ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өдөр бүр ирж хүүтэйгээ тоглочихоод явдаг болсон

Миний амьдрал  | 2011 / 04 / 15

Хүний амьдрал үнэхээр таашгүй юм аа. Анх 5 жилийн өмнө нөхөртэйгөө танилцаж, хүүхэдтэй болоод нэг гэрт орсон. Тэр үед ч аз жаргал гэдэг амттанаар бялуурч л явлаа. Гэтэл 2 жилийн өмнө тэр сайхан амттан минь дуусч билээ. Гэртээ хүүхдээ харж нөхрөө ажлаас нь ирэхийг хүлээж аль болох гэрээ дулаан уур амьсгалтай болгох гэж би хэрэндээ л зүтгэдэг байлаа.

Өдөр бүр ирж хүүтэйгээ тоглочихоод явдаг болсон

Анх нөхөр минь өглөө гарахдаа үнсэж, орой ирээд миний хань гэрээ ямар гоё болгоо вэ, ямар амттай хоол хийгээ вэ, хүү минь ямар хөөрхөн хувцас өмсөө вэ, чи минь энэ дэлхийн хамгийн мундаг ээж гэрийн эзэгтэй шүү гэж магтдаг байлаа. Гэтэл нэг шөнө л орж ирээд хэрүүл гуйж хоёулаа салъя миний анхны хайр ирсэн чи одоо хэрэггүй, энэ 3 өрөө байр машин гээд бүгдийг нь ав, би удахгүй түүнтэйгээ хамт явна, чамд яаж хэлэхээ л мэдэхгүй байсан юм, чам шиг юмны хань гэж юу байдаг юм гээд намайг их гомдоосон.

Хүүгээ салхилуулж аавындаа оччихоод ирэхэд тэр минь үүрд баяртай би та хоёроосоо уучлалт гуйж байна, одоо амьдралаа бод хүүдээ байнга мөнгө явуулж байна, хүүгийнхээ ирээдүйд би анхаарна, чи сайн хүнтэй учраарай гээд гэр машиныхаа түлхүүрийг үлдээс эн байсан. Тэр өдөр би ямар их уйлснаа мэдэхгүй юм. Хүүгээ унтуулчихаад хэдэн лааз пиво уулаа. Үнэхээр хань болж уух хүн байсангүй ээ. Гэр бүл гэж явсаар байгаад хэдэн сайн найзуудаасаа холбоогоо тасалсан болохоор өөртөө ч гомдох шиг. Одоо хүү минь 4 нас хүрэх гэж байна. Яг л аав гэсэн үг. Би ханийгаа хүрээд ирэх байх гээд гэртээ байсаар л байгаа. Коридорын гэрлээ байнга асаалттай хонодог юм.

2010.12.27-нд хаалга тогших чимээ сонстож, очоод нээтэл тэр минь байлаа. Би дотроо ямар их баярласан гээч. Хамаг гомдлоо мартаж цэлмэх шиг л болсон. Гэртээ орууллаа. Царай нь их л гундуухан, ядруухан харагдсан. Би дотроо бид хоёрыг хаяж явсны чинь гор гарч байна, хохь нь ийм байдалтай яваа нь чиний буруу гэж бодож суулаа. Хүү минь хаалганы цаанаас шагайж харчихаад л гүйж яваад байлаа. Тэр гэнэт хоёулаа буцаад эвлэрье би буруу юм зөндөө хийсэн харамсаж байна гэж хэлээд уйлсан. Би юу ч хэлээгүй. Тэр үед миний дотор уур уучлал хоёр эргэлдэж байлаа. Би одоогоор гэртээ хонуулдаггүй юм. Өдөр бүр ирж хүүгээ харж тоглочихоод явдаг болсон. Харахад өөр болсон ч юм шиг. Дахиад хаяад яваад өгвөл яана аа ч гэж бодох шиг. Яахаа мэдэхгүй юм. Хэрэв буцаад нийлвэл би урьд нь байсан шигээ хайрлаж халамжилж чадахгүй байх, би уучилсан ч миний дотор жаахан ч гэсэн гомдол байх л болно. Гоолингоогийн найз нараа туслаач. Би яавал дээр вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(858)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com