ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрчүүдийг машинаар нь шинжихүй

Хайр & секс  | 2011 / 06 / 16

Эрчүүдийн секси байдал түүний унадаг машины хэмжээ, өнгөнөөс шалтгаалдаг болов уу? Британийн эрдэмтэд ийм хачирхалтай дүгнэлт гаргасан байх юм. Чи ямар машинтай гэдгээ хэл,, би чамайг ямар амраг болохыг чинь хэлээд өгье. Ихэнх эрчүүдийн хувьд түүний төмөр хүлэг нь өөрийгөө илэрхийлэх арга байдаг гэнэ.

Эрчүүдийг машинаар нь шинжихүй

Ийм нээлтийг 4000 эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгааны явцад хийсэн юм байна. Тэдний тал хагасаас илүү хувь нь зөвхөн машиных нь өнгө таалагдсан учраас жолоочийг нь харах, тэдэнтэй сээтэгнэх хүсэл төрдөг гэцгээжээ.

Судалгааны явцад хамгийн секси өнгөөр мөнгөлөг өнгө тодорсон байна. Дэд байранд хар, гутгаар байранд улаан өнгө оржээ. Цагаан, ногоон, саарал өнгийн машин унадаг эрчүүдийг эмэгтэйчүүд бараг л сонирхоогүй байна.

-Ногоон өнгийн машин унах дуртай эрчүүд болгоомжтой, тэдэнд хөдөлгөөний аюулгүй байдал юунаас илүү чухал байдаг байна. Амьдрал дээр тэд эргэн тойрны хүмүүстэйгээ эвтэй найртай байж, ойр дотнынондоо анхаарал халамжтай, сайтар тунгаан бодож байж шийдвэр гаргадаг, хүмүүстэй хэл амаа ололцохдоо сайн байдаг.

-Машиных нь өнгө бараан болох тусам жолооч нь илүү дотуур тамиртай, дотогшоогоо байх нь голдуу ч маш сайн хамтрагч байдаг. Харин саарал машинтай эрчүүдийн машиных нь өнгө тэдний зан байдалтай бараг холбоогүй гэхэд болно. Машин бол тэдний хувьд зүгээр л унах унаанаас хэтрэхгүй. Улаан өнгийн машиныг секси, хөнгөмсөг эрчүүд сонгодог. Тэд гүнзгий харьцаанд дургүй, түр зуурын харьцааг илүү үздэг байна.

Түүнээс гадна...
• Жип мэтийн хүчирхэг том машиныг бүх зүйл хамгийн сайн, шилдэг нь байх ёстой гэж боддог эрчүүд унах дуртай байдаг байна. Ийм эр түр зуурын болзоонд дургүй бөгөөд тааралдсан бүсгүйтэйгээ секс хийхийг яарахгүй л болов уу.
• Сүүлийн үеийн чамин дэгжин машин эзнийхээ шүтэн бишрүүлэх амбицийг илтгэдэг. Ийм машинд дуртай эрчүүд бүхий л зүйлд шилдэг нь байхыг хичээдэг. Тэдний ихэнх нь секстээ ч гэсэн дажгүй, олон шинэ зүйл туршиж үзэх дуртай байдаг. Ганц “но” нь тэд амархан уйдамтгай.
• Даруухан машин эрхэмлэдэг эрчүүд бол ямар ч үед найдаж болох түшигтэй хүмүүс. Тэдний ихэнх нь секстээ тийм сүрхий биш ч тэдэнтэй байхад та чулуун хэрэмний цаана байгаа юм шиг л амар амгалан, итгэл дүүрэн байж болно гэнэ шүү.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(829)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com