ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бидний нууцхан шивнээ /зөвхөн охидод/

Охид  | 2011 / 04 / 14

Анхны шөнө, сексийн амьдралын талаарх охидын мэдэхийг хүсдэг 5 асуултын хариуг эмчийн зөвлөснөөр хүргэж байна.

Бидний нууцхан шивнээ /зөвхөн охидод/

- Найз залуу маань надтай бэлгийн харьцаанд орохыг шаардах боллоо. Би түүнд охин биеэ зориулчихвал дараа нь харамсах юм шиг санагдаад байх юм. Түүнийг намайг зүгээр л ашиглаж байгаа эсэхийг нь яаж мэдэх вэ? /16 настай С/
- Заримдаа хосын нэг нь бэлгийн харьцаанд бэлэн байхад нөгөө нь бэлэн бус байх тохиолдол гардаг. Чи өөртөө зөв гэж бодсон зүйлээ л хийх хэрэгтэй. Хэн нэгний хүслийг биелүүлэхийн тулд өөрийнхөө хүслээс хазаж болохгүй. Найз залуугаа алдахаас айсандаа түүнтэй унтана гэдэг бол нэг талаараа эрүүл бус харилцааны шинж юм. Тэр чамайг яах ч аргагүй байдалд оруулан, секс хийхийг ил далд шаардаад байгаа бол энэ нь зөвхөн өөрийгөө л боддог хүний шинж юм.
Секс бол “Хийх ёстой” гэж бодоод хийдэг зүйл биш шүү дээ. Бие, сэтгэлийн хувьд 100 хувь бэлэн гэдгээ мэдэрсэн цагтаа л өөрийнхөө хүслээр шийдэх ёстой асуудал юм. Тиймээс түүнтэй сайн ярилцаад үз. Чамд тохирсон залуу мөн л бол ойлгож л таараа.

- Гар хангалга хийх муу юу? Надад нэг л эвгүй, гэм хийчихсэн юм шиг сэтгэгдэл төрөөд байх юм. /16 настай Н/
- Гар хангалгын талаар олон хүмүүс олон ойлголттой байдаг. Зарим нь үүнийг эрүүл мэндэд муу, их хийвэл сэтгэцийн өвчинд хүргэдэг гэж үзэх нь ч бий. Гэвч энэ бүхэн худлаа юм.
Бэлгийн мөрөөдөлд автаж, гар хангалга хийх нь хэвийн хөгжилдөө яваа эрүүл хүний шинж юм. Зарим охид энэ талаар бодож, хэн нэгнээс асуухаасаа ичих явдал бий.

- Анхны удаа бэлгийн хавьталд ороход маш их өвддөг гэсэн. Үнэн үү? /17 настай Н/
- Хувь хүнийхээ сэтгэлзүй, физиологиос шалтгаална. Зарим охидод огт өвдөлт мэдрэгдэхгүй байхад, зарим нь өөр эр хүнтэй ойртохоос эмээдэг болтлоо халширдаг. Эсвэл зарим нь онгон хальс урагдахад цус гарснаас болоод сексийн талаар эвгүй сэтгэгдэлтэй үлддэг. Хамгийн гол нь сэтгэлзүйн бэлэн байдал юм. Өөрийгөө бэлэн гэж бодсон эмэгтэй биеэ бэлэн биш эмэгтэйгээс илүү сул тавьж, чөлөөтэй байлгаж чаддаг. Энэ нь ч өвдөлт бага мэдрэгдэхэд тус болдог.

- Өөрийгөө бэлгийн харьцаанд бэлэн гэдгээ яаж мэдэх вэ? /15 настай Г/
- Секс бол зөвхөн биеийн ч биш, сэтгэлийн хувьд асар их мэдрэмтгий хөндөгддөг сэдэв юм. Чи өөрийгөө бэлэн болсон гэдэгт итгэлтэй байсан ч, анхны шөнөө хамт өнгөрүүлэх зөв хүнээ олоогүй байж болно. Секс дотно харилцааг илтгэдэг учир их эмзэг байдаг. Бүү яар. Итгэлцэл, хайр, тэврэлт, үнсэлт гээд л дотно харилцааныы өөр олон элементүүд байгаа шүү дээ. Чамд хичнээн сайхан мэдрэмж төрүүлэх байлаа ч БЗХӨ, хүсээгүй жирэмслэлт гэсэн сөрөг талууд байгаа гэдгийг бодолцох хэрэгтэй.

- Сарын тэмдэг ирснээс хойш хэд хоногийн дараа бэлгийн харьцаанд орвол жирэмслэх магадлал бага бол? /18 настай С/
- Өсвөр үеийнхний хувьд энэ нь тогтворгүй зүйл. Учир нь сарын тэмдгийн мөчлөг нь хэдэн жилийн дараа ч тогтворгүй хэвээр байх тохиолдол бий. Тиймээс үүн дээр тулгуурлан хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох нь 100 хувь найдаж болох алхам биш юм. Мөчлөг нь тогтворжсон эмэгтэй хүний хувьд сарын тэмдгээс ойролцоогоор 2 долоо хоногийн өмнө жирэмслэх магадлал хамгийн их.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(977)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Sarnai-d.   2016-01-28
Жирэмсэн болсон ч байж магадгүй ш дээ. Уул нь магадлал бага л байх. хэрвээ тэгээд жирэмсэн болсон байхын бол хөөрхөн хүүхэдтэй л болчихгүй юу даа, хэхэ

Зочин: Sarnai.   2016-01-28
Би найз залуутайгаа бэлгийн харьцаанд орсон юмаа. Гэхдээ 1-2 минут хийж байгаад би хамгаалалтгүй байсан болохоор айгаад гаргасан юм. Гэхдээ тэр дотор нь тавиагүй гэдгийг бид 2 маш сайн мэдэж байсан. Эрэгтэй хүн тавьхаасаа өмнө бэлгийн хавьталд орж байхдаа бага зэрэг үрийн шингэн гаргадаг гэсэн. Тэгээд ч тэр үү санаа дагаад ч байна уу ер нь биений юм ирэхээс 14-15 хоногийн өмнө бэлгийн хавьталд ороод саяхан хэд хоногоос хөх хөндүүрлээд байх юм. Өмнө нь 2-3 удаа ингэж байсан л даа тэр бүрт нь тест аваад үзчихдэг байсан зүгээр л байдаг байсан гэхдээ өмнөхөөсөө арай л өөр байх юм. Биений юм ирэхэд одоо 7-8 хоног дутуу. Ер нь иймэрдүү явдал тохиолдож байсан бол яах вэ туслаач. Санаа зовоод хэцүү байна аа. 

Зочин: anji.   2015-10-03
spiral bol zvgeerei gehdee hvn hvndee oor zarrim hvn spiral hiisen mortloo jiremsleh tohiodol baidag ldaa er ni bol spiral hiilgesen ni zvgeer

Зочин: O.   2015-07-16
anh udaa belgiin ahritsaand orj uzsen ymaa jiremsleh magadlal her ix bol

Зочин: Зочин.   2015-05-17
Сайн байна уу? Зөвөлгөө авхаар бол яаж холбогдох вэ?

Зочин: xaliunaa.   2011-04-14
oxidiin spiral gj bdag yumu? eej nadtai zowloldood 3 jiliin hugaatsaatai spirali tawiulwal yasiin be? gd bn yasan ni dr we? tawiulsan ni dr uu? bi nz zaluutai l da eej tuund durgui tegd bid 2 iig huuhedtei bolchihno gd aigaad bgan yum

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com