ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?

Хайр & секс  | 2011 / 04 / 27

Гоолингоогийн найзууд аа. Надад нэг хүндхэн бэрхшээл тулгараад байна. Хүн хүнээс янз бүрийн зөвлөгөө сонссоор залхаж байна. Та нар л надад тусалж чадах юм шиг санагдлаа.

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?

Би найз залуутайгаа учраад 5 жил болж байна. Бид хоёрыг арван жилийнхан, их сургуулийнхан, ажлынхан дамнаад бүгд мэддэг. Бүгд л гэрлэнэ гэж бодоцгоодог. Хоёр талын аав ээжүүд маань тусдаа байр авч өгөхөөр зэхээд эхэлчихсэн.

Гэтэл би саяхан ээжтэйгээ нэг нэртэй зурхайч дээр очлоо. /Нэрийг нууцлая/  Ах дүү хамаатан садан маань бүгд түүний чадварыг магтдаг байсан юм. Тэр нь ч үнэн бололтой үүдэн дээр нь өчнөөн хүн оочерлочихсон байсан.
Хүлээсний эцэст бид хоёрын ээлж бол, зурхайч дээрээ ороод эхэлж ноён нуруугаа харуулаад, дараа нь найз залуугийнхаа талаар асуулаа. Гэтэл тэр юу гэсэн гээч?

“Чи түүнтэй гэрлэх юм бол танайх гэдэг айл өөдлөхгүй. Та хоёрын зам нийлэхгүй ээ. Чиний заяаны хань 3 жилийн дараа шардуу өндөр залуу гарч ирнэ. Тэрэнтэй заяагаа холбовол их ээлтэй. Наад залуугийн чинь ч гэсэн заяаны хань өөр Туулай жилтэй хүн байна.” гэж хэлсэн.

Би балмагдаад толгой дүүрээд, сэтгэл хоосроод л явчихсан. Хамаг ирээдүйн амьдралаа хамтдаа байгаагаар төсөөлчихсөн хүн чинь яаж тийм үг сонсчихоод зүгээр байх вэ дээ. Ядаж байхад миний далдын хүчинд сүсэгтэйг хэлэх үү. Ээж маань сонсчихоод “Миний охины амьдрал юм чинь өөрөө л мэд” гэсэн.
Одоохондоо би хайртдаа хэлээгүй байгаа. Тэр бид хоёр нилээд их муудалцдаг нь үнэн л дээ. Хоёулаа жаахан зөрүүд, бас бардам зантай хэнд ч бууж өгөх, хэний ч дор орох дургүй, юм юманд амбицтай хүмүүс. Ганц хоёр хүн биднийг хоёулаа айлын бага хүүхдүүд тохирохгүй гэж хэлдэг л байсан. Гэхдээ бид хоёр тоодоггүй явсаар өдий хүрсэн. Бие биедээ ч үнэхээр их хайртай, 3 хоног л уулзахгүй байхад  3 жил уулзаагүй юм шиг санагддаг.

Найзууд минь харин янз янзын хариулт хэлэх юм. Зарим нь “Иймэрхүү юманд итгээд хэрэггүй ээ, наадуул чинь худлаа” гэнэ. Харин зарим нь “Тоохгүй гэрлэчихсэн чинь дараа нь амаа барих хэрэг гарвал яах юм бэ. Нээрээ л энэ хүний хэлснээр танайх өөдлөхгүй бол яах юм?” гэцгээх юм. Миний ч толгой эргэж гүйцлээ. Үнэндээ зурхайчийн үгийг тоохгүй байя гэхээр сэтгэл дотроо битүүхэн айгаад байна. Тооё гэхээр түүнийгээ алдахаас айгаад байна. Гоолингоогийн найзууд та нар минь ийм үед яах байсан бэ?

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?

Эх сурвалж: Охид Бүсгүйчүүдийн Онлайн Найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(908)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: tsoogi.   2015-08-16
Sain uu namaig tsoogi gdg bi odoo 19tei nz zaluutaigaa amidardag bid hoyr udahkvi hvvhedtei boloh gj bga ta bvhend ene odriin mend nadad negen asuudal bna my nz zaluu ygd ch ym namaig araar mni tawiad bga ymshig sanagDaad boldogvi ee sayhan gehed nadaas oor ohiduutei fb chatalj bi ehnereesee saltsan gd chatlaad oroi uulzii bi zawtai heh metchilen chatlaj bgd nadad bairigdsan terch blgvi ee utsar neg ohintei msj bichej sanj bna vnjii gd bsn bi ter bologniin tesej zasrah bolwuu gj gantsaraa setgel dotroo emzegleh ym ta bvhen nadad zowolgoo ogch tus bolooch

Зочин: U.   2015-08-14
Ymar ch hunii eej zuntei baidag baih. Eejid neg l taalagdahgui bolohgui gj zutgeed baival bas bodoh l heregtei, Uerhej baihdaa ch yahav nud sohorson bdag bolohoor muu taliig n ogthon ch toohgui. Suugaad huuhedtei bolood ireheer aav eejiin helsen ug tolgoid orj irdeg shuu gerel.

Зочин: mj.   2015-08-12
hzee j zurhaich deer ochihgvi

Зочин: anu.   2015-08-11
Bi ch gsen ih sushig bishrelteilde ghde hairtai hunee ternees bolood orhij chadahgui. Chi uneheer ter zaluuda hairtai bol ter hunii helsiig tooh hereggue, bolohgu bol dahiad oor hun uzuulelde.

Зочин: Enkhee.   2015-08-02
Uvsuun hun demii gediin bnalee. Minii meddeg uvsiin 2 hurgen ehneree zoddog um bna

Зочин: gerel.   2015-08-02
Ээж минь үзэхгүй юм аа. Увсын хүргэнтэй л болохгүй гэх юм. Энэ хүн чинь ямар нутаг ус, аав ээжийгээ сонгож төрсөн юм уу. Намайг юу ч мэдэхгүй, ойлгохгүй залуу байна гэхийн.

Зочин: neg hun.   2015-07-29
busdiin bolon ooriin setgeld 100huvi tohiroh hun gej bhguide.tiim huniig ooroo l burduulj humujuleh heregtei.ingehiin tuld chi ooroo mash uhaalag bh yostoi.

Зочин: Таны нэр.   2015-07-17
zurhaich muuhai yum helsn ch etssin etsest uurihuu shiidsn zamar yavku bol daraa n haramsdag. Ter ued uurtuu itgesen bol yamr ch shan zuil boloh bsn bj bolishde geel. Ern yumig dunduur n tulaad garah shg shan zuil bdimu? Suraltsah yostoi zuildee ch suraltsana, zorigtoi ch bolno hamagui uhaantai ch bolno, busdig iluu sain oilgodog bolno geel

Зочин: zayahay.   2015-07-17
сайн уу. ер нь хэн нэгнээр амьдралаа шийдүүлнэ гэж байхгүй ээ. Хүний хувь тавиланг хүн өөрөө л атгаж авч явж байдаг. тиймээс хэзээ ч иймэрхүү юманд итгэж болохгүй

Зочин: zulaa.   2015-07-16
bi uneheer chin setgelesee hairtai ter hurtel nadd hairtai bhad,lam eswel zurhaich hen ch bsan toohgui l ongorno

Зочин: Сувдаа.   2015-07-02
эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэн загатнах нь ууж идсэн зүйл эсвэл бэлгийн зөмын халдварт өвчний үед тохиолдоно. Таарахгүй эм /антибиотек/ хэрэглэвэл мөөгөнцөр үүсч уг шинж илрэнэ. гарч байгаа ялгадас нь ширхэглэг тараг, аарц шиг байх юм бол мөөгөнцөрбайх магадлал өндөр энэ нь бас бэлгийн замаар дамжин халдварлана. Шинжилгээ өгвөл хариуг нь мэдэх амархан бас найдвартай . мөөгөнцөр үүсгэх хамгийн гол хүнс нь пиво байна.сэргийлэхийн тулд тараг , банан идэх хэрэгтэй.

Зочин: zochin.   2015-06-25
ene sudalgaag garj bhad toohguil blaa ghdee ochigdorhon mundag geh zurhaichid uzuullee asuuh zuilee beldej beldej yu sonsoh bol gj tugshij bsan gehdeel setgel dotoroo gaigui bsan bolvch zurhaich minii nohriig urdn 2ch udaa amidral zohioj bsan chamd tohirohgui geedl baahan l yum yrij zagnaj gardiin bn tendees garaad yvahda ooroosoo ichih mon nz nuhudin helsen ugs bodogdood hetsuu sanagdaad bhiin bi yahbe

Зочин: lily.   2015-06-24
zoloo-d: чи эхлээд монголоор зөв бичээд сурчих даа.

Зочин: zoloo.   2015-06-24
saign baun uu bi 32 nastai bi yawal tom bolh weee naizuu baaa

Зочин: sodko.   2015-06-23
dahin uur zurhaichaar haruulaad uzvel deer bhaa tegeed shanalj bhaar nadad lav tgj sanagdaj bna

Зочин: mj.   2015-06-22
uur humuusiin ugend itgej setgeldee yum bodood bailgui zovhon uurtuu l itge Uurtuu l itge Hairtsaal yum bol ergelzelgui itge, ingej ergeleed yum bodood bval ta 2 iiin hariltsaand sev suuna Chi chadna aa az jargal husii

Зочин: Zochin:.   2015-06-18
Юм юм өөрийн хувь тавилан, зураг төөрөгтэй байдаг. Зурхай, лам хүний хувьд сайн мэддэг, хэлдэг хүмүүс байдаг нь үнэн. Гэхдээ чи өөрийнхөө хувь заяаг анхнаасаа өөрийнхөө сэтгэл, хүсэл мөрөөдлөөрөө хөтлөөд өдийг хүрсэн бол ямарваа юманд итгэж, эргэлзэж ганхах хэрэггүй л болов уу. Надад хүнд үзүүлж байсан тохиолдол бий гэхдээ өөрийгөө эргээд бодохоор ямарваа шийдвэртээ, хийж байгаа үйлдэлдээ эргэлзэж байсан юм шиг санагддаг. Амьдралыг хүн дээшээ авч явах уу, уруудуулах уу гэдэг нь та бидний үйлээс, үйлдэлээс шалтгаалах болов уу.

Зочин: zul zulaa.   2015-06-07
анхнаасаа үзүүлэхгүй байвал дээр байдаг юм даа.гэхдээ мартахад л болно.эсвэл сүмд ч юмуу өөр шашин сүжиж сэтгэлээ зас.мартахад чинь тус болно.москва хороолол уб баптист сүмд очоорой.сэтгэл зүй болон асуулт зөвлөгөө гм авж болдог.их тус болдог юм билээ

Зочин: re .   2015-06-02
terig chuhalchlah heregvshvde terte tergv hoorondoo bolj bvtej bga ym jin tim ymand setgelee yuind shanalgadin :)))

Зочин: Ytj.   2015-05-26
Лам зурхайч нарт итгэж байгаа бол тэнэг л гэсэн үг дээ.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com