ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Витамин, эрдэс бодисууд бидэнд яг юугаараа хэрэгтэй вэ?

Эрүүл мэнд  | 2011 / 05 / 30

Витамин A, B, C, D, E, кальци, магни, бор гэх мэт заримынх нь нэрийг мэдэхээс, бидний бие махбодийн яг юунд нь нөлөөлдгийг тэр бүр мэдэхгүй амин дэм эрдэс бодисууд олон байна. Гэтэл бидний бие яг л “найрал хөгжим” шиг бүх л витаминууд нь зохилтой хэмжээнд оршиж, оролцож байж эрүүл “симфони”-ийг бүрдүүлдэг аж. Бид танд ямар эрдэс бодис яг ямар эрхтэнд нөлөөлдөг талаар хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Витамин, эрдэс бодисууд бидэнд яг юугаараа хэрэгтэй вэ?

Бодисын солилцоонд оролцдог витамин, эрдэс бодис
В бүлгийн витаминууд: Янз бүрийн ферментийн үүсэлтэнд оролцож бие махбодын бодисын солилцооны зохицуулганд оролцоно. Түрс, загас, далайн гаралтай бусад бүтээгдэхүүнүүд, үхэр хонины мах, бяслаг, өндгөнд хамгийн их агуулагддаг. Насанд хүрсэн хүн хоногт хоол хүнс, нэмэлт тэжээлээр дамжуулан 2,5 мг B бүлгийн витаминыг авах нормтой байдаг аж.
Фолийн хүчил: Фолийн хүчил В бүлгийн витаминд хамаарагдана. В12-той хамт эритропоэзийг идэвхжүүлэх ба амин хүчил, нуклеин хүчлийн нийлэгжилт болон холины солилцоонд оролцоно.
Цайр: Эдийн нөхөн төлжилтөнд шаардагдах ба зарим дааврын (инсулин) бүрэлдэхүүнд оролцоно.

Нүд, арьсанд сайн витамин, эрдэс бодис:
А витамин: Янз бүрийн бодисын нийлэгжилт (липид, уураг, полисахарид) - д оролцохоос гадна арьс салст бүрхүүл харааны эрхтэний хэвийн үйл ажиллагааг хангана. Лууван хулуу брокколи, сүү өндөг, бяслаг зэрэг бүтээгдэхүүнд агуулагдана.
Лютеин: Антиоксидант үйлдэлтэй, нүдэнд тэжээл өгч, харааг сайжруулан нүдний торлог бүрхэвчийг гэмтэхээс хамгаална. Хоол тэжээлээр ихэвчлэн нөхөгддөг.
Ликопин: Антиоксидант үйлдэлтэй, эсийн хэвийн үйл ажиллагааг хамгаалж өгдөг, зүрх судас, хавдар, нүдний өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Хоол тэжээлээр нөхөгддөг.

Цусны эргэлт, бүлэгнэлтэнд оролцдог витамин, эрдэс бодис:
С витамин: Биологийн идэвхит зарим бодисын исэлдэлт, холбогч эд болон нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эдийн нөхөн төлжилтийн зохицуулгад оролцож, дааврын нийлэгжилтийг идэвхжүүлэх, үрэвслийн процессыг багасгахын зэрэгцээ бие махбодын халдварт тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлнэ.
К Витамин: Протромбинийг үүсгэж цус бүлэгнэлтэнд оролцдог витамин. Ясны эдийн уураг остеокальцины нийлэгжилтэнд оролцож ясны нөхөн төлжилтийг нөхцөлдүүлж сийрэгжилээс хамгаална. Витамин К нь глюкозийг гликогенд хувиргаж хоол шингэлтэнд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Е витамин: Антиоксидант үйлдэл үзүүлж, цусны бүлэгнэлтийг саатуулж, захын цусны эргэлтэд сайнаар нөлөөлнө. Уураг ба гемоглобины нийлэгжилт, эсийн өсөлт, араг ясны булчин, зүрх судас, бэлгийн булчирхайн үйл ажиллагаанд оролцоно.
Төмөр: Гемоглобины нийлэгжилтэнд оролцож, хүчилтөрөгчийг бие махбодоор зөөн цус багадалтаас сэргийлнэ.
Селен: Хүчтэй антиоксидант төдийгүй , липидийн исэлдэлтийг эрчимжүүлэх үндсэн үүрэгтэй. Мөн дархлааны тогтолцоог хамгаалах, бие махбодод хортой үйлчлэл үзүүлэх чөлөөт радикалаас хамгаалах үйлчлэл үзүүлдэг. Селен нь витамин Е тэй хамт зүрх судас, элэгний үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах, эсрэг бие үүсэх, эдийн уян чанарыг хадгалахад нөлөөлдөг.
Кали: Зүрхний хэм, булчингийн агшилтыг зохицуулах, натритай харилцан үйлчилж бие дэх усны тэнцвэржилтийг хангах, цусны даралтыг тогтвортой байхад нь чухал үүрэг гүйцэтгэнэ.

Өөх тос, сахарын хэмжээг зохицуулдаг витамин, эрдэс бодис
Хром: Инсулинийг ашиглах замаар цусан дахь чихрийн түвшинг тогтвортой байхыг нөхцөлдүүлдэг. Хром нь уураг, өөх тосны нийлэгшилтэнд оролцохын зэрэгцээ түүний цусны сийвэн дэх өөрчлөлт зүрх судасны өвчинтэй холбоотойгоор өөрчлөгддөг.
Иод: Илүүдэл өөх тосыг задлах үйл ажиллагаа, бие бялдарын өсөлт оюун санааны хөгжилд чухал үүрэгтэй. Иод нь бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангаж , бахлуур үүсэхээс сэргийлнэ.

Ясны хэлбэржилтэнд оролцдог витамин эрдэс, бодис:
Магни: Булчин ба ясны эдийн хэлбэржилт, уургийн нийлэгжилтэнд оролцоно.
Марганец: Ясны эрдэсжилтэнд оролцоно.
Кальци: Ясны эдийн хэлбэржилт, цусны бүлэгнэлт, мэдрэлийн сэрэл дамжилт, араг ясны ба гөлгөр булчингийн агшилтанд оролцоно.
Фосфор: Яс ба шүдний хэлбэржилт энергийн солилцоонд оролцоно.
Д витамин: Бие махбодын кальци ба фосфорын тэнцвэрийг дэмжинэ.
Бор: Кальци, магни, фосфорын бодисын солилцооны үйлчлэлээр ясны бүтцэнд маш бага тунгаар баригдаж эрүүл байдлыг хангадаг. Мөн тархины үйл ажиллагааг сайжруулдаг.

Бид эдгээр эрдэс бодисыг биедээ бүрэн авч чаддаг уу? Өмнө хэлсэнчлэн бидний найрал хөгжим шиг биенд эдгээр эрдэс бодисуудыг зохистой хэмжээнд барих ёстой байдаг. Гэвч биеийн хүчний болон, оюуны их ачаалалд орохоороо эдгээр шаардлагатай бодисоо бүрэн авч чадахгүйд хүрдэг байна.

Ялангуяа оюутан сурагчдын төгсөлтийн шалгалт, конкурс дөхөж байгаа энэ үед тэдэнд тэдгээр дутагдаад байгаа амин дэмийг нь нөхөж өгөх олон найрлагат витамин хэрэгтэй юм. Мөн хоолны дэглэм барьж байгаа хүмүүс, чихрийн шижингийн үеийн хооллолт, биеийн жингийн дутагдалтай хүмүүст витамины дутагдлаа нөхөн сэргээх шаардлагатай болдог аж. Бөөлжих, суулгах, сарын тэмдэг их хэмжээгээр ирэх, хэт их хөлрөх зэрэг эрдэс бодисоо их хэмжээгээр алдаж байгаа хүмүүст ч түүнийг нь нөхөх хоолны нэмэлт тэжээл хэрэгтэй.

Дээр өгүүлсэн витамин эрдэс бодисыг бүгдийг нь нэг дор агуулсан амин дэм хайж байна уу? Моносын бүх салбаруудад худалдаалагдаж байгаа “Sentry”-Олон найрлагатай амин дэмийг хэрэглэж дутагдсан эрч хүчээ төлжүүлж болох юм. Нүд, арьс, цус, яс гээд бидний эд эрхтнүүдэд бүгдэд нь сайн нөлөөлөл үзүүлж чадах комплекс бүтээгдэхүүнийг авчихвал та олон витамин авч мөнгөө үрэх ч шаардлагагүй болно.

Таны гэр бүлд эрүүл энхийг хүсье!

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(265)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com