ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Charisma-Бусдыг өөртөө татах чадвар

Ажил & Мөнгө  | 2011 / 07 / 05

"Харизма бол хүмүүст таныг дагах, таньтай хамт байх, таны үгийг сонсох хүсэл төрүүлдэг үл үзэгдэгч хүч юм” ~Рожер Доусан

Бид зарим нэг улс төрчид, эсвэл дуучдыг хичнээн этгээд авирлаж, тэдний талаар сөрөг цуурхал тарлаа ч шүтэн биширсээр, хүндэлсээр байдаг. Цаанаа л нэг хүнийг татах увдистай, үлгэр жишээ авмаар соронз шиг ийм хүмүүсийг бид мэднэ. Тэднийг бид сайн харизматай буюу (charismatic) хэмээн нэрлэх нь олонтаа. Тэгвэл тэр харизма гээч чухам юу юм бэ?

Charisma-Бусдыг өөртөө татах чадвар

Урьд нь бид “Имидж-бусдын сэтгэл зүрхэнд хоногших нууц” гэдэг нийтлэл дээр өөрийнхөө имиджийг бүрдүүлэхийн тулд юу шаардлагатай талаар өгүүлж байсан. Тэгвэл одоо тэр имиджийг бүрдүүлэх бас нэгэн чухал зүйл болох харизмын талаар өгүүлэх гэж байна.

"Charisma" нь грекээр бурхнаас олгогдсон хүч гэсэн утга бүхий үг юм. Гэсэн хэдий ч орчин үед төрөлхийн харизмагүй хүн ч үүнийгээ хөгжүүлэх боломжтой болоод байгаа нь юутай сайн бэ! Эргэн тойронд тань хамт байхаар эрч хүч авдаг, татагддаг, хэлсэн бүхэн нь зөв мэт санагддаг, нэг л хүчирхэг мэдрэмж төрүүлдэг хирнээ хааяа тоглоомтой, бусдтай нээлттэй хүмүүсийг мэдэх үү? Тэд чинь л харизмаа гайхалтай сайн хөгжүүлсэн хүмүүс байгаа юм.

Харизмаа хөгжүүлснээр та ямар хүн болох вэ?
-Хүмүүсээс илүү их хүндлэл хүлээдэг
-Багахаан хичээл зүтгэл гаргаад л бусдыг өөртөө татдаг
-Байгаагаараа л хүчирхэг байж, олонд хүлээн зөвшөөрөгддөг
-Хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлж, тэдэнд аливааг хүргэж чаддаг
-Хүмүүс таны төлөө өөрсдийнхөө хүслээр хөдөлдөг хүн болох боломжтой юм. Тиймээс удирдагч, алдартан, сайн менежер, багш болоход ер нь нийгмийн ямар ч харилцаанд нөлөө бүхий хүн болохыг хүсч байвал харизма танд маш чухал. Харизмаа өндөрсгөхийн тулд яах вэ?

1. Нэгт харизма бол олж авахад хэцүү ховор бараа шиг эд гэж бодож болохгүй. Энэ бол үндсэндээ өөрийнхөө эерэг энергийг бусдад түгээх, түүгээрээ хүмүүсийг өөртөө татах л урлаг юм. Тиймээс харизматай хүн хэзээ ч олон хүмүүсийн дэргэд уурласан, бухимдсан, стресстсэн, сандарч балмагдсан сөрөг энергитэй байдаггүй. Энэ бол хүмүүсийг таниас түлхэх хамгийн гол сөрөг хүчин зүйл. Харизматай хүн олны өмнө гараад ч нэг хүний өмнө байгаа юм шиг л тайван, чөлөөтэй, энгийн бөгөөд чин сэтгэлээсээ байж хэлэх гэсэн юмаа товч тодорхой илэрхийлж чаддаг. Тиймээс хүмүүс түүн шиг болохыг илүү их хүсэж эхэлдэг.

2. Биеийнхээ хэлэмжийг анхаар. Биеийн хэлэмж таны талаар янз янзын мэдээлэл түгээдэг. Хэрэв та үргэлж гараа эсвэл мөрөө хавчиж, бөгтийж, доошоо харж, мөн амандаа бувтнаж явдаг бол иймэрхүү уруу дорой хэлэмжүүдээ бүрэн засах хэрэгтэй. Хүнтэй танилцах үедээ гарыг нь сайн атгаж, нүд лүү нь хараад баяртай байгаагаа илэрхийлж бай. Хүн таньд хандаж ямар нэг юм хэлвэл түүнийг нь жижиг сажиг асуудал ч бай чухал зүйл мэт ханд. Инээмсэглэх дадал зуршилтай бол, гэхдээ эрч хүчтэйгээр. Мөн хэн нэгэнтэй уулзахдаа өөрийн эрхгүй биеэ барьж, сандарч эхэлдэг бол энэ нь таныг бусад хүн хүндлэхгүй байх нэг шалтгаан болж өгнө. Ер нь биеэ барих шалтгаан бол өмнөө байгаа хүмүүсийг өөрөөсөө дээгүүр тавьж, өөрийгөө тэдний доор эгнүүлэн бодох явдал юм. Та бол хүндлүүлэх эрхтэй, ёстой хүн учраас биеэ ч мөн тэгж авч яваарай.

3. Хүн үгнээс илүү үйлдэл, сэтгэлийн хөдөлгөөнийг сайн тусгаж авдаг. Тиймээс та өөрийнхөө үг яриаг нөлөөтэй л байлгая гэж бодож байвал ярьж байгаа зүйлдээ сэтгэл хөдлөлтэй хандаж, гарынхаа зангаа, нүүрнийхээ хувирлаар хүч нэмж байгаарай. Толинд харж сургуулилт хийх нь сайн дасгал юм. Байлдан дагуулагч нар хэзээ ч хүмүүсийг албадаж, өөрийнхөө үзэл бодлыг дагахыг шаарддаггүй. Харин зүгээр л бусдыг санал нийлээсэй гэж хүссэн зүйлийнхээ талаар сайн ярьж чаддаг. Ингэсэн цагт хүмүүс өөрсдийнхөө хүсэлтээр таныг дагах болно.

4. Таны амнаас ямар нэг хэнд ч хэрэггүй хог шаар, сүржин яриа, үргэлжилсэн их шалтаг гарах ёсгүй. Энэ нь бас л таныг хүндлэхгүй байх шалтгаан болно. Тиймээс ярихынхаа өмнө бодож сурдаг, үг яриагаа ойлгомжтой зөв талаас нь илэрхийлж чаддаг байх хэрэгтэй. Ямар ч ач холбогдолгүй зүйл ярих гэж байгаа бол тэр үед чимээгүй байсан нь дээр. Хэтэрхий их ярьдаг хүн бусдын дунд нэр хүндтэй байхыг та лав хараагүй биз ээ. Мөн элдэв сул үг хэрэглэхгүй байвал сайн. Сул үг ямар ч хүний түвшинг доошлуулж л харагдуулдаг. Нэг их цэцэрхэх, эсвэл уянгын хайлалтай байх ч хэрэггүй. Голыг нь олсон, шулуухан хэлбэрээр ярьж бичиж байвал зүгээр.

5. Харизматай хүн ямар нэг доромжлолыг зүгээр суугаад, өөр дээрээ унагах хүн биш юм. Хэн нэгэн таныг дорд үзсэн өнгө аясаар ярих гээд эхэлвэл өөдөөс нь маш тодорхой шалтгаануудыг тайвнаар тоочиж, өөрийнхөө байр суурийг хамгаалан үлдэж чаддаг байх ёстой. Дахин нэг сануулахад та өөрийгөө өмнөө зогсож байгаа хүнтэйгээ эн тэнцүү хэмжээний, эсвэл тэднээс үл ялиг дээгүүр хүн гэж үргэлж бодож бай. Хэзээ ч хэн нэгний доор түвшинд байгаагаар өөрийгөө хүлээн зөвшөөрч болохгүй.

6. Гадаад байдалдаа анхаар. Хувцас хүнийг тэр чигт нь бүтээдэггүй ч гэлээ ямар ч байсан өөрчлөлтийг авчирдаг. Сайн оёо бүхий, салбартаа мэргэжлийн харагдуулахуйц, чанартай хувцаславал таны чадварыг хүмүүс илүү хурдан бөгөөд амархан хүлээн зөвшөөрч эхэлнэ.

7. Харизматай хүн үргэлж өөрийн гэсэн байр суурь үзэл бодолтой, түүн дээрээ бат зогсож чаддаг. Тэд гол нь бусдын үгийг дагаж, хэн нэгэнд таалагдах гэж тал засах гэж байдаггүй. Харин ийм хатуу чанд байдал нь өөрсдөө хүнийг татаж эхэлдэг юм. Хамгийн гол нь та дотроосоо гэрэлтэж байхаа л мартуузай. Мөн өөрийн гэсэн зорилготой, харах чиглэлтэй бай. Хүмүүс таныг дагаж , таны харж байгаа зүг лүү адилхан харах ёстой юм. Таныг хаашаа харахаа мэдэхгүй будлиад байвал хэн дагах билээ дээ.

Эцэст нь өгүүлэхэд харизма бол улс төрчдөд л байдаг зүйл биш. Та тэргүүний ажилтан, албаны дарга, сайн дуучин, жүжигчин бүр найзуудынхаа дунд нэр хүндтэй нэгэн болохыг хүсдэг ч бай харизма тус болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(520)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com