ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дотно харилцаан дахь айдас

Хайр & секс  | 2010 / 11 / 24

Цагаа хамтдаа өнгөрүүлэх нь хоёулангийнх нь хувьд зуршил болж эхлэхэд бүсгүй “Түүнд үнэхээр урт хугацааны харьцаа хэрэгтэй юм уу, эсвэл энэ бүхэн ингээд л дуусчих болов уу?” гэж өөрөөсөө асууж байхад залуу “Энэ түүх намтар хэтэрхий хүлж баглах юм биш байгаа” гэж зовнино.

Дотно харилцаан дахь айдас

Хосууд бие биедээ энерги, цаг хугацааг өгч, тэгээд ч өгснөөсөө илүүг олдог нь мэдээж. Гэвч удалгүй “өгөө”, “аваа”-ны дэнс хэлтийж, хэн нэг нь илүү харамч, эсвэл илүү өглөгч болж эхэлнэ. Энэ дэнсний тэнцвэр алдагддагийг мэдэх гашуун туршлагатай нэг нь нөгөөгийнхөө бэлэг, комплиментийг тоолж, өөрийгөө зориулсан болон золиосолсон байдалтай нь өөрийнхөө хийх алхмыг чацуулж байх барилтай болно. Өнгөрсөн үеийн азгүй явдлууддаа түлэгдсэн зарим нь хэт хүчтэй дасахаас зайлсхийж, ийм ачааг үүрэхэд бэлэн биш байгаагаар шалтаглан, дотны нягтарсан харьцаанд орохын алдад зүгээр л сүүл хавчин зугатааж оддог.

Танд зөвлөхөд:

Хэн нэгэнтэй дотносно гэдэг бол тайван ярилцах сайхан шалтаг шүү. Бид хоёрын харьцаанд ирээдүй байна уу? Байвал ямар гэх эргэлзээгээ хамтдаа шинжиж бай. Энэ харьцаанаас та юу хүсэж байгаагаа болон юунаас айж байгаагаа нөгөө хүндээ хэлэх нь танд л хэрэгтэй. Тэр юуг хүлээж, юунаас эмээж байгааг сонсвол бүр сайн. Эцсийн эцсэст хэнийг хайж байгаагаа өөртөө тодруул. Сайн нөхөрийг үү, баян ивээн тэтгэгчийг үү? Энэ чинь шал хоёр өөр ойлголт. Төсвийн төлөвхөн ажилтан бол таныг дагуулан баяр хөөртэй кинонд явж, довжоон дээр хүүхдээ салхилуулж, оройдоо гарын хоолоор дайлна. Харин бялхаж цалгисан эрдэнэсийн уул овоог түүнээс бүү хүлээ. Бизнесмен таныг Марсаас бусад хүссэн газарт аваачиж, цаг хугацааны машиныг эргүүлэн Жанна д`Аркт хувиргахаас бусдыг хийж чадна, харин үдэшдээ түүнийг гэртээ олж харна гэж бүү горьд. Тэр тантай биш “ажил”-тай гэрлэсэн, хүүхдүүд түүнийг “ноён Аав” хэмээн дуудаж, азаар гэртээ ирж хонох үедээ хайрын үг биш, “ханш унах нь, зарахаас” гэж үглээд л хурхирч эхэлнэ гэж мэд. Ээжийн гарын сайхан хуушуур Godiva байдагггүй юм. Энэ холимгийг хийх гэж бүү оролд, идэхийн аргагүй болно. Хүмүүсийн харьцаа ч нэгэн адил. Танд яг юу хэрэгтэй байгааг бодож олоод л ажлаа эхэл. Харин ямар ч тохиолдолд өмнөө байгаа хүнийхээ костюмны үнийг тоологч дүнсгэр бүсгүй хэний ч хувьд эерэг сэтгэгдэл төрүүлэхгүй шүү. Нөгөө талаас ядарч туйлдсан, ярзгар махчин загасны дүртэй байхад тань хэн таныг өхөөрдөн эрхлүүлж, гар дээрээ өргөөд газрын мухар хүрэхийг бий таашгүй нь.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(337)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: suugii.   2010-11-29
hi hun dasah amarhan baidag l daa tegehdee emegtei hun iluu amarhan dasdagiin sh dee

Зочин: azaa.   2010-11-26
timee yu ch boloogui bhad heterhii daschij bolohguiuee

Зочин: azaa.   2010-11-26
timee yu ch boloogui bhad heterhii daschij bolohguiuee

Зочин: azaa.   2010-11-26
timee yu ch boloogui bhad heterhii daschij bolohguiuee

Зочин: nono.   2010-11-24
suulee havchin, zugataj oddog. hahahahaha

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com