ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоо сайхныг бүтээгчид-2

Гоо сайхан  | 2010 / 11 / 30

Эсийн уураг

Уураг нь ихэнх эс, фермент болон гормоныг бүтээгч хамгийн сайн материал юм. Бидний организмын хүлээж авах уургийн хэмжээ /өдрийн хүнсний 10-15%/ болон чанар чухал юм. Амьтны гаралтай уураг бидний биед шингэх нь хурдан байдаг ч харамсалтай нь зөвхөн өөх тос болон холестеринтэй нэгдсэн нэгдэл хэлбэрээр байдаг.

Гоо сайхныг бүтээгчид-2

Иймээс түүнийг бага хэмжээгээр хэрэглэх ёстой. Ургамал болоод амьтны гаралтай уургийг хослуулан хэрэглэх нь хамгийн зохимжтой. Тухайлбал, талхыг сүүтэй, төмсийг өндөгтэй, талхыг буурцагны үртэй мөн загасыг гоймонтой хольж идэх нь хамгийн тохиромжтой.
35-аас дээш насны хүмүүсийн хувьд организмыг уургаар хангахад асуудал тулгардаг. Энэ наснаас эхлээд бараг бүх хүмүүст давсны хүчил /ходоодны шүүсэнд/ бага боловсордог. Харин ходоодны шүүсний найрлаган дахь энэ хүчил нь уургийг олон жижиг хэсэг болгон задлахад чухал хэрэгтэй. Уураг ингэж задарснаар фермент, коллаген бий болдог. Ийм тохиолдолд уураг бүхий хоол идэхдээ бага зэрэг нимбэгний хүчил буюу дусал цууны хүчил нэмэх хэрэгтэй.

Ферментгүйгээр юу ч бүтэхгүй

Организм дахь фермент /энзим/ химийн урвалуудыг жолооддог. Тэд ходоод гэдсэнд хоолыг бүрэлдэхүүн хэсгүүд болгон задлаж, тэдгээрийг биеийн эсэд хүргэхийг зохион байгуулдаг. Ананас болон кивинд байдаг бромелайн фермент нэн чухал үүрэгтэй. Бромелайн нь арьсан дор бий болсон нийлмэл уургийн нэгдлүүдийг задлан зөөгдөх боломжтой болгодог.
Эрдэмтдийн тогтоосноор 3000 гаруй төрлийн фермент байдаг байна. Тэд бодисын солилцооны процесст тодорхой үүрэг хариуцлагыг хүлээж мэргэшсэн байдаг. Тухайлбал, зарим нь зөвхөн уургийг задалдаг байхад зарим нь өөх тос юм уу нүүрс усыг задлах жишээтэй. Хүнсний ногоо болон жимсний бүх улаан сортод фермент байдаг. Эдгээр нь 400С-ийн хэмд задардаг. Иймээс өдөрт ядаж нэг удаа боловсруулаагүй чигээр нь хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Эсвэл үндсэн хоол дээр нэмэлт салат хэрэглэх хэрэгтэй. Шинэхэн жимс, ногоо таны хүнсний цэсэнд өдөр бүр багтах ёстой. Ингэж байж л та хоол тэжээлийг боловсруулж шингээх бүх ферментээ олж авч чадна.Ферментийг мөн эмийн сангаас авч болно. Сүүлийн үед ферменттэй адил үйлчилгээтэй зарим бодисыг нээсэн бөгөөд түүнийг кофермент гэдэг. Үүний нэг нь глютатион юм. Энэ нь чөлөөт радикалуудыг устгаж эрүүл мэндийг хамгаалж зүс царайг өнгөлөг болгодог. Ногоон байцаа, брюссель байцаа, цэцэгт байцаа, брокколид энэ нь нэлээд их хэмжээтэй байдаг.

Чөлөөт радикалтай тэмцэх

Шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагаар чөлөөт радикалууд нь организмын хөгшрөлтийн процесст нилээд оролцдог. Чөлөөт радикал гэдэг бол бүрэн бүтэн биш, “өвчтэй” молекул юм. Энэ нь электрон дутуу молекул бөгөөд өөр молекулын элетроныг авах гэж оролддог. Ингэснээр гинжин урвал үүсч, энэ нь бидний эсийг сульдааж, хор учруулдаг. Үүний дүнд эс урьдчилан хөгшрөх, үхэх эсвэл хавдрын эс болж хувирдаг. Чөлөөт радикалууд нь бидний хүрээлэн байгаа орчинд дутуу шатсан хийнд, агаарт, пестицидэд байдаг. Хэт ягаан туяа ба озон чөлөөт радикал үүсэхэд дэм болдог. Ийм учраас цэвэр агаарт гарах хэрэгтэй. Тэгэхдээ нарны шууд цацрагаас зайлсхийх шаардлагатай. Чөлөөт радикалуудын дайсан нь анти-исэлдүүлэгчид бөгөөд эдгээр нь исэлдэх процессыг саатуулж, өөрсдөө хүчилтөрөгчтэй холбогддог. Хамгийн гол анти-исэлдүүлэгч бол А, Е, С аминдэм болон селен агуулсан нэгдлүүд юм. Бидний биед ийм анти-исэлдүүлэгч олон байх тусам чөлөөт радикалууд дураараа дургих боломжгүй болж бид төдий чинээ эрүүл чийрэг байна. Ийм учраас эрдэмтэд чөлөөт радикалаас хамгаалахын тулд Е ба С аминдэмийг ердийнхөөс хоёр дахин их хэрэглэхийг зөвлөдөг юм.

Зөв хооллоорой

Таны зүс царай удаан хугaцаанд өнгөлөг хэвээрээ байхын тулд чөлөөт радикалууд довтлохгүй, эсүүд тогтмол шинэчлэгдэж байх нь чухал юм.Үүний тулд үр тариа оролцсон бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэх хэрэгтэй. Хамгийн сайн нь улаанбуудай, овъёос, хөх тарианы бүтээгдэхүүнийг өглөөгүүр хэрэглэх явдал юм. Ингэснээр та В аминдэм болон селен, цайрыг нэлээд хэмжээгээр авч байна гэсэн үг. Энэ нь таны биеийн бодисын солилцоо болон хамгаалах хүч чадал бий болгоход хэрэгтэй. Үүний зэрэгцээ эдгээр нь ходоод гэдсийг эрүүл байлгаж, цэвэр толигор арьстай байхад нэмэр болдог. Сайн зүс царайтай байхын тулд өдөрт 300 гр шинэ жимс ногоо хэрэглэж байх хэрэгтэй. Амин дэм С, каротиноид нь чөлөөт радикалын эсрэг сайн тэмцдэг. Бүх аминдэм ба эрдэс бодис, самар, хатаасан үр жимсэнд их агуулагддаг. Чихэрлэг зүйлийн оронд та үүнийг хэрэглэх хэрэгтэй. Энэ бол таны арьс үсэнд хэрэгтэй. Өдөрт хэрэглэж байгаа боловс-руулаагүй хоол хүнсний хүчээр та аминдэмийнхээ балансыг сайжруулна. Дараах бүтээгдэхүүнүүд таны өдөр, оройн хоолыг аминдэмээр нэмэгдүүлж өгнө.

Хоол тэжээлийн Үндсэн бүрэлдэхүүн

  • Ананас.
    Ананаст үрэвсэл болон холбогч эдийн хатуурлыг анагаадаг бромелайн байдаг. Хоолны хооронд жимсээр нь идэх эсвэл шахаж шүүсийг болгон уухад сайн. Консервант бүхий бэлэн шүүсэнд энэ бромалейн байдаггүй.
  • Абрикос/чангаанз/.
    Чангаанз арьсыг уян зөөлөн байлгахад тусалдаг. Түүнд бета-каротин, кали, тосны хүчлүүд болон В аминдэм агуулагддаг. Хатаасан болон шинэхэн чангаанзны алинд нь ч бета-каротин байдаг.
  • Авокадо.
    Энэ жимсэнд ханаагүй тосны хүчлүүд болон глютатион /чөлөөт радикалтай тэмцдэг/ их хэмжээтэй байдаг. Эдгээр бодисууд ямар ч тосыг задалдаг ба энэ жимс их хэмжээний калитай.
  • Ойн жимсүүд.
    Үхрийн нүд, бөөрөлзгөнө зэрэг жимс тэжээлийн бодисын өндөр агууламжтай. Мөн аминдэм болон эрдэс бодисууд байх ба холбогч эдийг бэхжүүлдэг.
  • Брокколи.
    Брокколи бол бидний гоо сайханд хэрэгтэй гайхамшигт ногоо. Түүнд бета-каротин, С аминдэм, глютатион, хром болон хүхрийн нэгдлүүд агуулагддаг. Долоо хоногт ядаж нэг хэрэглэх хэрэгтэй.
  • Загас.
    Загасанд магни, төмөр, цайрын зэрэгцээгээр селен их агуулагдсан байдаг. Эдгээр элементүүд хүрээлэн буй орчны хорт бодисуудаас биднийг хамгаалдаг. Бүх загасанд амархан шингэдэг уураг болон цусны эргэлтийг эрчимжүүлдэг омега-3 тосны хүчил байдаг.
  • Ногоо.
    Брокколи, ногоон вандуй, ширээний навчит манжин болон өргөст ногоо/шпинат/-г долоо хоногт нэлээд хэдэн удаа хэрэглэх ёстой. Эдгээрт В2 ба В6 аминдэмүүд байдаг ба тэдгээр нь арьсны эсийн бодисын солилцоог сайжруулдаг.
  • Далайн амьтад.
    Хавч, моллюск далайн давстай усанд амьдардаг учраас түүнийг хоол хүнсэндээ хэрэглэвэл та далайн эрдэс бодисыг олж авна. Далайн амьтдад селен, фтор, төмөр, цайр их байдаг.
  • Сүү.
    Сүү, сүүн бүтээгдэхүүн таны гадаад төрх байдалд шаардлагатай гайхамшигт бодисуудыг агуулж байдаг. Түүнд байх В бүлгийн аминдэм болон тос нь арьсыг толигор болгож, А аминдэмүүд түүнийг чийгшүүлдэг. Мөн энэ төрлийн бүтээгдэхүүнүүдэд уураг, Д аминдэм, кальц, фосфат байдаг. Эдгээр нь ясны хөгжил ба арьсны толигор байхад нөлөөлдөг. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг талх, төмс бууцайнуудтай хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Мөн үсээ арчлахад сүүг хэрэглэдэг.
  • Лууван.
    Түүнд А аминдэм болон бета-каротин байдаг. Эдгээр бодис нь арьсыг уян налархай болгож үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Мөн нүдний хараанд их хэрэгтэй.
  • Ургамлын тос.
    Улаан буудай ба авокадын үрийн тос Е аминдэмээр баялаг байдаг. Эдгээр тосыг мөн гоо сайхны зориулалтаар ашигладаг. Мөн ургамлын тосонд гамма линолины хүчил байдаг бөгөөд энэ нь арьсыг гөлгөр эрүүл болгодог.
  • Улаан лооль.
    Улаан лоолинд түүний улаан өнгийг бий болгодог лаконин гэдэг бодис байдаг. Лаконин нь А аминдэмийн төрөл бөгөөд сайхан зүс царайтай байлгадаг гайхамшигтай бодис юм. Тэр нь халаахад илүү үр дүнтэй үйлчилдэг тул улаан лоолийг түүхийгээр нь биш шөл сүмсэнд хийж идэх хэрэгтэй.
  • Нимбэг.
    Нимбэгт эрүүл мэнд гоо сайхны билиг тэмдэг болсон С аминдэм өндөр хэмжээгээр агуулагддаг. Өдөрт 3 нимбэг хэрэглэх шаардлагатай. Нимбэгт дургүй бол шүүсийг нь зөгийн балтай хольж хэрэглэвэл зүгээр.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(356)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zar.   2011-01-12
Эрхэм х ндэт ноёд хатагтай нараа та б хэнд энэ өдрийн мэнд х ргэе Миний бие нь анх 108 кг байсан одоо ердөө 58 кг болоод байна Миний энэ амжилт нь 5 сарын хугацаанд турсан юм Мөн эр л мэндийн олон асуудалтай байсан (з рх, бамбай, е мөч, бөөр, ходоод, харшил) гэх мэт олон өвчнөө шийдэж чадсан Та б хэн өөрийн биеэр ирж нэг й зөвлөгө авна уу Mail: herbalife_moogii@yahoo 99331364

Зочин: deegii.   2010-12-31
tnx!

Зочин: m.urangoo.   2010-11-30
hi yu baitsgaanadaa

Зочин: Emmahan.   2010-11-30
Ih goy zubulguu ugsund bayrlalaa Goolingoo iiin hamt oloooooonn :) !!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com