ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Иогурт, жимстэй амтат "smoothie"

Хоол хүнс  | 2011 / 05 / 20

Ирж буй халуун цагийн сэрүүхэн бөгөөд натураль ундааг 5 минутын дотор хийх аргыг мэдмээр байна уу? Жимс, иогуртны "smoothie"-г хэн ч гэртээ хялбархан хийчих боломжтой амархан бөгөөд арааны шүлс асгарам амттай юм.

Иогурт, жимстэй амтат

Хэрэглэгдэх зүйлс:
-1/2 аяга жимс /алим, лийр, банана, тоор зэрэг таны дуртай ямар ч жимс байж болох юм/
-3/4 аяга иогурт
-1 аяга сүү
-1 хоолны халбага элсэн чихэр
-блендер буюу холигч

Хийх арга:
-Жимсээ хальсал. Шаардлагатай бол дөрвөлжилж хэрч.
-Бүх найрлагыг холигчид хийгээд нухашла.
-Халуун биш стаканд хийж бүдүүн соруул хатгаж өгвөл илүү үзэмжтэй.

Жич: Та зөвхөн нэг төрлийн ч биш хоёр, гурван төрлийн жимсээр ч smoothie хийж болно. Үүнийг таны уран сэтгэмж л мэдэх бөгөөд гол нь хольж байгаа жимснүүд хоорондоо зохицохоор амттай байх ёстой. Жишээ нь киви, хан боргоцой хоёр, тоор бөөрөлзгөнө хоёр, гүзээлзгэнэ гадил хоёр нэгдвэл сайхан амттай болдог. Мөн хүсвэл элсэн чихэрний оронд зөгийн бал хэрэглэж болно. Иогуртны оронд зайрмаг хэрэглэвэл milkshake ч болчихно.

Ингээд амтат smoothie-гээ сорсон шигээ амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(285)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com