ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сарын тэмдгийн зовиурыг эмчлэх аргууд

Эрүүл мэнд  | 2011 / 06 / 17

Ихэнх эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр ядрах, ууцаар өвдөх, хэвлийгээр хөндүүрлэх зэрэг ямар нэг зовиур илэрдэг. Ийм зовиурыг гэрийн нөхцөлд эмчлэх аргуудыг Гоолингоо хүргэж байна. Байнгын дасгал сургуулилт- Үргэлж дасгал хийх нь аливаа өвчлөлийг илааршуулдаг эндорфины ялгаруулалтыг ихэсгэдэг учир зовиурлах нь багасна.

Сарын тэмдгийн зовиурыг эмчлэх аргууд

Бүлээн жин: Алчуурыг халуун усанд норгоод мушгина. Дараа нь шарах шүүгээнд нэг минут орчим халаагаад хэвлийн дээрээ тавина. Арьсаа түлэхээс болгоомжлоорой.

Ус уух: Шингэнээр дутагдаж огтхон ч болохгүй. Хэрэв тэгвэл өвдөлт улам л ихсэх учраас байнга цэвэр ус уугаарай.

Дур тавилт: Дур тавихад таны үтрээний булчингийн агших сунах хөдөлгөөнөөр цус дүүрч хэвлийний хавийн өвдөлтийг багасгана.

Аспирин уух.

Йог: Сарын тэмдгийн үеэр йог хийх нь таны өвдөлтийг намжаагаад зогсохгүй, сэтгэл санааг тайвшруулна.

Гаатай цай уух: Өдөрт нэгээс хоёр гаатай цай уух юм уу гаатай чихэр идэж болно. Хүн орхоодойтой бэлдмэл, витамин, эрдэс бодис уух.

Каффейнаас зайлсхий: Кофенд агуулагддаг зарим төрлийн тос нь гэдсийг цочроодог. Мөн кофе, кола, шоколаданд агуулагддаг каффейн нь таны өвчинд нэрмээс л болно.

Бяцхан зөвлөгөө: Биений юм ирсэн өдрүүдэд ойр ойрхон усанд орж, бэлгийн ариун цэврээ сахиж байгаарай. Учир нь элдэв өвчний бактери үржих орчин тэр үеэр илүү их бүрддэг юм. Мөн цүнхэндээ итгэлт найз "Always"-аа авч явахаа бүү мартаарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдэд итгэл төгс, сэтгэл амар өдрүүдийг бэлэглэгч
  |  
Өмнөх мэдээлэл
Хайрыг татах хүч
Дараах мэдээлэл
Шопский салат хийх арга

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(717)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com