ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Инээмсэглэл ба хэн бэ?

Чөлөөт цаг  | 2010 / 11 / 15

Таны зан чанарын илрэл ч болж чадахуйц олон янзын инээмсэглэл байдаг шүү дээ. Та манай энэ сонжооноос өөрийнхөө жинхэнэ төрхийг олж чадахгүй ч байж магад. Эсвэл, таны зан араншингийн тухай онож бичсэн байсан ч та үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байж ч болох юм.

Инээмсэглэл ба хэн бэ?

Тэгвэл шогч зангийн тухай санаарай. Тэртэй тэргүй бүх сонжоонд ямар нэгэн хэмжээгээр хошин шог санаа агуулагдаж л байдаг шүү дээ. Харин үлдэж буй хэсэг нь үнэний хувьтай л байх вий.

1. Инээхдээ чигчий хуруугаараа уруулдаа хүрэх нь ерийн үзэгдэл үү? Хэрвээ тийм бол… Энэ нь таныг эмэгтэйчүүдийн зан, чанар, сайхан өнгө төрх, гунхалзсан байдлын тухай өөрийн гэсэн бодолтой бөгөөд хаана ч гэсэн түүнийгээ хатуу баримталдаг болохыг харуулж байна. Танд олны анхаарлын төвд байх нь таалагддаг юм байна.

2. Та инээхдээ амаа гараараа дардаг уу? Хэрвээ тийм бол...Та бага зэрэг эмзэг, өөртөө тийм ч итгэлтэй биш. Ичингүйрэн, юмны ар сүүдэрт үлдэж хүмүүсийн ярьдгаар "ичээнээсээ сугарахгүй" хоцрохыг хичээх нь элбэг. Бид танд өөртөө хэтэрхий их дүн шинжилгээ хийж, хатуу дүгнэлтээр битгий барьж бай гэж зөвлөе.

3. Та инээхдээ толгойгоо дандаа гэдийлгэдэг үү? Хэрвээ тийм бол.... Та их итгэмтгий, аливаад тун амархан итгэдэг боловч заримдаа зөвхөн өөрийнхөө мэдрэмжинд хөтлөгдөн санаанд ормгүй үйлдэл хийж чадах нэгэн бололтой. Уг нь өөрийн ухаанд илүү итгэж байвал зүгээрсэн.

4. Та инээхдээ гараараа нүүр, толгойгоо илдэг үү? Хэрвээ тийм бол... Та тун мөрөөдөмтгий, заримдаа бүр бүтэшгүй зүйл мөрөөддөг хүн юм. Энэ тийм ч муу зүйл биш л дээ. Гэхдээ тэртэй тэргүй бүтэхгүй, нүгэл болох хоосон мөрөөдлийг биелүүлэх гэж хий дэмий зүтгэх хэрэг байна уу? Таны хувьд амьдралыг илүү эрүүл саруул, ухаалаг, бодитоор харж сурвал дээр гэж зөвлөх байна.

5. Та инээхдээ хамраа үрчийлгэдэг үү? Хэрвээ тийм бол… Таны мэдрэмж, үзэл бодол тун хурдан, байнга өөрчлөгдөж байдаг. Та сэтгэл хөдлөмтгий, бас зөрүүд, чигээрээ зүтгэдэг хүн юм. Өөрт чинь болон, орчин тойрныхонд чинь хүндрэл учруулдаг хоромхон зуурын сэтгэл хөдлөлдөө автдаг.

6. Та ихэвчлэн амаа ангайж чанга инээдэг үү? Хэрвээ тийм бол... Та хөдөлгөөнтэй, золбоолог хүн юм. Та биеэ барьж, хэм хэмжээнд бага зэрэг баригдаж сурах хэрэгтэй байх. Та ярьж чаддаг шигээ сонсож сурах хэрэгтэй шүү дээ!

7. Та чимээгүйхэн инээмсэглэхийн өмнө толгойгоо яльгүй бөхийлгөдөг үү? Хэрвээ тийм бол…Та бол зөөлөн сэтгэлтэй, хүн чанар сайтай, хүмүүсийн нөхцөл байдалд амархан зохицож чаддаг юм байна. Мэдрэмж, үйл хөдлөл чинь байнга бусдын хараанд байдаг. Тэгээд ч та хэнийг ч гомдоож, сэтгэлээр унагаадаггүй бололтой.

8. Та инээж байхдаа эрүүгээ барьдаг уу? Хэрвээ тийм бол... Та хэдэн настай байсан ч залуу насны шинж золбоог өөртөө хадгалж яваа чинь тодорхой байна. Тийм ч учраас сайн бодож боловсруулалгуй ямар нэгэн алхам хийчихдэг бололтой. Дэндүү хуумгай хөдлөх нь дэмий л баймаар юм?

9. Та инээж байхдаа зовхио чичрүүлдэг үү? Хэрвээ тийм бол... Энэ бол таны тэнцвэртэй байдал, өөртөө итгэх итгэл, гайхамшигтай ухаалаг байдлыг чинь илтгэж байна. Та хөдөлмөрч, шаардлагатай, заримдаа бүр хэрээс хэтрүүлдэг ч байж магадгүй. Тийм үедээ та өөрийгөө гаднаас нь, бусдын нүдээр харах гээд оролдоод үзээрэй.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(531)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ohinoo.   2011-03-05
hi.yu btsgaan amjilt manaixan gj

Зочин: hun.   2011-02-19
yuu shaagaad bgan

Зочин: smiley.   2011-02-15
estoi gogo sonjoo gej bi helehgui ch daijgui yuma.....

Зочин: Amina.   2011-02-06
yag unen bna kkkkkk

Зочин: ookono.   2011-01-29
vnen ym bna shd kkk

Зочин: tsema.   2011-01-16
uund anh udaa orj bn taalagdaj bn

Зочин: baachka.   2011-01-04
minii shud ayguu zawsaratai ymaa apparat zuuy getel yg ymar gazar sn gedgiig n mededguie ohidoo tuslaach pls une ni ch dajgui bs chanartaig

Зочин: tenger.   2011-01-03
ene bas orto yuma eheheh unen l yum shg bna

Зочин: aku.   2010-12-25
kkk ineeh vneheer saihan shvv bi amaa darj ineedeg

Зочин: bolopoo.   2010-12-15
hey enhriimaa apparat zvvheer shvd goe bolnoo gol n apparat chni chanaratai sn bh heregtei bi upu 2 jil tsraltgvi apparat zvvj bsan

Зочин: enhriimaa.   2010-11-29
Shudnii apprat hiilgehed hed bdiin bee? Zochin?Minii shud aimaar zaitai bolohoor bi dandaa amaa darj ineedeg l dee ineeh yrih ym bsn ch gsn shudneesee sanaa zowood yrij ineej chadku ymaa tegeed humuus namaig ih zantai geed bn aa apprat zuugeed unheer goy shudtei boloh uu?

Зочин: Otgoo.   2010-11-19
miniih N 1 kiki^^

Зочин: zochin.   2010-11-18
Zulaa, Shudee yanzluulchih aa. Bi 29toi, neeh shaardlagagui gej bodoj yavsaar baij, sayahnaas shudendee apprat zuuj ehelsen. Shal oor boldiim baina. Tegsh shudee gargaj ineehee tesen yadan huleej baina doo.

Зочин: Lyla.   2010-11-18
kk really super, yg l zahialsan ym shg taarch bhii kk, I love it and thank you. I wish my boyfriend read it hahaha

Зочин: ZULAA.   2010-11-17
bi ug ni aimar ineed muutai daanch minii shud muuhai bolohoor ineemeergui sanagdaad l uur hureed bdgiin tghdee ineechihdeg yum aa kkkkk

Зочин: sarnai.   2010-11-15
miniih 2 l doo gesen ch taarahgui bn uchir ni bi shud muutai bolhoor humuust haruulahgui gej tegdiin buruu bichsen bn taarahgui bn

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com