ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шалгалтанд бэлдэж байгаа мэт өөрийгөө судла

Ажил & Мөнгө  | 2011 / 06 / 28

Та ямар ч эргэлзээгүйгээр гурван хүслээ хэлж чадах уу?
Хэрэв Алладины шидэт дэнлүүний шидтэн гарч ирээд нэг минутын дотор гурван хүслээ хэл гэвэл та насан туршийн амьдралыг тань аз жаргалтай болгож өгөх гурван хүслээ тэр дор нь хэлж чадах уу?

Шалгалтанд бэлдэж байгаа мэт өөрийгөө судла

Би энэ асуултыг олон хүнээс асууж үзсэн боловч дотор онгойлгосон хариулт хэлж байгаа хүн төдийлөн олон биш байв. Ихэнхдээ хонжворт лоттонд хожил таарах гэдгийг лавтай хэлээд цааш нь хэлэх үгээ олж ядан ээрч гацах юм уу, “ажилд оруулж өгөөч”, “найз залуутай болгож өгөөч” зэрэг өөрт нь нэн даруй хэрэгтэй байгаа асуудлыг шийдвэрлэх зүйлүүдийг л хүсэх төдийхөн байдаг байлаа.Насан туршид цорын ганц олдох боломжийн өмнө хэлж чадах, хожим нь харамсахааргүй гурван хүслээ бэлдэж тавьсан нь тун ховор.

Бид сонголт хийх боломж байдаг л бол хичнээн л бол хичнээн сайн сонголт хийж болно гэж боддог. Гэвч тэр “сайн” гээд байгаа нь юуг хэлнэ вэ? Амьдрал дээр хүмүүсийн сонголт нь ихэнхдээ тэдний дасал болсон хүрээнд хийгдэх тохиолдол их байдаг. Тэр зүйл нь харьцуулашгүй үнэ цэнэтэй байсан ч, тийм биш байсан ч, надад тохирсон зүйл байсан ч үгүй ч хамаагүй урьд нь надтай байнга тааралдаж байсан гэдэг шалтгаанаар, эсвэл яаралтай хэрэгтэй байна гэдэг шалтгаанаар сонгогдож байгаа зүйл хичнээн их гэдгийг бид мэддэггүй.

Итгэхэд хэцүү боловч заавал дэнлүүний шидтэн гарч ирэхгүй байсан ч гэсэн бидний сэтгэлд байгаа хүсэл биелэгддэг. Гагцхүү тэр хүсэл чинь таван жил өнгөрсөн ч, арван жил өнгөрсөн ч өөрчлөгдөхгүй бат итгэлтэй, бодит бие цогцос, гар хөлтэй зорилго чиглэлтэй байх ёстой. Хүсэл тээсэн амьдрал бол аажим аажмаар тэр хүслээ даган хөдөлж байдаг юм.

Өөрийгөө мэдэж байж хүсэл өвөртөлж чадна

Ж их сургуульд байхдаа телевизэд ажилд орохыг хүсдэг байжээ. Шууд телевизэд шалгуулж ажилд орох бэлтгэлээ хийж эхэлсэн боловч сургуулиа төгсөөд нэг жилийн турш удаа дараа шалгалтанд нь уначихлаа. Оло нийтийн телевизийн PD болно гэдэг зүүний үзүүр дээр будаа тогтох адил хэцүү санагдаж байв. Бүсгүйг энэ мэт хэцүү цаг үеийг туулж байхад нь туслах зохиолчоор ажиллаж байсан нэг факултетийн ах нь цуг ажил хийх санал тавьснаар тэр өдрийн бодол шөнийн зүүд болж байсан телевизийнхээ хаалгыг найз татлаа. Шинэ туслах зохиолчийн ажил барагдахгүй ихийн дээр цалин бага ч дуртай ажлаа сэтгэл хангалуун хийж байтал хамт ажиллаж байсан найз Н нь 6 сар ч бололгүй ажлаасаа гарч орхилоо.

“Ямар ч байсан телевизийн ажил надад тохирохгүй юм байна” гэж хэлэхийг нь сонсоод Ж ч толгой дохиж тэр хоёр аяндаа холбоо тасарлаа. 6 жилийн дараа Ж өөрийнхөө хүссэн PD-гээс дутахааргүй зохиолч болсны дараа Н-тэй тааралдахад тэр одоо хүртэл нийгэмд байр сууриа олоогүй л байв. Телевизийн ажлаас гарсны дараа хэд хэдэн ажил сольсон тэрээр “Цаашдаа юу хийхээ одооноос л хайна даа. Кординатр хийж үздэг юм билүү? Брендүүдийг барааг үнэгүй авна ш дээ” гэж хэлж байхыг сонссон Ж түүний өдий насалчихаад юу ч хийж бүтээгээгүй яваан учрыг ойлголоо. Н мөрөөдлөө биелүүлж чадаагүйн шалтгаан нь ердөө л мөрөөдөл байхгүй учраас байв. Тэр өнөөг хүртэл сольсон бүх ажлаа зөвхөн нөхцөл байдалд хөтлөгдөж хийснээс, мөрөөдөлдөө хөтлөгдөж хийгээгүй санжээ.

Ямар нэгэн юмыг хийж бүтээе гэвэл өөрийнхөө үнэхээр хүсч байгаа зүйлээ тодорхой болгох ёстой. “Хувь заяа” гэдэг хөлөг онгоц сайхан зүйлийг чиглэж яваасай гэж хүсээд зогсохгүй хүрэх ёстой цэгээ тодорхой мэдэж байх ёстой.

Өөрийнхөө үнэхээр хийхийг хүсч байгаа зүйлийг мэдэж авахын тулд эхлээд өөрийгөө хэн бэ гэдгийг сайн мэдэж байх ёстой бөгөөд тэр мэдэж авах үйл явж амаргүй. Н шиг өмнөө тулгарч байгаа зүйлд машины чиргүүл шиг чирэгдэж амьдраад байвал өөрөө ч, хүсэл мөрөөдөл ч хаачсан юм бүү мэд замхарч орхино. Тийм учраас шалгалтанд бэлдэж буйф мэт өөрийгөө судла! Одооноос эхлэн би ямар хоолонд дуртай болох, ямар зүйлийг тэвчиж өнгөрөөж чаддаг ба чаддаггүй, ямар хүнд сэтгэл татагддаг болохоо бодож үз. Бас миний бодож байсан БИ болон бодит амьдрал дээрх БИ хоёр зөрөх тохиолдол олон байдаг учраас өөрийгөө янз бүрийн нөхцөл байдалд оруулан, тэр байдалд ямар үйлдэл хийж байгаагаа томруулдаг шил бариад сайн хараарай. Ийм замаар мэдээллүүд цугларсаар хорвоод хөл тавьсны дараа айж бажгидах зүйлгүй байж хувь заяаг өөрийнхөө талд эргүүлж чаддаг болно.

Хорин нас гэдэг бол дэнлүүний шидтэн гарч ирээд гурван хүслээ хэл гэвэл дуртайяа хэлж чадах хүслээ бэлдэх нас билээ. Тэр мөрөөдөл бл ганцаардаж байгаа учраас найз залуутай болгож өгөөч гэх мэтийн жижиг мөрөөдөл биш эцсийн мөчид таныг аз жаргалтай болгох мөрөөдөл байх ёстой. Ийм мөрөөдлөө тогтоож чадвал мөрөөдөл биелэх торон агшинд ч биш, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэх хугацаанд ч та аз жаргалтай байх болно!

Эх сурвалж: Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг-2 номноос
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(928)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com