ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Биений юм ирсэн үед ямар хүнснээс татгалзах вэ?

Эрүүл мэнд  | 2011 / 07 / 07

Биений юм ирсэн үед аль болох зайлсхийх ёстой хэд хэдэн төрлийн хүнснээс татгалзах хэрэгтэй байдаг аж. Ингэснээр сарын тэмдгийн явцад ямар нэг өөрчлөлт орохгүй, хэвийн үргэлжилнэ.

Биений юм ирсэн үед ямар хүнснээс татгалзах вэ?

1. Хүйтэн хоол хүнс, мөстэй ундаа
Хүйтэн хүнс нь хоол боловсруулах тогтолцоонд төдийгүй цусны эргэлтэд саад болдог тул сарын тэмдгийн хэмжээ багасах юмуу өвдөлттэй ирэх шалтгаан болно. Гадаа халуун байлаа ч мөстэй ундаа биш бүлээсгэсэн ус уугаарай. Мөн сэрүүцүүлэх чанартай гаатай ундаа, гаатай чихэр, мөхөөлдөс зэргийг идэх хэрэггүй юм.

2. Халуун ногоотой болон исгэлэн хоол хүнс
Энэ төрлийн хоолнууд шингэц муутай. Харин сарын тэмдгийн үед хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа мууддаг тул хүн амархан боловсорч, шимэгддэг хоол хүнс хэрэглэсэн нь дээр юм. Халуун ногоо, шарсан хуурсан юм ихтэй хоол нь цус их хэмжээгээр алдах шалтгаан болно.

3.Алкоголь, каффейнтай унд
Каффейн нь шоколад, кофенд агуулагддаг. Алкоголь болон каффейнтэй унд хүнс нь шээс ялгаруулалтыг ихэсгэж, таны бие дэх шингэний хэмжээг багасгаснаар сарын тэмдэг өвдөлттэй ирэх шалтгаан болно.

4. Чихэрлэг хүнс
Цусан дахь сахарын хэмжээ огцом өөрчлөгдөхөд улмаар сэтгэл санаа тогтворгуй болох шалтгаан болдог. Үүний оронд паста, будаа, шош, амуу будаа гэх мэт нүүрс ус хэрэглэхийг зөвлөж байна.

5. Давс
Сарын тэмдгийн үед эстрогений түвшин өөрчлөгдөх тул усан хаван үүсдэг. Үүний улмаас хөх хатуурч чангарах, гэдэс томбойх, толгой өвдөх зэрэг шинж илэрнэ. Давс энэхүү хаванг ихэсгэндэг учир нэг өдрийн давсны хэрэглээгээ багасгахыг зөвлөе. Нөөшилсөн бүтээгдэхүүн, түргэн хоол зэрэг нь давс ихээр агуулдаг.

Та эдгээр төрлийн хүнснээс аль болох хол байж, үнэхээр идмээр санагдаад байвал наанадаж хэтрүүлж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Тэгвэл та хүндхэн өдрүүдээ ямар нэг өвдөлт, зовиур, санаа зовох зүйлгүйгээр өнгөрүүлж болох юм. Түүнээс гадна биений юм ирсэн өдрүүдэд таныг тайван байлгаж чадах бас нэг хүчин зүйл бол хамгийн чанартай ариун цэврийн хэрэглэл “Always” юм шүү.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдэд итгэл төгс, сэтгэл амар өдрүүдийг бэлэглэгч "ALWAYS"
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(836)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com