ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хамтын амьдралын тухай айдас

Хайр & секс  | 2010 / 11 / 29

Хайр дурлалын харилцаанд гардаг айдсууд ба түүнийг хэрхэн давах талаар зөвлөгөөнүүдийн удаах нь хамтын амьдрал дахь айдас.

Хамтын амьдралын тухай айдас

Нямбай залуу “Би түүний амьдарч дассан тэр урлагийнхны замбараагүй байдлыг тэвчиш чадах болов уу?”, шар шувуу-бүсгүй “Тэр ярьдаг шигээ үнэхээр төгс бор шувуу мөн үү?” гэж гайхшаа барна. Хамтын амьдралын эхний шатанд нөгөө хүндээ төрүүлсэн төсөөллийг нураачих вий гэсэн айдаст автсан бид хамтрагчийнхаа урмыг хугалахаас, өөрсдөө хууртахаас айж байдаг. Хамтын амьдралд урьдын адил зөвхөн хамгийн сайн талуудаа үзүүлэх боломжгүй, хоёр тал хоёулаа цэсээ цухуйлгаж эхэлнэ.

Танд зөвлөхөд:

Таагүй сюрпризүүдээс зугтахын тулд нэг дээвэр дор орох гэж тэгтлээ адган яарах хэрэггүй. Харьцаагаа шалгах шилдэг арга бол эхлээд амралтаа цуг өнгөрөөх явдал. (Зочид буудал, зуслан, аяны майхны аль нь ч болно). Нэгнийх нь амьдрал нөгөөгүйгээрээ элсэн цөл шиг санагддаггүй, хэнээс ч хамааралгүй, дээд зэргийн эрх чөлөөтэй хоёр хүний харьцаа л хавьгүй бөх байдаг юм. Хамтдаа байх болсноор харьцаа тань хэрхэн хөгжиж, юу нь өөрчлөгдөж, цугтаа юуг бүтээв гэдэг асуултанд үе үе хариулж байгаарай. Ингэснээр “Бид хоёулаа болон тус тусдаахарьцааныхаа ямар түвшинд байна вэ?” гэсэн хамгийн гол асуултын хариуг олоход хялбар болно. Та хоёрын харьцааны ямар нэг зүйлийг дахин эргэж харах хэрэгтэй ч болж магад, энэ нь үргэлж тийм ч таатай байдаггүй. Та ганцаараа сууж байгаад урьд өмнөх дурлалын явдлуудаа нэхэн сана. Та ингэхэд юунаас айдаг байсан бэ? Таны айдас үнэхээр бодит үндэслэлтэй байсан уу? Энэ айдсаа даван туулсан үеэ дахин эргэцүүл. Энэ бүхэн одоогийнхоо хүнтэй байхдаа харьцааны хурц өнцгүүдийг тойрч гарахад тань тусална.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(771)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: munkhtsetseg.   2010-12-29
i like it very much. bi shine amidral ehleh gj bgaa edgeer medeellvvd ih tus bolj bna. bi uuriinhuu amidrald hezeech gutrahguiee udahgui toroh hvvhedteigee 3uulaa az jargaltai amidarna kkkk

Зочин: norvoo.   2010-12-04
goy yumaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com