ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Тахиа болох шахсан бүргэд /сургамжит өгүүллэг/

Охид  | 2010 / 07 / 22

Фред бүргэд өндөг байхдаа үүрнээсээ өнхрөн унахад нэгэн тариачин түүнийг олоод тахианыхаа өндөгнүүдтэй нийлүүлчихжээ. Хэдхэн хоногийн дараа Фред өндгөө хагалан ертөнцийг анх харж. Эргэн тойронд нь өөртэй нь адилхан дэгдээхэйнүүд шавар шавхайтай хутгалдан, өт хорхой эрж, тэжээл буудайнаас тоншин гүйлдэж байв.

Фред царай зүсээ хэзээ ч хараагүй болохоор өөрийгөө бас л тэдний адил хэмээн бодлоо. Гэвч түүний хоншоор нь тахир учир өд будаа тоншиход зохицохгүй, бас тэгээд будаа идэхэд гэдэс нь гүйлгэнэ. Түүний хөл нь богино учир хурдан гүйх боломжгүй. Түүний далавч бусдаас илү урт тул дэгдээхэйний торонд орооцолдоод байв.

Фред бусдад шоовдорлогдож байнга гадаа хононо. Тариачин эрийн хог дээр хаясан загасны яс, хальс зэрэг түүнд аятайхан үнэртэнэ. Гэвч бусад дэгдээхэйнүүд тийшээ ойртохгүй учир Фред ч бас хавьтахгүй. Фредийн гаргаж байгаа дуу чимээ яг л автомашины аваар ослын дохио шиг сонсогдоно. Бусад дэгдээхэйнүүд түүнийг шоолоод байхаар нь Фред дуугарахаа ч болив.

Нэг удаа Фред нисэх гэж оролдсон нь түүнд гайхамшигтай сайхан санагджээ. Даанч тэнүүн талд түүний элин халин нисэж явахыг бусад тахианууд хараад айж сандарцгаан, "жив жив" дуугаран нуугдацгаав. Тэгэхэд Фред газарт буусан хойноо дахиад хэзээ ч нисэхгүй гэж өөртөө амлажээ.

Хавар эрт гол үерлэж, эргээ халин, хашаа саравч үерт автсан тэр өдрийг хүртэл Фред тахиа шиг л амьдарч байв. яг энэ мөчд Фред өөрт нь тахиатай адилгүй нэг зүйл байгааг олж мэджээ. Тэрээр усанд хөвж огтхон ч чадсангүй.

Голын ус татармагц Фред шалба норчихсон зогсож байхыг тариачин эзэн хараад "Энэ бүргэдийг яах вэ байз...Өөрийгөө тахиа мэт санаад шавар шалбааг дотор зогсож байгаа нь даанч өрөвдөлтэй юм аа. Ядаж нисээд явчихдаг ч болоосой..." гэж амандаа шивнэн ихэд гайхсан гэдэг.

Үүний нэгэн адил бусдын шахалт нөлөөнд автсанаар залуучууд өөрийгөө хэн болохыг таньж мэдэхээ больдог. Тэд найз нөхнөд, ангийн хүүхдүүддээ хэт итгэж, хэлсэн үгээр нь шийдвэрээ гаргах нь олон тохиолддог. Фред бүргэд тэнгэрээр дүүлж нисэхийн оронд тахиа шиг газраар гүйхийг оролджээ. Үүнтэй адилаар өөрсддөө байгаа хосгүй авъяас чадвараа олж нээлгүй, бусдын адил байх гэж зүтгэх харамсалтай биш гэж үү...

  |  
Өмнөх мэдээлэл
Эмэгтэйчүүд Vs. Эрчүүд
Дараах мэдээлэл
Хайрлая /2-р хэсэг/

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(635)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: haliun.   2011-04-11
wooow uneheer goy :)

Зочин: bobo.   2011-03-07
nice!!!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com