ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүн орхоодойтой витамин - ONE DAILY ACTIVE

Эрүүл мэнд  | 2011 / 04 / 05

Толигор арьс, тунгалаг нүд, намирсан үстэй болмоор байна уу? “One Daily Active” таны гоо сайханд анхаарал тавихаар “Монос”-ын бүх эмийн сангуудад “хүрэлцэн ирээд” байна. 31 төрлийн амин дэм, эрдэс бодистой энэхүү бэлдмэл нь ганц гоо сайхан ч биш, оюун ухаан,бие махбодод цогцоор нь нөлөөлөх шидтэй гэнэ шүү.

Хүн орхоодойтой витамин - ONE DAILY ACTIVE

Уг  бүтээгдэхүүний гол найрлага болох стандарт хүн орхоодой нь хүний  биеийн  эсэргүүцэл, дархлааг сайжруулдаг онцгой ургамал бөгөөд дорно дахины анагаах ухаанд энэхүү ургамлыг 2000 гаруй жилийн өмнөөс хэрэглэж ирсэн ажээ. Бүх төрлийн хортой болон хоргүй хавдраас сэргийлж, явцыг саармагжуулах үйлчилгээтэй. Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааны өөрчлөлтийг анагаана. Бие махбодийн болон оюуны чадавхийг сайжруулна.

Радио идэвхит бодисын хорт  нөлөөнөөс хамгаалж хүний биед зайлшгүй хэрэгцээтэй бодисуудаар хангадаг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдгийн зэрэгцээ эрдэмтэд өдгөө ч хүн орхоодойн давуу чанаруудыг нээн олсоор байгаа юм.

Витамин А 5000 ОУН
Витамин Е 60 ОУН
Витамин Д3 400 ОУН
Витамин С 120 мг
Витамин К 25 мкг
Фолийн хүчил 400 мкг
Витамин В1 4.5 мг
Витамин В2 5.1 мг
Ниацинамид 40 мг
Виотин 40 мкг
Витамин В6 6 мг
Витамин В12 18 мкг
Витамин В5 10 мг
Кальци 110 мг
Төмөр 9 мг
Кали 200 мг
Фосфор  48 мг
Магни 40 мг
Цайр 15 мг
Селен 45мкг
Хлор 180 мг
Зэс 2 мг
Молибден 25 мкг
Марганец 2 мг
Хром 100 мкг
Хар тугалга 10 мкг
Никель 5 мкг
Цахиур 6 мг
Ванади 10 мкг
Бор 150 мкг
Хүн орхоодойн стандарт ханд 55 мг

В бүлгийн витаминууд: Янз бүрийн ферментийн үүсэлтэнд оролцож бие махбодын бодисын солилцооны зохицуулганд оролцоно.

А витамин: Янз бүрийн бодисын нийлэгжилт (липид, уураг, полисахарид) - д оролцохоос гадна арьс салст бүрхүүл харааны эрхтэний хэвийн үйл ажиллагааг хангана.

Д витамин: Бие махбодын кальци ба фосфорын тэнцвэрийг дэмжинэ.

С витамин: Áиологийн идэвхит зарим  бодисын исэлдэлт, холбогч эд болон нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эдийн нөхөн төлжилтийн зохицуулгад оролцож, дааврын нийлэгжилтийг идэвхжүүлэх, үрэвслийн процессыг багасгахын зэрэгцээ бие махбодын халдварт тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлнэ.

К Витамин :Протромбинийг үүсгэж цус бүлэгнэлтэнд оролцдог витамин. Ясны эдийн уураг остеокальцины нийлэгшилтэнд оролцож ясны нөхөн төлжилтийг нөхцөлдүүлж ясны сийрэгжилээс хамгаална. Витамин К нь глюкозийг гликогенд хувиргаж хоол шингэлтэнд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Е витамин: Антиоксидант үйлдэл үзүүлж, цусны бүлэгнэлтийг саатуулж, захын цусны эргэлтэд сайнаар нөлөөлнө. Уураг ба гемоглобины нийлэгжилт, эсийн өсөлт, араг ясны булчин, зүрх судас, бэлгийн булчирхайн үйл ажиллагаанд оролцоно.

Төмөр: Гемоглобины нийлэгжилтэнд оролцож, хүчилтөрөгчийг бие махбодоор зөөн цус багадалтаас сэргийлнэ.

Селен: Хүчтэй антиоксидант төдийгүй , липидийн исэлдэлтийг эрчимжүүлэх үндсэн үүрэгтэй. Мөн дархлааны тогтолцоог хамгаалах, бие махбодод хортой үйлчлэл үзүүлэх чөлөөт радикалаас хамгаалах үйлчлэл үзүүлдэг. Селен нь витамин Е тэй хамт зүрх судас, элэгний үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах, эсрэг бие үүсэх, эдийн уян чанарыг хадгалахад нөлөөлдөг.

Хром: Инсулинийг ашиглах замаар сусан дахь чихрийн түвшинг тогтвортой байхыг нөхцөлдүүлдэг. Хром нь уураг, өөх тосны нийлэгшилтэнд оролцохын зэрэгцээ түүний цусны сийвэн дэх өөрчлөлт зүрх судасны өвчинтэй холбоотойгоор өөрчлөгддөг.

Молибден: Азотийн бодисын солилцоонд өчүүхэн бага хэмжээтэй боловч маш чухал үүрэгтэй оролцдог эрдэс бодис юм.

Кали: Зүрхний хэм, булчингийн агшилтыг зохицуулах, натритай харилцан үйлчилж бие дэх усны тэнцвэржилтийг хангах, цусны даралтыг тогтвортой байхад нь чухал үүрэг гүйцэтгэнэ.

Бор: Кальци, магни, фосфорын бодисын солилцооны үйлчлэлээр ясны бүтцэнд маш бага тунгаар баригдаж эрүүл байдлыг хангадаг. Мөн тархины үйл ажиллагааг сайжруулдаг.

Магни: Булчин ба ясны эдийн хэлбэржилт, уургийн нийлэгжилтэнд оролцоно.

Марганец: Ясны эрдэсжилтэнд оролцоно.

Зэс: Эритроцитын хэвийн үйл ажиллагаа ба төмрийн солилцоонд шаардагдана.

Цайр: Эдийн нөхөн төлжилтөнд шаардагдах ба зарим дааврын (инсулин) бүрэлдэхүүнд оролцоно.

Кальци: Ясны эдийн хэлбэржилт, цусны бүлэгнэлт, мэдрэлийн сэрэл дамжилт, араг ясны ба гөлгөр булчингийн агшилтанд оролцоно.

Фосфор: Яс ба шүдний хэлбэржилт энергийн солилцоонд оролцоно.

Иод: Илүүдэл өөх тосыг задлах үйл ажиллагаа, бие бялдарын өсөлт оюун санааны хөгжилд чухал үүрэгтэй. Иод нь бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангаж , бахлуур үүсэхээс сэргийлнэ.

Хэрэглэх арга: Насанд хүрэгчид хоолны дараа 1 ширхэгийг ууна.
Савлагаа: 100 ширхэг шахмал.

Нэгхэн хайрцгийг аваад гаднаасаа ч гялалзаж, дотроосоо ч эрүүлжиж, ухаанаараа ч сийрэгжих боломжийг бүрдүүлсэн “ONE DAILY ACTIVE” витаминыг аваад амьдрал өөд идэвхтэй, өөртөө итгэлтэй алхацгаая.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(644)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: monos_gerel.   2011-04-11
100 shirhegtei, odort 1 udaa uuna. Tiim bolhoor barag 3 sar garui heregleh bolomjtoi. iimees vr dvn ni sain medegdene.

Зочин: monos_gerel.   2011-04-11
Sain bnuu? enehvv Vitamin maani 5 sariin 1 hvrtel 9000 bolood hyamdarsan bgaa. On sar ni savniihaa hoino bgaa daa, sain haraarai asuuh zvil bbal asuugaarai. Bayrlalaa

Зочин: jelo.   2011-04-09
unen awsan shu 9000myanga geed hyamdartsn bn lee sanaa dagaseemuu uilchilgee sainiihuu nud sergeel ywtsn gehdeee..... uildverlsen or hadgalah hugatsaag sawan deerees ni bi law ologguieee monos yum jne gagu blguidee

Зочин: Таны нэр.   2011-04-07
Ih l mundag vitamin bololtoi

Зочин: Uyanga.   2011-04-06
une ni hediin? buh nasniihan uuj bolohiimuu?

Зочин: question.   2011-04-06
hi , une n hed yum boloo? uur turul bgan boluu

Зочин: Anu.   2011-04-06
havar tsag vitaminii dutagdal yadrah sulidahad enee teree geed tumen l yum bh yum ene buh asuudliig shiidehed nemertei medeelel songolt ugdugt bayarladag shuu oird zaw muutai setgegdliin jagsaaltiig almairuulj barahgui l bna kkk yu bn goolig goolingoogiin busguichuudee :) baingiin unshigch dandaa hamt shuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com