ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Айдсын эсрэг 7 жор

Хайр & секс  | 2010 / 11 / 12

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харьцаа хүний амьдралын хамгийн ач холбогдолтой талбар учраас бидний түгшүүр, эргэлзээний ихэнх нь энэ харьцаатай л холбоотой байдаг. Харилцаанд үүсдэг айдсуудаас эхнийх нь "Танилцах" юм.

Айдсын эсрэг 7 жор

Танилцах    

Эхний болзоо ямар ч байсан болоод өнгөрлөө. Бүсгүй одоо “Тэр утасдах болов уу, үгүй болов уу” гэж тогтож ядна. “Би илүү юм хэлчихээгүй байгаа, ямар нэг зүйлийг буруу хийсэн болов уу?”. Залуу утсандаа соронзон мэт татагдах боловч, сэтгэл нь тавгүй: “Хэрэв тэр намайг яриасай гэж хүлээггээгүй бол яана? Магадгүй, би түүнд таалагдаагүй ч юм бил үү?”. Бусдад таалагдахгүй байх, санасандаа хүртэл өндөр сэтгэгдэл төрүүлэхгүй байхаас айх зэрэг нийтлэг айдас нь аливаа харьцааны эхэн үеийн хямрал гэхээсээ бидний хувийн туршлагатай нягт уялдаатай байдаг. Хэрвээ өөрийг нь голсноос болж хүчтэй сэтгэл гутралыг амсч байсан бол шинэ шарх авахаас эмээсэн айдас, мөн хайр, халуун дотно байдлыг хүсэмжилсэн сэтгэл ээлжлэн шаналгаж байдаг. Сэтгэлд бугласан энэ ёрын мэдрэмжээс болж өөрийгөө, нөгөө хүнээ, нөхцөл байдлыг ч объектив байдлаар үнэлж дүгнэх чадваргүй болдог. Ялангуяа, залуу хүмүүст ямар нэгэн чухал юмны гачигдал амар заяа үзүүлдэггүй учраас аливаа харилцаанд идэвхтэй бөгөөд цөхрөнгүйгээр нүд анин орж байдаг. Гадаад үзэмж нь сайжирч өөрчдлөгдсөн ч хүмүүс агшсан пүрш мэт байхгүй зүйлийн дутагдлыг тээсээр л явдаг. Энэ пүршний агшилт бол хүссэнээ авахгүй байх вий гэсэн айдсын урвуу хэмжээ юм.

Танд зөвлөхөд:
Өөртөө хэдэн асуулт тавих гээд үз. Над шиг хүмүүс бусдад таалагддаггүй нь үнэн үү, яагаад? Би энэ хүнд нээрээ таарахгүй юм уу? Сайтар бодоод үзвэл би тэр хүний гайхамшигт чанаруудад ухаан алдан дурласандаа биш, зүгээр л гологдчихсон байх вий гэж айсандаа л түүнийг яриасай, ирээсэй, хайраа илчлээсэй гэж хүсч байдаг. Яах гээд байгаа нь үл мэдэгдэх, харанхуй байдал л аймаар учираас бүхнийг хяналтандаа атгах гэсэн хүслээсээ салж, х, у гэх үл мэдэгчидтэй хөөцөлдөлгүй,тайван байхыг эрмэлз. Түүний яах нь танд үнэхээр тийм үнэтэй байна уу? Эсвэл та ганцаардахаас, үнэлэгдээгүй байхаас л айж байна уу?

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(462)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: oogii.   2010-11-19
bayarlalaa.tanai zuvulguug unshlaa. uneheer zarimdaa bi demii zuilsees setgel sanaagaa zovooj aidas huadesiig uurtuu bii bolgoj baidag . harin hun ene tuhaigaa meddeggui yum bna. neeree hun bodlooroo amidralaa buteej baidag gedeg. tiim bolohooor hun urgelj sain saihan zuilsiig bodoj yavah heregtei yum baina daa.humuusee setgel sanaagaa urgelj uudrug bailgaj uurtuu itgeltei baij baigaarai. bid uursduu bodlooroo amidralaa buteej baidag shuu . husvel ta uuruu ungursun amidralaa ergeed neg haraarai. amjilt husie.

Зочин: Wind.   2010-11-19
Айдсын эсрэг долоон жор гэдэг цуврал юм бишүү эхнийх нь танилцах 2дахь анхны шөнө гээл ... /сувдаа/

Зочин: suvdaa.   2010-11-15
7n jor gsn uldsen ni haanaa bgaan be? ih goy zovolgoo bna uldsenii ni unshmaar bh yum

Зочин: jaina.   2010-11-15
надад айдсаа даван туулах арга замийг зааж өгсөнд баярллаа

Зочин: minjin.   2010-11-14
tiimee. yag unen. hehe zalgah boluu gj bodoj bsanaa zalganguut ni setgel amardiimuu yaadiin toohoo baichdag. hehe

Зочин: anu.   2010-11-14
neeree boduushtai l yum? neeree anhnii uulzaltiin daraa nadruu zalgah bolowu gj boddog ni tuuntei tsashid niilehgu bsan ch gesen bi tuund gologdoogui bgaa gedeg medremjees boldog bj boloh yum.

Зочин: cyгараа.   2010-11-13
haaya gantsaardaj baigaa ym shig sanagdaj l baidag gehdee ene bol gantsaardal bishee eej aav 2 min baihad bi hezee ch gantsaardahgvi bas henii ch hairaar dutahgvi

Зочин: emi.   2010-11-13
bi law gantsaardhaas uhtlee aidag tehtee ysn geech bi neg ch nzgui bolson hereldeed l salsan jinhen nz gj bdguim daa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com