг шидэхээр болж, би цохихоор байрлалаа авав. Гэхдээ Ретт бэйсболын стандарт хэмжээнээс нэлээн ойрхон дөхөж зогсоод хамаг хүчээрээ шидэв. Би бөмбөгийг сайн харж амжаагүй учраас хожимдлоо. Тэгээд ч хоорондын зай ойрхон байсан учраас бөмбөг маш хурдтай ирсэн юм. Ретт чанга инээгээд тэмцээн дээр яг ингэдэг биз дээ, хоёулаа үргэлжлүүлье гэсэн юм.

Ингээд бид хоёр түүнээс хойш дандаа тэр жижигхэн гольфын бөмбөгөөр, ойрын зайнаас шидэлцэж бэлтгэлээ хийдэг болов. Жижиг бөмбөг шунгинаад нисээд ирнэ, зүгээр ч үгүй нисэлт дундаа эргэлдэж чиглэлээ өөрчилөөд тойрог хөдөлгөөн хийнэ. Тэгж ирж байгаа бөмбөгийг мэдэрч ононо гэдэг бол бэйсболын бөмбөг цохихоос хамаагүй хүнд байв. Энэ маягаар бэлдсээр дараагийн тоглолттой золгов. Бидний бэлтгэл ханасан байлаа. Тэмцээний үеэр бөмбөгнүүд яг л хөдөлгөөнийг нь удаашруулчихсан том цагаан бөмбөлөг шиг тод харагдаж байв. Би анхны цохилтыг хийж, хоёр ч удаа амжилттай цохилоо. Надад солгой шидэгч таарсан ч гэсэн надад ерөөсөө ч эвгүй биш, бөмбөг агаарт тогтчихсон юм шиг сайн харагдаж, би хамаг хүчээрээ цохиж байв.

Энэ хичээл бол миний амьдралын насан туршид мартагдахааргүй байнга ашигладаг арга болж үлдсэн юм. Би ямар нэгэн ажил бүтээх шаардлагатай болоод, айж тэвдлээ гэж санахад асуудалд тэрнээс хамаагүй хүнд хэцүү ажлыг гүйцэтгэх гэж байгаа мэт сэтгэж, арга төлөвлөгөө боловсруулдаг байлаа. Ингээд маш хүнд ажлын учрыг нь олоод сурчихсан байхад надад бусад асуудлууд хүүхдийн тоглоом шиг энгийн, амархан санагддаг болж ирэв.

Энэ аргыг домогт боксчин Мухаммэд Али байнга туршдаг байсан юм. Тэр бэлтгэлийн үедээ өрсөлдөгчөөсөө том биетэй, хүчтэй, ямар нэг талаараа тэрнээс илүү байх тийм бэлтгэл хангагчийг сонгоно. Бүрэн төгс илүү биш гэхэд аль нэг чанараараа удахгүй тулаан хийх гэж буй өрсөлдөгчөөс нь заавал илүү байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байв. Ингээд янз бүрийн давуу талуудтай олон бэлтгэл хангагчидтай тулалдаж бэлдсэний дараа тулаанд орохдоо айдас нь байхгүй, сэтгэл зүйн хувьд илүү сайн ордог байлаа.

Хэрэв та ямар нэг хүнд даалгавар гүйцэтгэх шаардлагатай болоход наана нь илүү хүнд хэцүү “тулаан” хийж байгаарай. Жишээ нь та илтгэл тавьхаар болвол үзэгчид, шүүгчдээс илүү мэдлэгтэй, “айхтар” хүний өмнө илтгэлээ тавих хэрэгтэй. Бүсгүй та энэ долоо хоногт ямар нэгэн чухал ажил гүйцэтгэх гэж байгаа бол тэрнээс өмнө илүү хүнд ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар бод тэгвэл та жинхэнэ ажил дээр сандралгүй гүйцэтгэх боломжтой болно.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(470)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: sugaraa.   2010-10-26
saihan niitlele bailaa bayrlalaa tanai site d durtai shvv ilvv olon goe goe niitlel taviarai tanai site bol hvnii bieiig bish setgeliig emchildeg bolhoor tanai site d ih durtai bdag shvv amjilt naizuudaa

Зочин: enkh.   2010-10-25
saihan niitlel bn. bayrlalaa. olon goe medeelel miitelj bgarai. Tanai site.d durtai shu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com