ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Та хир бие даасан эмэгтэй вэ?

Ажил & Мөнгө  | 2011 / 06 / 10

Гоолингоогийн уншигчид бол хаана ч өөрийгөө гайхалтай авч явах ёстой гэдгээ мэддэг ухаантай эмэгтэйчүүд. Гэхдээ ингэхдээ бидний зарим нь бусдаас хэтэрхий их тусламж гуйж, зарим нь бүхнийг өөрсдөө хийх гэсээр зожиг болчихдог. Өөрийгөө хир бие даасан эмэгтэй болохыг дараах сонжооноос олж мэдээрэй.

Та хир бие даасан эмэгтэй вэ?
Асуулт 1
1. Хэрэв нэг ажлыг төгс хийе гэж бодож байвал...
Асуулт 2
2. Анхны болзоон дээр хэн нь ихэвчлэн төлдөг вэ?
Асуулт 3
3. Ням гаригийн өглөө та...
Асуулт 4
4. Таны ганцаараа хийж чадах хамгийн том зүйл бол...
Асуулт 5
5. Та ихэвчлэн ямар шалтгаанаас болж эрэгтэй хүнээс харьцаагаа таслах вэ?
Бусдаас хараат эмэгтэй-Бидний амьдралд бусдаас тусламж гуйх хэрэг залйлшгүй гардаг. Гэхдээ үүнийгээ зуршил болгож болохгүй шүү. Өөртөө “Би яг нэг долоо хоног зөвхөн өөрөөсөө хараат амьдарна” гэдэг зорилт тавиад хүнтэй болзохоос авахуулаад, хаа нэг тийшээ аяллаар явах хүртэлх бүх шийдвэрийг хэнээс ч зөвлөгөө авалгүй өөрөө гаргаад үзээрэй. Мөн хэн нэгнээс тусламж асуухаасаа өмнө эхлээд 30 минут үүнийг өөрөө зохицуулах боломж бий эсэхийг заавал бодож байгаарай.
Давс хужир нь таарсан эмэгтэй-Танд бие даасан зан чанар их бий. Ямар нэг эрсдлийг ганцаараа туулахаас хэзээ ч зүрхшээдэггүй боловч шаардлагатай үед бусдаас тусламж хүсэхээс жийрхдэггүй. Та хүмүүсээс байнга зөвлөгөө хүсдэггүй учраас таныг хааяадаа нэг тусламж асуухад хүмүүс дуртайяа зөвшөөрдөг. Та гав ганцаараа ямар нэг шинэ бизнес эхлүүллээ ч, өөртөө итгэх итгэл нь танд хань болж хэзээ ч ганцаардахгүй.
Өөрөөсөө өөр хэнд ч найддаггүй бүсгүй-Та яагаад бусдаас жаахан ч гэсэн тусламж авч байж болохгүй гэж. Магадгүй та хэн нэгэнд сул дорой харагдахаас эмээдэг байж болох юм. Гэхдээ энэ байдлаараа удаан явбал хамт олон тань таныг “хүйтэн” хүн хэмээн ойлгох болно. Хааяа эмзэг байдлаа харуулах чинь эмэгтэй хүнийг дур булаам болгож байдаг хүчин зүйлсийн нэг шүү дээ. Мөн бусад хүмүүс таньд чин сэтгэлээсээ санаа тавихыг мэдрэх маш сайхан.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(948)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Гансарнай.   2015-11-23
Давс хужир нь таарсан эмэгтэй.Бие даасан чанар ихтэй.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com