ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бүтэлгүйхэн болзооны паянгууд

Хайр & секс  | 2011 / 04 / 14

Учрал бүхэн хайр байдаггүй шиг, болзоо бүхэн бүтэлтэй болдоггүй. Гэвч бүтэлгүй болзоо дурласан сэтгэлийг улам бадрааж, амьдралын хуудаснаа алтан дурсамж болон тэмдэглэгдэх нь цөөнгүй. Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-ий уншигчдын болзоон дээрээ гаргасан санамсаргүй болоод гэгээлэг паянгуудаас хамтдаа хуваалцъя.

Бүтэлгүйхэн болзооны паянгууд

- Эксээсээ салаад удаагүй байхдаа өөр залуутай ресторанд орлоо. Яриа ид халаад, биеэ ид суллаад сууж байтал хоёр ширээний цаана суугаа хуучин найз залуутайгаа харц тулгардаг байгаа. Би ууж байсан дарсандаа хахаж, тэр идэж байсан хоолондоо хахаж надаас ч дор байдалд оров. Тэр ч бас өөр бүсгүй дагуулчихсан явж байсан юм. Би ч гайгүй. Экс маань тэр орой лав бантсандаа хоолтойгоо ёстой л нэг холилдож өгсөн дөө. /28 настай М/

- Би анхны болзоондоо яараад сахлаа хусч амжаагүй гарсан юм л даа. Тэгээд машин барьж байдаа хагас дутуу сахлаа хуссан юм. Таалагддаг бүсгүйтэйгээ ч уулзсан, болзоо ч гайгүй өндөрлөх шиг болсон. Гэтэл түүнийг гэрт нь хүргэж өгчихөөд машиныхаа толинд нүүрээ хартал эрүүн доороо урт шархтай, үүдэн шүдэн дээрээ цустай болчихсон байсан. Сахлаа хусч байгаад зүсчихэж л дээ. Өнөөх охин ичсэндээ хэлээгүй юм байлгүй, гэхдээ би толинд харчихаад тэрнээс ч илүү ичсэн. /27 настай С/

- Миний бие их сонин, ялангуяа гэдэс. Яагаад ч юм эрэгтэй хүнтэй уулзах болгонд гэдэс чанга чанга дуугараад эхэлдэг. Тэгээд миний гэдэс дуугараад эхлэхээр уулзсан эр болгонд эвгүй байгаа нь илт мэдэгддэг. Би уг нь махлаг биш л дээ. Хүмүүс хэт их сандарснаас болдог гэцгээж байсан. /25 настай Г/

- Би найз бүсгүйгээ авахаар гэрийнх нь хонхыг дарлаа. Хаалга онгойтол урд хэн зогсож байсан гэж санана? Өмнө нь уулздаг байсан эгчмэд хүүхэн. Түүний мөрний цаанаас миний найз бүсгүй “Солонго эгч ээ” гэсээр гараад ирсэн. Ингээд л болзоо бүтэлгүйтсэн юм. /22 настай Ө/

- Нэг залуутай кино үзээд сууж байлаа. Гэтэл манай найзаас “За, болзоо ямаршуухан байна?” гэсэн мессеж ирлээ. Би ч “Өө яахав дээ л. Уйдаж үхлээ. Хурдхан л харих минь” гэж бичээд найз руугаа явуултал андуураад уулзаж байсан залуугийнхаа дугаар руу илгээчихсэн. Бид хоёр хоёулаа кино танхимаас цонхийчихоод гарч ирсэн. /22 настай Н/

- Би нэг хэсэг хип хоп хувцасладаг байхдаа өөртөө томдсон өмд өмсдөг байлаа. Нэг өдөр охин дагуулаад кафе руу ортол өмд шувтарчихсан. Нэг охиныг тэгж алдсанаасаа хойш өөртөө таарсан өмд сонгодог болсон доо. /20 настай Ш/

- Оюутан байхдаа Мичид, Эрхэс нэртэй хөөрхөн ихэр охидыг таньдаг байлаа. Мичид нь надад үнэхээр их таалагддаг байсан юм. Нэг өдөр би түүн дээр очоод өөрийнхөө сэтгэлийн үгийг дуржигнуулах шахам хэлээд, маргааш цуг болзоонд явах уу гээд асуутал тэр өөдөөс “Ойлголоо, гэхдээ би Эрхэс байна л даа” гэж билээ. /30 настай Ч/

- Өвлийн өдөр хайртай бүсгүйгээ хөтөлж яваад, мөс тогтсон шатан дээр халтираад өгзгөөрөө 8, 9 шат дамнан ойгоод цементэн дээр унаж байсан юмдаг. /26 настай Ө/

- Би онлайн чатаар нэг бүсгүйтэй танилцах гээд утасны дугаараа солилцлоо. Гэтэл тэр манай үеэл болж таарсан юм даа. Ядаж би сайрхах гээд өөрийнхөө тухай баахан худлаа онгирчихсон байсан.Энэнээс цаашаа тайлбарлах шаардлагагүй байх тийм үү? /24 настай С/

- Би анхны болзоогоо хөгжилтэй болгох гээд найзуудтайгаа цуг нийтийн караокед орсон юм. Урьд өмнө нь хэзээ ч дуулж байгаагүй би зориг орох гээд хоёр шил шар айраг балгачихсан чинь согтож гарав. Тэгээд найз бүсгүйнхээ өмнө тайзан дээр гараад ямар ч утгагүй орилчихоод, морь шиг хөдөлгөөн хийж бүжиглэсэн байна лээ. Манай найзууд тэр үед бичлэг хийгээд Youtube.com дээр тавьчихсан байсан нь л хамгийн онцгүй. /23 настай А/

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(895)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ineedteiin.   2011-04-14
kk bi neg huuhdtei taniltsaad uulzah bolowoo tegsen chi 13iin binzin kolok medhuu geheer ni aanhan gesiin tend hureed ir gelee bi ch gereesee garaad 13r surguuliin tend bdag kolonk der ochood heltel ter 13r horoolliin kolonkiig helsen yum bnlee hahaha

Зочин: kizzgirl.   2011-04-14
haha unen alia yum aa. ter gedes duugardag n hezuu iin tee. mi gedes zarimdaa duugraad bdiin yaagaaachgui zuer bjiihdaaa thde bolzoj bhda bish lde angi nre geel xoxo

Зочин: hehe.   2011-04-14
bi ng banditai msgeer harilstdg bjgad utsaar anh yrsniiha dra ng nztga msgreer ugasa bs haristj bsiin tgd shuud helwee yrilaa gd haha tgsn nuguu bandiruuga ywuulaad ymar ih ichsn geech kk ghde zus ntree meddg bsnmooo....bi guriisnch ter barag medtsnldee

Зочин: julaa.   2011-04-14
manai ahiin bolzoo l doo.utsaar neg ohintoi taniltsaad tegeed neg odor ih delguuriin urd uulzah bolj l dee.tegsen 10 jild surch bsan ohintoigoo taarchij.baahan ym yariad utsiig ni avsan chine bolzoh ohin ni ter ohin bolj taarsan gesen.hahahha.uram ni hugaraal yavsan gejugaa.

Зочин: hg.   2011-04-14
nz zaluu maani nzuudtaigaa jhon bujigley gehed n bur barag uilan bj uurlaj ger luu n oruulchaad nzuudtaigaa tsug metro orood balaig n awj btal neg hunii nuruutaii tulaad bhaar n aimar eyldeg ergej haraad uuchlaarai gsn chini nz zaluu maani yawj blgui yahaw yaahaa medhgui 2uulaa aimar bantaj bilee

Зочин: z.   2011-04-14
kk nz zaluudaa 'nadruu zalgaarai ''aimaar notstoi shaltgaanaar garah heregtei bolloo'' gej ahig argalchihaad garna' gej msg bicheed ahruu yawuulchihsan. yun garah bolsondoo

Зочин: unshigch.   2011-04-14
yamar ineedtei yum bee. unshaad baahan ineelee

Зочин: haayadaa unshigch.   2011-04-14
he h e nice. iim zuil ali tohioldohiig es gehev.

Зочин: kkkkk.   2011-04-14
kkkk, uneheer hugjiltei yumaa. Ter chataar taniltsdag est balarsn bna shdee

Зочин: maia.   2011-04-14
hehehehe

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com