ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?

Хайр & секс  | 2011 / 04 / 27

Гоолингоогийн найзууд аа. Надад нэг хүндхэн бэрхшээл тулгараад байна. Хүн хүнээс янз бүрийн зөвлөгөө сонссоор залхаж байна. Та нар л надад тусалж чадах юм шиг санагдлаа.

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?

Би найз залуутайгаа учраад 5 жил болж байна. Бид хоёрыг арван жилийнхан, их сургуулийнхан, ажлынхан дамнаад бүгд мэддэг. Бүгд л гэрлэнэ гэж бодоцгоодог. Хоёр талын аав ээжүүд маань тусдаа байр авч өгөхөөр зэхээд эхэлчихсэн.

Гэтэл би саяхан ээжтэйгээ нэг нэртэй зурхайч дээр очлоо. /Нэрийг нууцлая/  Ах дүү хамаатан садан маань бүгд түүний чадварыг магтдаг байсан юм. Тэр нь ч үнэн бололтой үүдэн дээр нь өчнөөн хүн оочерлочихсон байсан.
Хүлээсний эцэст бид хоёрын ээлж бол, зурхайч дээрээ ороод эхэлж ноён нуруугаа харуулаад, дараа нь найз залуугийнхаа талаар асуулаа. Гэтэл тэр юу гэсэн гээч?

“Чи түүнтэй гэрлэх юм бол танайх гэдэг айл өөдлөхгүй. Та хоёрын зам нийлэхгүй ээ. Чиний заяаны хань 3 жилийн дараа шардуу өндөр залуу гарч ирнэ. Тэрэнтэй заяагаа холбовол их ээлтэй. Наад залуугийн чинь ч гэсэн заяаны хань өөр Туулай жилтэй хүн байна.” гэж хэлсэн.

Би балмагдаад толгой дүүрээд, сэтгэл хоосроод л явчихсан. Хамаг ирээдүйн амьдралаа хамтдаа байгаагаар төсөөлчихсөн хүн чинь яаж тийм үг сонсчихоод зүгээр байх вэ дээ. Ядаж байхад миний далдын хүчинд сүсэгтэйг хэлэх үү. Ээж маань сонсчихоод “Миний охины амьдрал юм чинь өөрөө л мэд” гэсэн.
Одоохондоо би хайртдаа хэлээгүй байгаа. Тэр бид хоёр нилээд их муудалцдаг нь үнэн л дээ. Хоёулаа жаахан зөрүүд, бас бардам зантай хэнд ч бууж өгөх, хэний ч дор орох дургүй, юм юманд амбицтай хүмүүс. Ганц хоёр хүн биднийг хоёулаа айлын бага хүүхдүүд тохирохгүй гэж хэлдэг л байсан. Гэхдээ бид хоёр тоодоггүй явсаар өдий хүрсэн. Бие биедээ ч үнэхээр их хайртай, 3 хоног л уулзахгүй байхад  3 жил уулзаагүй юм шиг санагддаг.

Найзууд минь харин янз янзын хариулт хэлэх юм. Зарим нь “Иймэрхүү юманд итгээд хэрэггүй ээ, наадуул чинь худлаа” гэнэ. Харин зарим нь “Тоохгүй гэрлэчихсэн чинь дараа нь амаа барих хэрэг гарвал яах юм бэ. Нээрээ л энэ хүний хэлснээр танайх өөдлөхгүй бол яах юм?” гэцгээх юм. Миний ч толгой эргэж гүйцлээ. Үнэндээ зурхайчийн үгийг тоохгүй байя гэхээр сэтгэл дотроо битүүхэн айгаад байна. Тооё гэхээр түүнийгээ алдахаас айгаад байна. Гоолингоогийн найзууд та нар минь ийм үед яах байсан бэ?

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?

Эх сурвалж: Охид Бүсгүйчүүдийн Онлайн Найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(492)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: erdee.   2016-09-25
enuugeer duuren teneg maluud tsuglaa yu da, sudalgaa hiine ch geh shig,, odoo sudalj baij durlaj taarah uu. utgaggui yumaa. ter zurhaich ntr bol zugeer l tsaashaa. zurh setgeleen dagasan ter hun , jinhene hun, busad ni amid uhdeluud zugeer

Зочин: bi.   2016-09-24
nadad bas neg zurhaich ta 2 taarahgui, tegehdee ta 2 bas salahgui gej hel baisan, odoo 20 jil hereldehdee hereldeed l , ineehdee ineegeed l yvj baina, gehdee hereldeh ni iluu, ter bid 2 uursduusuu bish , tsaanaasaa neh yum niilehgui baigaa yum shig medremj urgelj turdug, uuruu l shiidej dee,

Зочин: Odkoo.   2016-09-17
ooriihoorool baiylda

Зочин: Таны нэр.   2016-09-13
bi bs nztaigaa 2 ch udaa zurhaich uzdeg hun der ochij nz zaluugaa asuusan yum. ehnii udaa namaig udahgui salna gej bsan. ternees hoish 3 jil bolj bna 2dahi n nasnii too bagatai hun bna zaluugaaraa ungurnu gej helj bsan. ter uydee aimr sanagdaj bsan ch. goolingoo luu orj ene asuulgand oroltsoh hurtlee tag martsan bj ee. Itgeh neg n itged itgehgui neg n itgehgui chigere yvah heregtei bhaa. Gehdee gol n odoo ta 2iin dund bgaa yum buhen unen setgeliinh bol tged l boloo

Зочин: Таны нэр.   2016-08-29
heyhkhlkjhlkj;/

Зочин: ood.   2016-08-28
ер нь бол үнэн гэж бодоод яваад байгаа хүмүүс дотроо тоохгүй байгаа гэж хэлсэн ч их бага хэмжээгээр бодож өөртөө тусгаж авсан байдагшд. Хүн болгон өөр араншинтай тэрийг нь хэн 20 гаруй жил амьдрахад нь өөрчилж чадаагүй байхад 2 юмуу 3хан жилийн дотор өөрчлөгдөнө гэж байхгүй зүгээр л түүний ямар нэгэн муу зуршил занг нь хүлээн зөвшөөрөөд тоохгүй байхад та ядраад зооод байх юм байхгүй харин өөртөө сайхан анхаарал тавиад явах хэрэгтэйшдээ. Одоо жоохон өөрчлөгдөх хэрэгтэй бид хэдэн онд ямар үед байгаа билээ...Наад сонин мухар сүсэгнүүлдээсээ салцгаагаач та нар өөрсдөө л ийм юм болох болохгүй гэж бодоод байх юм бол тэр чн биеллээ олох нь ойлгомжтойшд....өөрсдийнхөө амьдралийг өөрсдийнхөө бодож сэтгэж байгаа юмаар бүтээдэг гэдгийг ихэнх хүмүүс яагаад ойлгодггү юм бээ!!! Тэр үзэж харж байгаа хүмүүсийн ярьж байгаа зүйл бол зүгээр л нэг таамаг тэр таамгийг үгүйсгэсэн ч бай үгүй ч бай бодож л байгаа бол хүн өөрийн мэдэлгүй түүнийг тухайлбал тэр дэвшүүлсэн таамгийг бий болгож байдаг.

Зочин: Chantsaldulam.   2016-07-14
Iim zvil baidagl yum gehdee gants oldoh amidarlaa hoosruulah hereggvi zowhon ooriin bodol oortoo zow chiniil amidral chi oorool bvteeh uchir heniigch bvv sons zowhon setgelee daga dotor hvnteigeel zowlo uchir ni daraa ni amaa barihgvi baih nil chuhal shvv nadad tohioldson tvvh bnaa hehe tengert buyu oortool itge zowhon svvderteegeel zowlo oor busdaas bvv hai amzilt

Зочин: Chantsaldulam.   2016-07-14
Iim zvil baidagl yum gehdee gants oldoh amidarlaa hoosruulah hereggvi zowhon ooriin bodol oortoo zow chiniil amidral chi oorool bvteeh uchir heniigch bvv sons zowhon setgelee daga dotor hvnteigeel zowlo uchir ni daraa ni amaa barihgvi baih nil chuhal shvv nadad tohioldson tvvh bnaa hehe tengert buyu oortool itge zowhon svvderteegeel zowlo oor busdaas bvv hai amzilt

Зочин: Chantsaldulam.   2016-07-14
Iim zvil baidagl yum gehdee gants oldoh amidarlaa hoosruulah hereggvi zowhon ooriin bodol oortoo zow chiniil amidral chi oorool bvteeh uchir heniigch bvv sons zowhon setgelee daga dotor hvnteigeel zowlo uchir ni daraa ni amaa barihgvi baih nil chuhal shvv nadad tohioldson tvvh bnaa hehe tengert buyu oortool itge zowhon svvderteegeel zowlo oor busdaas bvv hai amzilt

Зочин: Chantsaldulam.   2016-07-14
Iim zvil baidagl yum gehdee gants oldoh amidarlaa hoosruulah hereggvi zowhon ooriin bodol oortoo zow chiniil amidral chi oorool bvteeh uchir heniigch bvv sons zowhon setgelee daga dotor hvnteigeel zowlo uchir ni daraa ni amaa barihgvi baih nil chuhal shvv nadad tohioldson tvvh bnaa hehe tengert buyu oortool itge zowhon svvderteegeel zowlo oor busdaas bvv hai amzilt

Зочин: Chantsaldulam.   2016-07-14
Iim zvil baidagl yum gehdee gants oldoh amidarlaa hoosruulah hereggvi zowhon ooriin bodol oortoo zow chiniil amidral chi oorool bvteeh uchir heniigch bvv sons zowhon setgelee daga dotor hvnteigeel zowlo uchir ni daraa ni amaa barihgvi baih nil chuhal shvv nadad tohioldson tvvh bnaa hehe tengert buyu oortool itge zowhon svvderteegeel zowlo oor busdaas bvv hai amzilt

Зочин: бүжин.   2016-07-14
Ерөнхийдөө үнэн юм билээ. Нөхөр бид 2 -ыг анх сууж бхад таарахгүй салсан нь дээрээ гэдэг бсан. Хүний үгээр болдог юм биш хайртай дуртай хүмүүс гээд л сууцгаасандаа. Одоо бол дандаа ялихгүй асуудал дээр хэрүүл үүсээд л , хардуулаад байхаар хамтын амьдралаасаа залхдаг юм билээ. Авсанд хэвтэж байж л салах юм билээ би түүнээс...

Зочин: erdenetugs.   2016-07-06
tuhain hundee unen zow sain uzdeg bol salahll heregtei bid busad huniig hezeech zasaj chadahgui tuhai hun tsaanaasa taarah tohirh tohirohgui zan awir temprament uzel bodoltoi hun gj bain bid boldoggui hunees zaigaa barij surah hegegtei tuhain hun torolh temprament zan awir ni tantai zohitsoj chadahgui baiwal salah ni zuitei hamgiin gol ni nogoo hun chin unen zow heldeg hun bol shuu de unen zow heldeg esehiin uzuulehiinha omno meddg baih heregtei yuch medehgui hund orj uzuulne gj bolohgui hun ardad ner saintai tiim hun deer ochij uzuuleh heregtei!!!!!

Зочин: NMN.   2016-06-27
Энэ нийтлэлийг 11 онд уншиж байсан тэр үед нэг найз залуутай байлаа сууна гэж боддог байсан мэргэн хүнд үзүүлээд та 2 болно бүтнэ заяаны хань нтр гэсэн тэгсэн тэгээд суугаагүй шд хэхэ

Зочин: but.   2016-06-23
nz zaluutaiga yriltsaad l blj de barag itgeed herggvi de oro dotro sainaar bodod ywhgvi yu de

Зочин: Lily.   2016-06-13
bi neg zaluud bundantai bolchhood lam deer ochij baij bile ter lam ter vyd nz zaluu ta 2 iin zam niileh yosgvi niilsen ch yavaandaa salna erthen zam zamaa huu ghr ni tvvnd ochood helsen chin neeh toogoogvi tiimvv tegvel barag salsan ch yahav uhaanii yum yarihaar ni zaaz tegvel salyyaduu geed salchihaj baij bile. Lam nar mandtugai.

Зочин: Lera .   2016-05-31
hervee shiidhiig husej bval hairttaigaa yariltssan ni deer bh tuundee uneheer l hairtai bol salad hereggui bhaa

Зочин: Zul.   2016-05-18
Minii huwid anhnaasaa bi yamar shiidwer gargahaas shaltgaaln relationship uusgehiin umnu todorhoi hemjeend sudalgaa hiisen baidag

Зочин: do.   2016-05-07
tiim shuu For girls deer medeelel oruulah heregtei bnaa

Зочин: do.   2016-05-07
tiim shuu For girls deer medeelel oruulah heregtei bnaa

Зочин: Анжелика.   2016-05-07
Охид буюу For girls дээ шинэ мэдээлэл оруулж өгөөч. Нэр хүндтэй болох, найз бандитай болох, турах дасгалууд гээд ер нь охидод хэрэгтэй бүхий л мэдээллүүдийг оруулж огч туслаач гуйж байна. Оруулаадмөгөөрэй.

Зочин: ариунаа.   2016-04-30
Очиж очиж ламаас асуух уу арай тэнэг асуулга гэж хэлмээр байна. Лам үнэн байсан бол монголыг тэмбүүгээр устгаж дуусах гэж байсаныг одоо ч завхайрал зугаа цэнгэлийн далд боолчилолд өртөөстөй тийм өчүүхэн этгээдүүдээс амьдралаа асуухаас ой гутмаар байхад ийм сонжоо хийхээ больмоор юм аа гоолингоогийхоон.!!!!!

Зочин: Gan.   2016-04-25
muhar suseg mongoliig muhuuh bhaa

Зочин: Таны нэр.   2016-04-18
ndd ch bs iim asuudal tulgarsan gewch bi toogooguee odoo bur ch saihan amidarch bna odoo zurhaichaasaa dahiad asuuhaar ta 2 ih sain tohiroh yum bn gdg geech sonin shuu.. hun tegeheer ooriinhoo amidraliig ooroo l buteedeg yum bn l gj bodson ... ene amidral gdg chin 2 hunii itgeltsel bs hundlel deer orshdog yum bnlee ... ter zaluu chin chmd uneheer hairtai bs chmg hundeldeg bol ter zaluugaa yagaad songoj bolohgui gj

Зочин: comende.   2016-04-15
unendee nadd yaag iimerhuu tustei zuill bolood bainaldaa yaaag odooo tegeed zugeerl urii erhgui zaluudaa ih muuhaa aash gargaj ehlsen ter sonsson udruus namaig chi yagaa we gej asuusan gehdee harhaar nudnees nulims garchihgaad yah yostoin boloo odoo :( help meeee

Зочин: NOx.   2016-04-12
Zugeer l hundlungiin hen negen hir burtagtai, muu muuhai zuil helehed hunii setgeld sew suugaad ter ugiig ni kodlood ireeduidee heregjuuleh geed baidag taltai. chi anhnaasaa taarch tohirood ter hund hair durlalaa uguud yawj baigaa uedee iim ug sonsood salah tuahai bodno gedeg mash utgagui zuil l dee.

Зочин: Zoloo.   2016-04-07
lam taarahgui gej helvel gadnaa tookhgui tsarai gargah bolovch dotroo mash ikh yum bodoh baikh . ene bodluud ulam tsaashaa yabsaar bidnii hariltsaa butehgui baihaa . ekhleed zasal hiilgen sh dee ... biye biyeteigee taarahgui gej lamaar heluulcheed mash saikhan amidarsan humuus minii tanidag humuus dotor baigaa . bi lam, zurhaid itgedeggui negen baisan l daa . suuliin uyed baga zereg gandan oroh , sariinhaa zurhaig harchihdag bolson. times khervee taarahgui gej helvel itgene. hedii tarhi mini iim zuild toorogdoj yah ve gej helj baigaa ch ... itgel unemshil gedeg bol mash tom zuil shuu dee

Зочин: Flo.   2016-04-06
Ter lam, zurkhaich nart zaliduulj mongoo aldsan khun khed bdag bilee dee, amidarlaa khuneer shiiduulne gedeg ch teneg khereg bna ternii orond *khulgiin sainiig unan bj, khaniig sainiig nokhorlon bj tani *gedeg dee Gehdee khunee tanij amijaagui bj jiremsen bolchikhwoo

Зочин: badmaarag.   2016-04-01
bi ch bas iim baidald orj baisan. gehdee tegeed aldahgvigeer hicheegeed uzehgvi yu yaj ter huni uger hairtai hunee orhih ym be teged ch ugasa salj chadku bizde

Зочин: Zochin 77.   2016-03-30
Bi 2 3n honogiin omno nz zaluugaasaa salchlaa manai nziin nohor ni boo tgd uzuulsen chin ma nz zaluug ih huuhemseg arhind durtai odoo chams gadna 2ch ohintoi dotno haritsdg gsn udalgui 1 odriin daraa bi yag ch boogiin helseng heleegui zugeer l ooriih ni nadad medruulj bga ter handlagiin talaar uneneer ni helj mash uurlasan getel ter salii gsn ugaasaa bi chamg zovoohn bn hesegtee salaad namg uhaaraad irtel huleehiig bodooroi gsn bi yasn dr ve bi tuund mash ih hairtai salhgui en tr gj zondoo l sharguutsaldsn bs helsen ugniihee toloo hurtel uuchlal guisan bi odoo yah ve tuuniig huleeh uu esvel salsan chigeeree salahuu nogoo boo namg hureed ir gsn bi ahiad ochhu yahu ter boogoos l eldev doloon yum sonssns bolood salsan yum shg sanagdaad bn bi tuund mash ih hairtai nasan turshda hun huleeh yum bolvol yah ve. Nad zovlooch guij bn

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com