ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амжилтын тэмдэглэл хөтлө

Ажил & Мөнгө  | 2010 / 11 / 08

Бид нарын хийж байгаа зүйлс биднийг ядраадаг биш, харин хийхгүй байгаа зүйлс ядраадаг юм. Би нэгэн ашиглалтын компанийн ажилтнуудад сургалт хийх үед 60 орчим насны нэгэн эр надаас “Би ерөөсөө ямар нэгэн эхэлсэн ажлаа дуусгаж чаддаггүй, надад тийм чадвар байдаггүй юм. Би амьдралдаа өчнөөн ажил төрөл, төслүүдийг эхлүүлж байсан, даан ч эцсийг нь үзээд дуусгаж ерөөсөө үзээгүй. Энгийн нэг даалгавар байсан ч би босч суугаад, тогтвортой барьж аваад дуусгаж чаддаггүй” гэв.

Амжилтын тэмдэглэл хөтлө

Тэгээд надаас, яаж энэ байдлаа өөрчлөх вэ, ямар нэгэн юм эхэлсэн л бол дуусгаж чадна гэсэн баталгааг түүний итгэл үнэмшлийн системд суулгаж өгөөч гэж хүссэн юм. Тэр үнэхээр өөрийнхөө асуудлыг зөв олж харж чадсан байв. Энэ бол өөрөө өөртөө итгэх итгэл үнэмшлийн асуудал байсан юм. Аливаа ажлыг тэвчээртэй ноцолдсоор байгаад дуусгаж чадна гэсэн итгэл үнэмшил түүнд байгаагүй, өөрийгөө аливаа зүйлийн эцсийг үзэх чадвартай гэдэгтээ тэр итгэдэгүйд түүний асуудал байлаа. Тийм болохоор тэрээр өөрт нь ид шидийн гэмээр, итгэл эрч хүч өгөх үг хэрэгтэй гэж бодож байв.

Би түүнээс “Чи үнэхээр өөрөө өөрийгөө итгүүлэх үг байхад чамд хангалттай гэж бодож байна уу? Тухайлбал, чи компьютер ашиглаж сурах шаардлагатай боллоо гэж саная. Чи орон дээрээ хэвтчихээд “Би компьютер ашиглаж чадна, би чадна, би компьютерийг яаж ашигладагийг сайн мэднэ. Би маш сайн ашиглаж чаддаг, би компьютерийн талаар гаршсан” гэж өөртөө мянган удаа давтаж хэлээд компьютер ашиглаад сурчихна гэж үү?” гэж хариу асуусан юм.

Тэр, тийм баталгааны үг өөрт тус болохгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Тэгэхээр өөрөө өөрийгөө өөрчлөх хамгийн сайн тустай арга бол өөрийнхөө талаар “үнэн”-үүдийг өөрчлөх ёстой юм. Үнэн гэдэг зүйл бол янз янзын өөрийгөө зоригжуулж хэлэх давтах үгнээс хамаагүй илүү хурдацтай нөлөөтэй. Тиймээс өөрөө өөрийгөө, чи бол ямар ч ажлыг дуусгаж чаддаг, үр дүнд хүргэж чаддаг гэдгээ харуулах, итгүүлэх гол зам нь өөрийнхөө үр дүнд хүргэсэн, эцсийг нь үзэж чадсан ажлуудынхаа тэмдэглэлийг хөтөл гэж би түүнд зөвлөв. Тэр маш их хүчтэйгээр миний зөвөлгөөг дөгөж эхэллээ. Маргааш нь нэгэн шинэ тэмдэглэлийг дэвтэр аваад гаднах хавтсан дээр нь “Миний хийж дуусгасан ажлууд” гэж гарчиглав. Өдөр болгон жижигхэн ч гэсэн хамаагүй ажил, зорилгуудаа төлөвлөн бичиж, тэрийгээ хийж дуусгасныхаа дараа дуусгасан гэдгээ тэмдэглэн хөтөлж байлаа. Өмнө нь тэр гэрээ цэвэрлэж байгаад утас нь дуугарвал утсаа авч ярьж байгаад гэрээ гүйцэд цэвэрлэлгүй хаячихдаг байжээ. Харин одоо утас нь дуугарахад, утсаараа ярингаа хйиж болох зүйлсээ хйиж байдаг болсон. Ингээд утсаар ч ажилаа амжуулчихна, гэрээ ч цэвэрлэж дуусна. Ингэж л өдөр тутмын амьдралынхаа энгийн зүйлийг өөрчилж, өөрийгөө ямар ч ажлыг эхлүүлсэн дуусгаж чадна гэдгээ итгүүлж чадсанаар бодит амьдрал дээр хийсэн ажлынхаа үр дүнг үздэг хүн болж хувирсан юм. Хийсэн ажлынх жагсаалт үргэлжлэх тусам тэр өөртөө итгэлтэй болж, тэр хэрээрээ дараагийн ажлуудыг урам зоригтой эхлүүлдэг байв. Бодоод үздээ, хэрэв тэр өдөржин шөнөжин би энийг хийж чадна, би энийг дуусгаж чадна гэж өөрийгөө ятгаад суусан бол хэдий хэмжээний ажил амжуулж чадах байсан бэ. Тэртэй тэргүй түүний баруун тархи нь чи юу ч хийгээгүй, чи юу ч дуусгаагүй гэдэг үнэнийг хэлсээр байх болно.

Тийм болохоор бүсгүй та энэ долоо хоногт өөрийнхөө тухай сөрөг бодлуудаа зогсоож, өөрийгөө итгүүлэх жинхэнэ амжилтын тэмдэглэлээ хөтөл, хийж чадна гэдгийг чинь гарцаагүй харуулаад өгөх, итгүүлэх тэр зүйлийг хийж эхэл.

  |  
Өмнөх мэдээлэл
Uniqlo Fall / Winter 2010-2011
Дараах мэдээлэл
Оддын камасутра

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(247)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: tuul.   2011-01-06
dajgvi l ym bn

Зочин: crystal A.   2010-12-15
okok! bi odoonoos hutulj ehelnee. zaaval hiij chadku bgaa zuildeee chadag bltloo hutluh blnoo ..thanks for goolingoo..

Зочин: naraa.   2010-12-11
vneheer vnen vg bn. yunii umnu ene lectort bayrlalaa. vvniig hvn blgon vzej amidraldaa heregjvvleesei gj bodoj bn. yr n udriin temdeglel hutluh mash olon dawuu taltai. ooriin gsn zorilgotoi, idewhitei, vneheer shan medremjiig awdag. 1yum nemj helehed udriin temdeglel hutluhduu sain shan bvhniig bichij bgarai. muu muuhai yum bolson bol sain talaas n bichwel ilvv vr dvntei yum shig sanagddag. bayrlalaa. amjilt

Зочин: амараа.   2010-11-13
дажгүй юм байнаа хөдөлмөр хүнйиг бий болгоно гэж ямар үнэн үг вэ

Зочин: Angela.   2010-11-09
Wow goolingoo bol uneheer emegtechuud bidend mash heregtei site urgelj shine energy eer tseneglej baidag ! Neg ym asuuh gesen ym ene yamar nom be ene nomiig awch unshih gesen ym. Ajliin amjilt husie hariu huleej baiy!

Зочин: Angel.   2010-11-08
Bayarlalaa, yostoi tustai medeelel bna.

Зочин: Dark Ang.   2010-11-08
bayarlalaa^^ bangiin unshigchaas n^^

Зочин: hi.   2010-11-08
uneheer unen shuu shan medeelel bn...

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com