ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нялх хүүхдээ илж таалахын ач тус

Гэр бүл  | 2011 / 06 / 02

Хацрыг нь гижигдэхээр хүү маань толгойгоо эргүүлж, амаа ангайлгаж, хурууг минь барихыг оролддог. (Нэгэн ээжийн ажиглалт болон таамаглал)

Нялх хүүхдээ илж таалахын ач тус

Энэ нь хүүхдэд маш чухал, төрөлхийн, эрлийн рефлекс юм. Хацрыг нь илэхээр хүүхэд толгойгоо эргүүлж, амаа ангайлгадаг нь эхийнхээ хөхийг л эрж байгаа хэрэг юм шүү дээ.

Хүүхэд таны хэвлийд байхад юу ч түүнд хүрч байсангүй. Тэр ч байтугай, усаар дүүрсэн орчинд амьдарч байсан гээд бодооч. Уужим хорвоо түүний хувьд ямар гайхалтай зүйл байсныг та төсөөлөөд үзээч. Агаар… дулаахан, халуун, бас хүйтэн ч байж болно. Ээжийнх нь амьсгал, үнсэлт, тэврэлт… Ээжийнх нь гар… Хүүхэд хорвоод мэндэлсэн яг тэр мөчөөс эхлээд, хүн хүрэхээр хариу үйлдэл хийдэг чадвар нь “сэрдэг” юм. Хүүхдийн арьсанд тун ч чухал чадварыг байгалиас заяажээ. Огт танихгүй шинэ хорвоод ирсэн бяцхан хүнд таныг хүрэхээр, тав тухтай, аюулгүй орчинд байна гэсэн мэдрэмж түүнд төрдөг. Түүний энхрийхэн арьс хүн аяархан хүрэх, хүрээлэх орчны температур яльгүй өөрчлөгдөхийг ч сэргэгээр мэдэрч, хариу үйлдэл хийдэг.

Шинээр төрсөн хүүхдийн биенд хөнгөхөн, зөөлөн иллэг хийх нь эрүүл мэнд болон ерөнхий хөгжилд нь тустай гэдгийг эрдэмтэд нэгэнт баталжээ. Учир нь, ийм иллэг бачимдал төрүүлдэг дааврын ялгарлын хэмжээг бууруулж, дархлааны тогтолцоог бэхжүүлж, цусны эргэлт, хоол боловсролт болон бодисын солилцоог сайжруулдаг юм.

Эхний үед, иллэг хийхэд нүцгэн хэвтээд байх нь хүүхдэд чинь таалагдахгүй ч байж болох л юм. Яагаад тэр вэ гэвэл, түүний арьс мэдрэмж сайтай, температурын хамгийн ялихгүй өөрчлөлтийг ч соргогоор мэдэрдэг. Иймд, олон талын ашигтай энэ ажилбарт хүүхдийг алгуурхан дасгаж, тогтмол хийх ёстой энэ ажилбарыг хоёуланд чинь таашаал өгдөг ажил болгон хувиргах хэрэгтэй.

Хүүхдээ энхрийлж, түүнд иллэг хийхийг аавд нь зөвшөөр. Ингэснээр, аав хүү хоёр ойртож, цаашдынх нь дотно харилцааны эх суурь тавигдах болно. Нялх хүүхдийн хараа маш сул хөгжилтэй ч, таны болон аавынхаа илэн таалах гарын ялгааг соргогоор мэдрэх болно. Энэ нь аав ээжийнхээ аль алинтай танилцаж, та хоёрын ялгааг мэдрэх боломж олгоно.

Нярай хүүхдийн уруул болон хэлэнд байрладаг мэдрэлийн төгсгөлүүд хурууных нь мэдрэлээс хавьгүй илүү хөгжсөн байдаг юм. Иймд, гарт нь бариулсан аливаа зүйлийг амандаа үмхэхээр авдаг. Хүүхэд сониуч болохоор шинэ юмыг судалж, түүний тухай ахиухан зүйл мэдээд авья гэж бодсон хэрэг юм уу даа. Тоглоомыг хөхсөнөөр, түүний хэлбэр, хэмжээ, нягтрал, амт болон температурын тухай ойлголт авч чаддаг. Нялх хүүхдийн хэл болон уруулынхаа тусламжтайгаар олж авсан мэдээлэл тархины хальсанд бусад мэдээллээс өмнө очдогийг эрдэмтэд баталжээ. Хоёр сартай хүүхэд хүртэл хэл болон уруулаа ашиглаж, аливаа юмны хэлбэр төрхийг тархиндаа маш тодорхой бүтээж чаддаг бөгөөд нүдэнд нь огт харуулаагүй юмны зургийг хүртэл хожим нь таньж байсан удаатай гэнэ! Энэ нь хүртэхүйн болон харах мэдрэмж хоорондоо шууд холбоотой, та хүүхдийнхээ хүртэхүйн мэдрэмжийг хөгжүүлэхэд анхаарал тавих ёстойг харуулж байгаа хэрэг юм. Та манай шинжээчдийн зөвлөгөөтэй танилцана уу.

ЗӨВЛӨГӨӨ:

Эдгээр хялбархан дасгалууд хүүхдийн чинь өв тэгш хөгжилд туслах болно.

1. Аль болох олон тоотой, сонирхолтой, шинэ зүйлсээр хүүхдээ хүрээл. Амандаа хийхээр нь бүү ай. Энэ бол, юмсыг танин мэдэх ердийн арга юм шүү.
2. Хүүхдийн энэхүү онцлогийг харгалзаж, тавих зүйлсээ сайн угааж, залгиж чадахааргүй том, хурц үзүүргүй зүйлийг тавьж өгөх хэрэгтэй гэдгийг онцгой анхаарна уу.
3. Янз бүрийн гадаргатай тоглоомыг яаж барихыг нь ажиглаарай. Барзгар, тэгш бус гадаргатай зүйлсийг маажиж, харин гөлгөр болон үслэг, сэмбэгэр тоглоомыг илэх болов уу даа.
4. Хүүхэддээ янз бүрийн хэмжээтэй тоглоом өг. Энэ нь түүнд, тоглоомын хэмжээг үнэлж, тэднийг янз бүрээр, томыг нь хоёр гараараа, жижгийг нь нэг гараараа барихад сургана.
5. Тоглоомуудыг янз бүрийн зайтай тавь. Нэгдүгээрт, энэ нь түүний харааг хөгжүүлэх ач холбогдолтой, хоёрдугаарт, сониуч занг нь хөдөлгөж, тоглоом авахаар гараа сарвайхад хүргэдэг бөгөөд энэ нь хүүхдийн хөгжлийг хурдасгана.
6. Хүүхдийнхээ хоёр гарт нь нэг нэг тоглоом бариулаад бяцхан судлаачид эрх чөлөөг нь олго. Хооронд нь хавируулж, нэгээр нь нөгөөг нь нүдэж л байг. Хийсвэр сэтгэлгээг нь хөгжүүлж, гарыг нь дүйтэй болго. Нижигнээн шуугиан уцаарыг чинь хүргэвэл, энэхүү шинэ нээлт бяцхан үрийг чинь хичнээн их бахдуулан хөөрүүлж байгаа тухай бодоод үзээрэй.
Шинэхэн ээж та энхрий бяцхан үрдээ иллэг хийж, янз бүрийн хөнгөн дасгал хийлгэх зэргээр хүртэхүйн мэдрэхүйг нь хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг энэ зөвлөгөөнөөс мэдэж авлаа. Бидэнд нялх хүүхдийнхээ ертөнцийн талаар илүү ихийг мэдэхэд тусалж, энэ мэдээллийг өгсөн "Pampers" живхийг Монгол ээжүүдэд таниулсан "Анунгоо"-гийнхонд баярлалаа.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(797)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com