ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Анхны бэлгээ сонгохдоо бодолцох 6 зүйл

Хайр & секс  | 2011 / 04 / 22

Анхны сэтгэгдлийг хоёр дахь удаагаа төрүүлж болдоггүй учраас л хамгийн чухал байдаг. Та шинэхэн амрагтаа анх удаа бэлэг авах гэж буй бол дараах зөвлөгөөг уншихад илүүдэхгүй.

Анхны бэлгээ сонгохдоо бодолцох 6 зүйл

  • Жижиг, тийм ч үнэтэй биш хэрнээ түүний хобби, хийх дуртай зүйлтэй нь холбоотой бэлэг өгвөл та шинэ амрагийнхаа ертөнцийг үнэлдэг гэдгээ харуулахаас гадна, ганцхан түүнд зориулж бэлэг авсан гэдэг сэтгэгдлийг төрүүлэх болно. Жишээ нь шүлэг бичих дуртай бол өврийн дэвтэр, аяллаар явах дуртай бол усны сав, усанд сэлэх дуртай бол усны нүдний шил гэх мэт.

  • Гэхдээ аль болох түүнд байгаагаас илүү юм уу, байхгүй зүйлийг нь бэлэглээрэй. Тэр таны торгон мэдрэмжийг үнэлнэ.

  • Түүнд анх удаа бэлэг өгөхдөө зүрхэн чимэглэл болоод дүүрэн “I Love You” гэсэн бичигтэй туузнаас зайлсхий. Тэр таны хүлээж байгаа шиг нүүр дүүрэн инээмсэглэлийг харуулахгүй, харин ч үргэж мэднэ. Ер нь дурлалдаа шатаж яваа гэдгээ эхний бэлгэн дээр мэдэгдүүлэхгүй байсан нь дээр.

  • Түүнд санаа тавьдаг гэдгээ мэдүүл. Ажилдаа дарагдаад ядарч байгаа гэдгийг нь мэдэж байвал бүтэн биеийн массажинд орох эрх бэлэглэж болно. Энэ бол тийм ч сүртэй биш хирнээ хайр халамжийг тань мэдрүүлж чадах бэлэг юм.

  • Та хоёрын хоёулангийн үзэх дуртай тоглолтын тасалбарыг ч бас анхны бэлгэнд өгч болох юм. Эмэгтэй хүн тэр бүр кино, тоглолтын тасалбрыг аваад байдаггүй учир онцгой байж чадна.

  • Эсвэл та хоёрын дотно харилцааг далд байдлаар илэрхийлсэн бэлэг өгч болно. Жишээ нь CD-н дээр түүнийг санагдуулдаг дуунуудаа бичээд ард талд нь сайхан сэтгэгдэл төрүүлэх эвтэйхэн тайлбар бичээд бэлэглэж болно.

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(299)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: bembe.   2016-01-24
uneheer goy

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


Эрүүл хооллолт

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com