ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дундаж насны эмэгтэйчүүдэд урт үс зохихгүй

Гоо сайхан  | 2010 / 11 / 23

Үсээ яаж засуулах вэ? Энэ бол бүсгүй хүн болгоны өөрөөсөө асуудаг асуултын нэг. Гоо сайханчдын зүгээс үзэхэд богино тайралт хамгийн тохиромжтой үс засалт.

Дундаж насны эмэгтэйчүүдэд урт үс зохихгүй

Ийм үс нь хуйхны хэвийн ажиллагааг хангаж, үсээ ямар ч асуудалгүй, системтэйгээр янзлахад хялбар болгодог. Богино тайралт үргэлж моодонд орсоор ирсэн. Мөн их арчилгаа шаардагддаггүй, эмэгтэй хүнийг наснаас нь илүү залуу харагдуулдаг гээд олон давуу талтай.
Гэхдээ үс нь нүүр царайхай зохицож, давуу талыг ил гаргаж, дутагдалтай талыг нууж байх ёстой.

Хэрвээ та урт, гонзгой царайтай бол хацрын дунд хэсэг хүртэл их хэмжээний үс оруулсан богино засалт илүү өргөн харагдуулна. Чихний дэлбээ хүрсэн буюу түүнээс доор урттай буржгар үс, хөмсөг хүрсэн богино чёлк, мөн духыг дарсан чёлк нүүр царайг богиносгож харагдуулдаг.

Хэрвээ та дугуй царайтай бол богино тайралт эсвэл хүзүү дарсан, доод эрүүнд шүргэсэн шулуун үс арай гонзгой харагдуулна. Мөрөө хүрсэн тэгш үс болон үзүүр хэсгээрээ буржийлгасан, хацар хэсгийг хаасан урт үс нүүр царайг уртасгана.
Доод хэсгээрээ өргөн нүүртэй хүмүүс, өөрөөр хэлбэл дөрвөлжин эрүүтэнгүүдэд (Эрүүгээ хүрсэн богино тайралт тохиромжтой. Эрүүний буланг хаасан шулуун үс, эсвэл мөр хүрсэн урт шулуун болон хүзүүний хэсгийг хаасан үс эрүүг нарийсгаж харагдуулна.

Хэрвээ та урт хамартай бол өтгөн, хөмсөг хүрсэн, эсвэл үүнээс бага зэрэг доогуур чёлкийг богино тайралт, урт үстэй зохицуулж, нууж болно.
Богино эрүүнд хөмсгөө хүрсэн чёлктой, шанааны доод хэсэг, чихний дэлбээний урд хэсгээр дугуйвтар, богино тайралт тохиромжтой. Мөн чёлктой урт үстэй байж болно. Гэхдээ үсээ чихнийхээ араар оруулж байх хэрэгтэй. Энэ үс засалт нүүр царайг уртасгаж, доод эрүүг урт харагдуулна.

Хэрвээ таны нүд байх ёстой газраасаа арай дээр байрласан мэт санагддаг бол энэхүү жижигхэн дутагдлаа доор байрлалтай нүд рүүгээ чёлкоо оруулснаар засах хэрэгтэй. Үс тань урт, эсвэл богино байж болно. Хамгийн гол нь хажуу тал руугаа хуваах хэрэгтэй.
Жижигхэн духыг хөмсөгнөөс доош урттай чёлк өтгөн оруулснаар засч болно. Үс урт, богино ямар ч байж болно.
Том духтай хүмүүст богино чёлк зохимжтой. Үс урт, богино ямар ч байж болно.

Хэрвээ та бөмбөгөр, налуу духтай бол өтгөн чёлкоор дарж болно. Үсээ чихнийхээ ар руу оруулж, тэгш самнана.
Хүзүүний өө сэвийг урт шулуун, эсвэл буржгар үсээр далдална. Богино хүзүүтэй хүмүүс үсээ богиноор засуулбал тохиромжтой.
Чихнийхээ өөг сэвийг чих рүүгээ оруулсан шулуун, эсвэл буржгар үсээр далдална. Идэр насны эмэгтэйчүүдэд урт үс зохимжгүй. Үүнийг боосон ч, ороосон ч та хөгшин харагдах болно шүү.
Гөлчийтөл нь самнаж, боосон үс зөв төрхтэй, залуухан бүсгүйчүүдэд л тохирно. Гэхдээ зарим үед өө сэвээ далдлах шаардлагагүй байдаг. Үүгээрээ та өөрийгөө тодорхойлж, дэгжин харагдаж болно шүү дээ.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(429)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: hongor.   2011-01-01
bi ysee yaj zasuulahaa medehgyi bna end bgaa sanluud bygd taarahgyi bna tegee bas oor ysnii archilgaa heregtei bna onog 9 tos goe l bna lee tehdee l

Зочин: zochin.   2010-12-08
bi Идэр насны эмэгтэйчүүдэд урт үс зохимжгүй. Үүнийг боосон ч, ороосон ч та хөгшин харагдах болно шүү... hudlaa nadad bol zohidog sh dee

Зочин: deegii.   2010-12-04
us urt urguulah hamgiin engiin hurdan arga bl tolgoidoo massage hj uguh ,uneheer ur duntei shuu ,usnii ungu sergeed,shan eruul boldgiin bnalee.tgeed bs halgai shampoo-naar ugaa.

Зочин: ,Tsolmon.   2010-11-27
sain baina uu ta buhniig unetei zobolgoo ogdogt bayarlalaa bi ih urt ustei l dee bi odoo 32 toi

Зочин: madam.   2010-11-23
usee urgahiig huleewel butehgui shude tsewerhen hiimel us awj heseg style aa uurchil bolno shude. nadad ch bas chelk taalagddaggui chelkgui ohiduud jinhene emegteileg haragddagshde

Зочин: ganaa.   2010-11-23
bi 20 toi minii us odoo halimag yg eregtei huuhed shig gehuudee odoo yj hurdan urguulah we zuwliguu uguh hun bn uu shine jil bloh gj bdag

Зочин: uuganaa.   2010-11-23
dandaa l chelktai tairalt gesen bhiin,nadad lav chelk taalagddaggui. bi chelkgui,belhuus hursen urt dolgiontoi,zuulun huvsgur ustei.ene maani nadad zohidog,taalagddag,busdaas uur haragddag.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com