ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Та мөрөөдөлтэй л бол түүнийгээ биелүүлж чадна

Чөлөөт цаг  | 2011 / 04 / 03

Усны дусал өөрөө тийм хүчтэйдээ биш, үргэлж дусаар чулууг цоолж чаддаг - Латин зүйр цэцэн үг
Уилъям Шекспирийн “Бид бол хүсэл мөрөөдлийн үр дүн” хэмээсэн нь юутай үнэн. Хүн төрөлхтний түүх мөрөөдлөө биелүүлэхийн тулд зориг, тэвчээртэйгээр хөдөлмөрлөсөн хүмүүсийн түүхээр дүүрэн байдаг. Тэд хэзээ ч нэгхэн удаа оролдож үзээд бууж өгч байсангүй, анхныхаа хувилбрыг төгс хэмээн цээжээ дэлдэж байсангүй.

Та мөрөөдөлтэй л бол түүнийгээ биелүүлж чадна

Аливаа гайхалтай бүтээл үргэлж сайжруулалт, тууштай зан, тэсвэр тэвчээрийн үр дүнд бий болж, тэсэрдэг гэдгийг мэддэг байжээ. Түүнээс гадна мөрөөдөлтэй л бол түүнийгээ биелүүлж чадна гэсэн үг болохыг зүрхэндээ мэдэрдэг байсан аж.

- Лондон дахь алдарт Британийн музейд Томас Грейний “Elegy Written in a Country Churchyard” /Тосгоны сүмийн оршуулгын газарт бичсэн гашуудлын дуу/ нэртэй шүлгийнх нь 75 өөр хувилбар дэлгээтэй байдаг ажээ. Учир нь тэрээр уг шүлгээ бичихдээ гурав, тав, арван удаа биш яг 75 удаа үг, мөр солин зассаны эцэст шүлгээ болсон гэж үзжээ.

- Америкийн англи хэлний онцлог шинжийг тодотгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн АНУ-ын толь бичиг зохиогч Ноа Уэбстэр /1758-1843/ англи хэлний хамгийн том толь бичиг болох “American Dictionary”-г 1807 онд бичиж эхэлсэн бөгөөд 1828 онд буюу 70 хүрсэн хойноо дуусгаж хэвлүүлжээ.

- Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гайхамшигт хөгжмийн зохиолчдын нэгт зүй ёсоор тооцогддог Людвиг Ван Бетховен /1770-1827/ зохиол болгоноо хамгийн багадаа 12 дахин өөрчилж бичдэг байжээ. Тэрээр “Есдүгээр симфони” зэрэг олон алдартай бүтээлүүдээ дүлий болсон хойноо бичжээ.

- Франклин Д.Рузвельт залуу насандаа саа өвчин туссаны улмаас суумгай болжээ. Гэвч энэ байдал нь түүний хувьд том саад болж чадсангүй. Тэрээр тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлийнхээ үр дүнд дөрвөн удаа АНУ-ын ерөнхийлөгч хэмээх хариуцлагатай үүргийг дараалан үүрсэн билээ.

- Эртний Грекийн болон дэлхий нийтийн алдартай уран илтгэгч болох Демосфен бага байхдаа ээрүү байжээ. Тэгсэн ч өдөр бүрийн дасгал сургуулилт, дайчин чанарынхаа хүчинд хүн төрөлхтний түүхэнд алдаршиж чадсан юм.

- Францын алдарт зураач Цезарь Дюкорне төрөлхийн хоёр гаргүй байв. Гэвч хүүхэд байхаасаа л зурах маш их сонирхолтой байсан тэрээр хөлийнхөө хурууны завсарт нүүрсний хэлтэрхий хавчуулан зурдаг байжээ. Тэр үеэс эхлэн зурах хосгүй авъяасаа илрүүлснээр Парисын зургийн сургуульд суралцаж урлагийн ерөтнцөд өөрийн орон зайгаа бий болгож чаджээ.

- Францын алдарт зохиолч Виктор Гюго /1802-1885/ “Парисын дарь эхийн сүм” нэрт романаа бичиж эхлэхдээ бүх анхаарлаа зохиолдоо хандуулахын тулд хамаг гадуур хувцсаа хайрцганд хийж , нэг найздаа өгөөд зохиол дуустал битгий авчраарай гэж хичээнгүйлэн гуйсан гэдэг. “Нарны энерги нэг цэгт л төлвөрвөл гал гаргаж чаддаг” гэдгийг тэр харуулж чадсан юм.  

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(759)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: jawha.   2011-04-08
bayarlla iimerhuu uram zorig ogoh zuil bichij baigaarai

Зочин: LoNeLy Kais.   2011-04-03
mundag yumaa .... Mglchuud jadnaaaaa ......

Зочин: julaa.   2011-04-03
endees moroodoltei bhaas gadna shantralgui bh heregteig gedgiig olj harlaa.

Зочин: haayadaa unshigch.   2011-04-03
Яахав дэ, сар өдрийг нь бичээгүй болохоос он зөрсөн юм алга байна шүү дээ. тэгээд ч ер нь агуулгын хувьд үнэн бодит байх нь уншигчдад илүү чухал байх. smile чи хэт хэлбэр тал руу нь хандсан байх шиг ээ.

Зочин: smile.   2011-04-03
Уучлаарай. Хэрэгтэй мэдээлэл өгөх гэж хичээж байгаа чинь сайн хэрэг л дээ. Гэхдээ хүмүүст буруу мэдээлэл өгч болохгүй болов уу гэж бодож байна. Буруу мэдэх нь мэдэхгүй байснаас дор гэдэг үг байдаг даа. Бичиж нийтэлж байгаа мэдээллээ сайн хянаж байхыг хүсье. Людвиг Ван Бетховен /1770.12.27-1827.03.26/ Нао Уэбстэр /1758.10.16-1843.03.28/

Зочин: nomin.   2011-04-03
yostoi shan zuvulguu bn, bayrlaaa

Зочин: Andy.   2011-04-03
Goe medee bn tnx

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com