ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Мөрөөдлийнхөө ажилд яаж орох вэ?

Боловсрол  | 2011 / 05 / 12

Амьдралд дөнгөж хөл тавьж буй залуу охиддоо Гоолингоо мөрөөдлийнхөө ажлыг “шүүрч” авахын тулд юу хийх ёстойг зөвлөж байна.

Мөрөөдлийнхөө ажилд яаж орох вэ?

Жүжигчин: Хэрэв чи авъяаслаг нэртэй жүжигчин болохоор сэтгэл шулуудан сурч байгаа бол шалгалтууд дээрээ бусдаас онцгойрох хэрэгтэй. Багш нар чинь чамайг өөр өөрсдийнхөөрөө үнэлж байгаа. Харин дараагийн шалгалт, эсвэл бэлтгэл дээрэ тэдний чамайг үнэлсэн хэмжээнээс илүүгээр авъяас чадвараа гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлвэл жүжигчин болоход чинь том нөлөө үзүүлэх хүмүүст үргэлж чамаас хүсэн хүлээж байгаагаас нь илүү үр дүнг үзүүлээрэй.

Загвар зохион бүтээгч: Их сургуульд орохоосоо ч өмнө чи юм оёх, зурах гэсэн хоёр чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй. Энэ хоёрыг сайн гартаа оруулаагүй тохиолдолд загвар зохион бүтээгчээр том амжилтанд хүрэхэд хэцүү. Хичээлээс гадна үргэлж өөрийгөө хөгжүүлэн, бүтээлч сэтгэлгээгээр шинэ загварууд зурж түүгээрээ өөрийн гэсэн альбом нээгээрэй. Мөн зурсан зурагнуудаа битгий хаяж бай. Дараа нь чамд шинэ сэдэл өгч болох юм.

Сэтгүүлийн эрхлэгч: Сэтгүүлч, PR-ын мэргэжилтэн, Харилцааны мэргэжилтний ажлуудыг давхар гүйцэтгэх болох нь дээ охин минь. Юун түрүүнд чи оюутан, эсвэл шинэ ажилтан байх хугацаандаа өөрийнхөө “portfolio” буюу хавтаст бүтээлээ дүүргэх зүйлсийг хийх хэрэгтэй. Блог хөтлөх, сургуулийнхаа сонинд ажиллах зэргээр өөрийгөө хөгжүүлж сэтгүүлзүйн олон салбарт нэрээ одооноос таниулж эхлээрэй.

Багш: Багш хүнд хошин шогийн мэдрэмж, хувийн зохион байгуулалт, аливааг хурдан ойлгуулах чадваруудын аль аль нь хэрэгтэй. Одооноос жаахан дүү нартаа, эсвэл найз нөхөддөө ямар нэг ойлгохгүй байгаа хичээлд нь тусалж заах дадлага хийгээрэй.

Сурвалжлагч: Нэртэй телевизийн мэдээний сурвалжлагч болохыг хүсч байна уу. Тэгвэл мэдээ үзэж, гэртээ ганцаараа байхдаа ч хүнээс яриа авч байна хэмээн сэтгэж өөрийгөө дадлагажуулаарай. Мөн сурвалжлагч хүн улс төр, урлаг, эдийн засаг, түүх, шашин гээд бүх л салбарт “хутгалддаг” сайхан ажил учраас өөрийнхөө суурь мэдлэгийг дээшлүүлэх тал дээр анхаарагтун. Тэгвэл та үеийнхнээсээ амархан цойлох болно.

Хуульч: Сургуулийнхаа оюутны холбоонд элсэж, төрөл бүрийн хуулийн талаарх илтгэл семинаруудад оролцож бай. Мөн сүүлийн үед гарч байгаа хэргүүд дээр ажиллаж байсан бол ямар үндэслэлээр хэрэглэгчээ өмгөөлж болох тухай үргэлж бодож байгаарай. Энэ нь чиний ур чадварыг хөгжүүлнэ.

Вебмастер: SEO, CMS, Html, Javascript, Photoshop, InDesign, Adobe-ийн хувилбруудыг гартаа оруулаарай. Тэгээд өөрийн гэсэн жижиг вебсайтаар гараагаа эхэлж болно шүү дээ. Интернетийн сүлжээ өргөсөөд вебсайтыг үнэгүй ч хийчихэж болдог болсон. Тиймээс эрин цагийнхаа өгч байгаа боломжийг ашиглаарай.

Шинжлэх ухаанч: Сониучхан байх бол чиний хамгийн том зэмсэг. Юм бүхний учир шалтгааныг сонирхож, түүнийгээ мэдэхийн төлөө эрмэлздэг байвал ямар төрлийн шинжлэх ухаанд хүчээ үзэх ёстойг чинь цаг хугацаа харуулаад өгнө.

Нягтлан бодогч: Сайн нягтлан бодогч болохын тулд чамд тооцоолон бодох, математатикийн өндөр чадвар хэрэгтэй. Энэ чадвараа хөгжүүлэхэд туслах найдвартай зам бол яахын аргагүй дахин дахин оролдох явдал юм. Мөн одоо үед ихэнх компаниуд нягтлан бодогчоо мэдээлэл технологийн мэдлэгтэй байхыг шаарддаг болсон. Үүнийг ч бас бодолцоорой.

Эмч: Хамгийн түрүүнд чи өөрийнхөө сэтгэлзүйг бэлдэх хэрэгтэй. Эмч бол олон цагаар нойргүй ажиллаж, үргэлж шархалсан хүнд өвчтэй хүмүүстэй харьцах ажил. Хэрэв чи өөрийнхөө сонгосон мэргэжилд үнэхээр дуртай бол энэ зэргийн хүндрэлүүд юу ч биш юм. Их сургуулийнхаа проффесоруудтай нягт ажилла.

Эцэст нь зөвлөхөд чи ямар ч ажил хийхийг хүсдэг байсан, өөрийнхөө сэтгэл дотор аль хэдийн тэр ажилдаа мэргэшчихсэн хүн шиг итгэл дүүрэн, бардам байж өөртөө хүндэтгэлтэй ханддаг байх хэрэгтэй шүү. Амжилт хүсье хонгор минь!
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(709)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com