ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2011 / 04 / 03

Нүүрээ харуулалгүй удсан шаргал нар саяхнаас л хацар уруулыг төөнөж эхлэхэд, дагаад сэтгэл санаа ч урьдныхаасаа нэг л сэргэлэн цовоо, эрч хүчтэй болоод байх шиг. Ялангуяа бүсгүйчүүд бид өвлийнхөө хувцаснуудаас салж, нимгэлээд бие галбираа эрх чөлөөтэй нь аргагүй гайхуулах цаг ирж байгаа болохоор бүр ч таатай.

Урин цагийн эхлэлийг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн өнгөрсөн долоо хоног Гоолингоо болон манай уншигчдын хувьд ч “урин дулаан” байлаа. Гоолингоогийн найзууд хуучин амрагаасаа салахдаа сонсож байсан хамгийн утгагүй шалтагуудаа хөгжилтэй дурсамж болгож, ордоор нь дамжуулан эрчүүдийн зүрхэнд хүрэх аргыг суралцсан. Мөн том хөх л гоё харагддаг гэсэн хуучинсаг үзлийг халж, жижиг хөхөнд ч бас давуу тал байдаг талаар саналаа солилцсон. Түүнчлэн ээлжит санал асуулгаараа гэрийнхээ тавилгыг сонгох үүрэг эзэгтэйд оногдох ёстойг баталлаа.

Танд мэдээлэл авахад илүү хялбар болгох үүднээс “Хувцас, загвар”, “WE LOVE FASHION” булангийн зурагнуудыг компьютерийн гар-/keyboard/ны баруун товчлуурыг дарж дараах, зүүн товчлуурыг дарж өмнөх зураг руу шилжин үздэг болголоо.

Үүгээр ч зогсохгүй, бүх мэдээллийн доор түүний өмнөх болон дараагийн мэдээний гарчиг линкийг байрлуулсан. Тиймээс та бүхэн заавал эхлэл хуудас руу буцалгүйгээр манай мэдээллүүдийг дарааллаар нь үзэж болох нь ээ.

Дараа долоо хоногт Гоолингоо шинээр “Холбоос” буланг нээх гэж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Энэ булангаараа манайхаас гадна бусад сайтууд дээр тавигдсан бүсгүйчүүдэд хэрэгтэй мэдээнүүдийг холбож байрлуулна. Та түүгээр дамжин илүү олон өөрт хэрэгтэй зөвлөгөөнүүдийг олж унших боломжтой юм.

Ингээд нарны туяагаар бас амжилтаар тасрахгүй шинэ долоо хоногтоо ихийг бүтээхийг хүсэе. Таны хамгийн дотны найз Гоолингоо.мн

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(717)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: bonjuur.   2011-04-04
we love GOOLINGOO

Зочин: ariihai.   2011-04-04
hey gerel ee hehe hewleh huwilbar geed door ni bdiin ter luu ni orj bgad save lchdiishdee com doo

Зочин: gerel.   2011-04-04
goolingoo ch goy shuu, dandaa zochildog, ghdee zagvariin zuragnuudaa hadgalj bolhoor tavij boldgumuu. goy goy huvtsasnii zagvaruudas hadgalaad daraa n shopping hiihdee bas harmaar bhiin. gants site-s chn haraad l ungurchihuur tuhain uedee l nudee baysgah yum daa

Зочин: anchi.   2011-04-03
goolingood uneheer ih bayarladag shuu ene site-r damjuulj fen club ch yumuu emegteichuudiin zowlol ch yum uu neg tiim hklboo ntrtei bolwol goy sanagdaad bh yum ene talaar hariu ogoorei

Зочин: arash.   2011-04-03
tanaid yaj zahia ilgehuu

Зочин: Sook.   2011-04-03
Gaihaltai yumaa 7 honog bur surprise. TNKU Goolingoo

Зочин: *-*.   2011-04-03
wow unexer goe yma bi tanai bngiin unshigch ta nart ajliin ondor amjilt xusie tanai site ulam l goe blod bxima kkk

Зочин: ЗОЧИН.   2011-04-03
өө буруу бичсэн байнаа ккк би өмнө нь өөр блог этрт сэтгэгдэл бичсээр байгаад бүр блог гэдэг болчиж хэхэ уучлаарай ^^

Зочин: saihan.   2011-04-03
энэ жин блог биш сайт шүү дээ хэхэхэххэ гоё гоё бүр амар болчиж

Зочин: ЗОЧИН.   2011-04-03
ТАНАЙ БЛОГ ГОЁ ШҮҮ УЛАМ ИЛҮҮ АМЖИЛТ ХҮСЬЕ. ЦААШДАА УЛАМ САЙН САЙХАН МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭЖ БАЙГААРАЙ.

Зочин: .....   2011-04-03
tanaih ulam l saijraad bhiima tanai baingiin unshigch bolohoor ih taatai bn.ta nart amjilt!!!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com