Хэрэв та найз залуутай болсон л бол найз нөхдөөрөө хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэх нь мэдээж. Таны сонголт зөвхөн таны шийддэр боловч найз залуугаа тэдэнд таалагдсан үгүйг нь мэдэхийг хүсч байвал доорх зөвлөгөөг уншаарай.
Ийм нөхцөл байдалд орсон эмэгтэйчүүд бүгд нөхөрлөлөө эсвэл хайртыгаа аль нэгийг нь сонгох гэж буй мэт байдалд ордог. Яг үнэндээ хоёуланг нь үлдээх боломжийг хайж байдаг.
Найзууд чинь түүнийг яагаад үзэн ядаад байгаа юм бол?
Магадгүй тэр найз залууг чинь танд тохирох хүн биш гэж боддог байж болох юм. Түүнд энэ дотно итгэлтэй харилцаагаа хэр бодитой болохыг харуул. Түүнийг өөртөө ямар хэрэгтэй, чухал хүн гэдгийг ойлгуул. Гэвч юм бүхэн хоёр талтай. Хэрэв БҮХ найзууд чинь түүнд дургүй байдаг бол ямар нэг шалтгаан байгаа болоод тэр. Тэр архи ууж, тамхи татдаг эсвэл хурц зантай, огцом ууртай юу? Хэрэв тийм бол найзуудтайгаа ярилцаж, тэдний бодлыг сонсоход илүүдэхгүй. Дараа нь харамсах хэрэг битгий хийгээрэй. Дурлал сохор учир та найз залуугийнхаа онцгой дутагдалтай талыг олж харахгүй байгаа ч байэ мэднэ.
Түүний талд зогс
Түүнийг сонгосон онцгой шалтгаан байгаа гэдгийг тэдэнд тайвнаар тайлбарлаж өг. Тэдэнд бие биенээ ойлголцох боломж бүрдүүл. Найзуудтайгаа байхдаа сүйт хархүгээ дуудаж тэдэнд бие биетэйгээ аар саархан зүйлсийн талаар ч болов ярилцах нөхцөд гарга. Бодол нь жаахан ч гэсэн өөрчлөгдөх болно. Мөн хайртынхаа талд орж байгаа нь огтхон ч найзууддаа итгэхгүй байгаа хэрэг биш гэдгийг тэдэнд ойлгуулаарай. Та найзууддаа ч мөн ялгаагүй хайртай, найз залуугаа алдахыг хүсдэггүй шиг тэднийг ч бас алдахыг хүсэхгүй байгаа шүү дээ. Энэ тухайгаа ч эвтэйхэн тайлбарлаж хэл.
Сэтгэгдэл (0) | Хэвлэх | Үзсэн тоо: 9985 | | | |
Өмнөх мэдээлэл Бие давхар болох бэлтгэлээ хийцгээе |
Дараах мэдээлэл Үдэшлэгт гарахын өмнө... |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.