ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Таны “цагаахан” өшөө авалтын түүх...

Чөлөөт цаг  | 2011 / 07 / 06

Эмэгтэй хүн бол сайхан сэтгэл, энэрэнгүй байдлын бэлэг тэмдэг...Гэхдээ байзаарай. Бид чинь ямар сахиусан тэнгэрүүд биш дээ?

“Өршөөнө гэдэг бол хамгийн том өшөө авалт”-Санал нийлж байна аа. Хичнээн тийм ч гэлээ бүх зүйл “уучлаарай” гэдэг үгээр зохицуулагддаг байсан бол энэ дэлхий дээр шүүх цагдаагийн хэрэг юу байх билээ.

Таны “цагаахан” өшөө авалтын түүх...

Гоолингоогийн бүсгүйчүүд бид хэн нэгэнд чадуулаад л байдаг сул дорой охид биш. Тэглээ ч шанг нь л хүртээхгүй бол ойлгодоггүй зарим хүмүүсийг цагаахан аргаар шийтгэлээ гээд бид тийм ч “муу охид” болчихгүй шүү дээ. Манай уншигчид өөрсдийн гэм хоргүй өшөө авалтынхаа түүхүүдийг хуваалцлаа.

-Би хуучин найз залуутайгаа нэг газар цуг ажилладаг байсан юм. Тэр араар минь тавьж байгаад надад баригдахдаа урд нь ч гэсэн олон удаа хуурч байсан тухайгаа хэлж орхисон юм даа. Тэгэхээр нь долоо хоногийн дараа тэр удирдлагын өмнө чухал presentation тавих ёстой гэдгийг нь би мэдээд өглөө өөрийг нь ирээгүй хойгуур компьютерийнх нь нүцгэн эмэгтэйчүүд байдаг хэсгээс олон дотуур хувцастай бүсгүйчүүдийн зургийг presentation байсан хэсэгт нь хуулчихсан. Тэр дарга нарын өмнө мөн ч эвгүй байдалд орсон гэсэн дээ. Гэхдээ сануулга аваад л өнгөрсөн. Одоо тэр дахиж эмэгтэй хүнээр тохуурхах хэрэггүй гэдгийг ойлгосон байх аа. /28 настай Н/

-Надад Гоолингоогийн хэлдгээр нэг найсан (найз+дайсан=найсан) байсан юм л даа. Түүнд би арван жилд байхаасаа авахуулаад 3 найз залуугаа алдсан юм. Гэхдээ эцсийн эцэст тэр ганцаараа асуудлаас цэв цэвэрхэн мултарч чаддаг байлаа. Харин би нэг удаа өөрийнх нь аргаар эргүүлээд сум тавьсан юм даа. Бид цуг бааранд бүжиглэж байтал тэр нэг залууг зааж, надад харуулаад өнөө орой түүнтэй заавал танилцах тухайгаа хэлсэн юм. Түүнийг ариун цэврийн өрөө орсон хойгуур нь би өнөөх залуутай нь танилцаж амжаад, цуг өөр тийшээ орохыг санал болгон дагуулаад гарсан. Юу ч хэлэлгүй шүү дээ. Долоо хоногийн дараа найзуудын уулзалтан дээр өөрийнх нь шохоорхож байсан залууг нүднийх нь өмнө “Миний шинэ найз залуу” гэж танилцуулахад түүний царай яасныг харсан бол ч... /26 настай Ч/

-Худалчийн амыг яаж дуугүй болгосон түүхийг минь сонсмоор байна уу? Би ажлынхаа зоогийн газраас түүнд хоол зөөж өгөхдөө шөлөнд нь маш их перец хийчихсэн. Тэр лав 10 минутын турш юу ч ярьж чадаагүй, гараа савчуулаад л байсан. Гэхдээ түүнийг ажлынханд миний талаар сонсохоос ч ой гутам зүйл зохиож тараагаагүйсэн бол, надад амыг нь халуун амтлагчаар түлэх санаа орж ирэхгүй л байсан юм. /34 настай Э/

-Түрүү жил болж байсан явдал юм. Шинэ жилийн үдэшлэгээс долоо хоногийн өмнө манай ангиас улирлын эцсийн шалгалт авсан юм. Тэгэхэд миний дэргэд суусан ангийн охин надаас бүх хариултаа хуулаад бөглөчихөд нь би юу ч хэлэлгүй бүгдийг нь л харуулсан. Нөгөөдөр нь дүнгээ хартал би шалгалтан дээрээ уначихсан, харин миний хажууд суусан охин 90A авчихсан байлаа. Гайхаад багшаас учрыг нь асуутал тэр охиныг хүнээс хуулсан байна гэж буруутгаад унагаах гэхэд нь намайг өөрөөс нь хуулсан гэж худал хэлээд өөрийгөө аварчихсан байлаа. Тэр дүн ч яахав, тэгэсгээд аргалсан. Харин шинэ жилийн үдэшлэгийн маргааш өглөө тэр хийсэн зүйлийнхээ хариуд бусад олон зурагнуудын дундах өөрийнхөө ганцаархнаа шал согтуу, шүлсээ гоожуулаад ширээн дээр хэвтчихсэн зургийг фэйсбүүк дээрээс олж харсан юм даа. Лав л 3 хоног тэнхим даяараа түүнийг шоолсон юм. /21 настай А/

-Миний ай дигаар нууцаар ороод, баахан залуустай танилцаж, заримтай нь бүр болзоо товлочихсон байсан ажлынхаа залууг дараа нэг өдөр бөөнөөрөө зугаалгаар явж байхдаа сайн чадаж билээ. Шөнө халамцуу унтаж байхад нь майханд нь орж өмдийг нь шувталж байгаад “өнөөх” дээр нь оо түрхчихсэн юм. Тэр үед түүнийг арай л дэндүүлснээ мэдэж байгаа ч зугаатай байсан шүү. Бидний ярьдаг онигоо ч бас нэгээр нэмэгдсэн юмдаг. /25 настай А/

-Би хэдэн жилийн өмнө нилээд тарган байлаа л даа. Түүнийгээ өөрөө ч мэддэг байлаа. Гэтэл манай нэг танил залуу үргэлж олон хүмүүсийн дэргэд миний махлаг байдлыг доромжилсон үгс чулуудаж намайг эвгүй байдалд оруулдаг байлаа. Нэг удаа намайг гэртээ найзуудын үдэшлэг зохиож байхад тэр хүрч ирээд “Миний найз ч нээрээ явж өгөх юм аа. Ер нь ийм хурдан жин нэмээд байгаа нууцаасаа хуваалцаач” гэж мөрөн дээгүүр гараа тавиад ёжтой гэгч нь чанга хөхрөхөд нь л миний тэвчээр барагдсан юм даа. Тэгээд кофегоо өтгөн найруулж дотор нь туулгадаг эм хийгээд, түүнд өгчихсөн. Оройжин хүмүүсийн хажууд түүний гэдэс нь хоржигнож, тэр 10 минут тутамд байн ариун цэврийн өрөө рүү гүйсээр өнгөрсөн юм. /30 настай Г/

-Би 3 жилийн өмнө нэг эмэгтэйд итгээд бүх нууцаа ярьчихсан юм. Зүгээр л хөгжилтэй байх үүднээс хуримынхаа өмнөх өдөр тоглоомоор өөр эртэй үнсэлцэж байснаа хүртэл шүү. Хэд хоногийн дараанаас нөхөр минь надаас учир битүүлгээр хуримын өмнөх өдөр өөртэй нь биш, гадуур хэнтэй явж байсан талаар шалгаагаад эхлэхэд нь л би түүнийг нуруу руу минь хутга зоосныг мэдсэн юм даа. Тэр үед нь уур хүрсэн ч нөхрөө аргадах гэсээр мартчихсан явж байсан юм. Гэтэл дараа нэг өдөр би нэг зоогийн газарт ортол тэнд өнөөх найз маань нөхрөөсөө өөр залуутай үнсэлцчихсэн сууж байлаа. Шууд л очоод “Хөөх, ямар сонин хүн бэ? Нөхрөө яачихаад энд сууж байгаа билээ? Чи ч амжуулдаг сэргэлэн хүүхэн юм аа” гээд хэлж орхисон. Залуугийн ч, нөгөө эмэгтэйн ч царай хувьсхийгээд л хоцорсон доо. /27 настай О/

Харин танд хэн нэгэнд хүртээж байсан “цагаахан” өшөө авалтын түүх бий юу?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(126)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com