ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Грекийн охин тэнгэрүүдийн сонжоо

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 12

Бүсгүй хүн бүрт Грекийн охин тэнгэрүүдийн араншин нуугдаж байдаг. Зарим эмэгтэйд Афродитагаас илүү Херагийн чанар зонхилдог бол, заримд нь Афинаас илүү Димитерийн сэтгэл давамгайлдаг. Бүх зүйлд тэнцвэртэй байхын тулд бид охин тэнгэрүүдийн тус тусын давуу талуудыг өөртөө шингээх хэрэгтэй. Та өөрийнхөө дотор нуугдаж буй охин тэнгэрийг тодорхойлсноор юун дээр алдаж, юун дээр онодог болохоо, хамгийн чухал нь өөрийнхөө талаар илүү ихийг мэдэж авна гэдэгт итгэлтэй байна.

Грекийн охин тэнгэрүүдийн сонжоо
Асуулт 1
Таны найз тань руу утасдаж дараа долоо хоногт болох “гэр-үдэшлэгт” ирэхийг урьлаа. Та:
Асуулт 2
Танд ямар ажил илүүтэй тохирох вэ?
Асуулт 3
Таны мөрөөдлийн гэр?
Асуулт 4
Танд чөлөөт цаг гарвал яаж өнгөрүүлэх вэ?
Асуулт 5
Өгүүлбрийг гүйцээнэ үү? Миний хувцасны шүүгээ ...-аар дүүрэн байдаг.
Асуулт 6
Таны амьдралд хамгийн чухал нь аль вэ?
Асуулт 7
Сексийн тал дээр та:
Персефон. Танд Персефоны зан чанар давамгайлдаг бол амьдрал тань алдагдлаар дүүрэн байдаг гэсэн үг юм. Танд найздаа эсвэл амрагдаа хууртагдаж байсан туршлага, салалт, эрүүл мэндийн хохирол багагүй тулгарч байсан. Гэвч та энэ бүхэнд ихэвчлэн бусдыг буруутгачих гээд байдаг талтай. Та үргэлж өөрийгөө илүү ухаантай, илүү хүчирхэг, одооныхоосоо хайр булаам бүсгүй болгохыг нууцхан хүсэж явдаг. Энэ нь ч бас таны байгаа байдалдаа бөгөөд өөртөө сэтгэл хангалуун бус байдгийн шинж юм. Гэвч ямар ч юманд сайн тал байдгийн адилаар та хэнээс ч илүү хатуужилтай. Бусад хүнд ямар ч асуудал тулгарсан та ойлдгож дэмжиж чадна. Учир нь та ч бас нилээд зүйлийг үзсэн хүн. Амгалан тайван байдлыг үргэлж эрэлхийлэгч танд эрч хүчтэй найзууд хэрэгтэй.
Димитер. Та бусдын төлөө төрсөн хүн юм. Маш өгөөмөр, гар султай, өөрийгөө ч умартан хэн нэгэнд хайраа харамгүй өгөхөд бэлэг байдаг. Амьдралын хамгийн чухал зүйл нь бусдад өгөх гэж боддог. Өөрөө өөрийнхөө бий болгосон амьдралд дасан зохицож, сэтгэл хангалуун урагшилдаг. Хүүхдэд хайртай, хамгийн сайн гэрийн эзэгтэй халамжит эхнэрүүд энэ охин тэнгэрт удирдагддаг. Та дэргэдээ байгаа хүнийг аз жаргалтай болгож чадаж л байгаа цагт өөрөө аз жаргалтай байдаг. Гэвч та хааяа ч болов үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Өөрөө өөрийгөө заримдаа бүхний нэгт тавьж бай. Учир нь таны сайхан сэтгэлийг ашиглахыг хүсэгчид олон юм.
Хестиа. Танд Хестиа охин тэнгэрийн зан чанараас илүү их байдаг бол та өөрөө өөртэйгөө ярилцах дуртай нэгэн. Ажлын байранд ч, гэрт тань ч таны өөрийн бяцхан ч атугай орон зай байх ёстой хэмээн боддог. Өдрийн хэсэгхэн хугацааг та бодол бясалгалд зориулж оюун санаагаа чөлөөлөн амар тайвныг мэдрэх дуртай. Гэр бол таны хувьд дуу чимээ, стресснээс тусгаарлагдах дулаахан орчин юм. Тиймээс та хэнтэй ч байсан хамаагүй, гэртээ л байвал тохь тухтай, өөрөөрөө байдаг. Та эд баялаг, амжилтын хойноос тэгтлээ улайран тэмцдэггүй. Бусдад хариу нэхэлгүй хамаг хайраа зориулж чаддаг.
Aфродита. Танд Афродитагийн зан чанар давамгайлдаг бол эмэгтэйлэг байдал, эрч хүч, сэтгэлийн хөөрөл, догдлол амьдралд тань голлох байрыг эзэлдэг аж. Та дур булаам байхыг эрхэмлэдэг, өөрийнхөө бие галбир царай зүсэнд сэтгэл хангалуун байдаг. Сексийн эцэж цуцашгүй эрч хүч, өндөр сэрэлтэй. Эрчүүд танд яг л баланд хошуурсан зөгий шиг их татагддаг. Энэ нь ч таны өөртөө итгэх итгэлийг улам өнгөлж өгдөг. Та хэн нэгэнтэй удаан хугацааны харилцаа тогтошохдоо тааруу. Учир нь таны хувьд эрх чөлөө хамгаас үнэтэй. Гэвч энэ нь эцэстээ таныг ганцаардалд хүргэж болзошгүй тул та Хера охин тэнгэрийн зан чанараас бага ч болов суралцах хэрэгтэй.
Хера. Танд Херагийн зан чанар илүүтэй давамгайлдаг бол та хайр дурлалын харилцаанаас сэтгэл ханамж авахыг чухалчилдаг. Та эрэгтэй эмэгтэй хүмүүс гэрлэлийн тал дээр эрх тэгш байх ёстой гэж боддог. Тиймээс ч таны гэр бүлд хэрүүл маргаан гарах нь бага байдаг. Та бол өөртөө итгэлтэй, эр нөхрөө атгах бодол агуулдаггүй, гэвч эмэгтэй хүн гэрийн бүх ажлыг хийх ёстой гэдэг үзэл санаатай нийлдэггүй. Танд өөрийгөө үнэлдэг, ажилдаа амжилт гаргасан эрчүүд таалагддаг. Тийм хүнтэй хамт байж гэмээнэ та түүний, тэр таны дутууг нөхөж чадна гэж үздэг. Таны байгаа газарт эрх тэгш байдал үйлчилж байгаа цагт та аз жаргалтай байх болно. Хэн нэг эр таныг гомдоовол, эсвэл танд шударга бус хандвал та өөрийгөө хүчлээд ч хамаагүй түүнээс холдож, бие даасан байдлаа хадгалж үлдэхийг илүүд үздэг.
Афин. Таныг Афин охин тэнгэр удирддаг бол та гал цогтой, сэргэлэн, гярхай, шинээр нээлт хийх дуртай нэгэн аж. Найзуудынхаа дунд та зохицуулагч нь байдаг ба хэн нэгэн хажууд чинь нурмайгаад байвал эрч хүч өгөх үгсийг хэлэхэд үргэлж бэлэн байдаг. Эмэгтэйчүүд эрчүүдийн хийж чадах бүхнийг эн тэнцүүхэн хийж чадна гэдэг байр сууриндаа бат зогсдог феминист үзэлтэй. Тиймээс ч та карьераа өсгөхөд маш их анхаарал хандуулдаг. Афины охин тэнгэр бүсгүйчүүд зүрхэндээ биш тархиндаа хөтлөгддөг. Хэн нэгэнд эмзэг талаа харуулах нь доромжлол гэж үздэг. Тиймээс сэтгэл хөдлөлөө дарахыг хичээдэг. Гэвч та амьдралын амтыг мэдрэхийн тулд ажилдаа анхаарлаа хандуулдаг шигээ хайр дурлал, гэр бүлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүчирхэг байх чухал ч жинхэнэ эмэгтэй хүн байх нь түүнээс ч дутуугүй чухал шүү. Хестиа, Афродита нараас суралцах юм танд олон бий.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(677)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: dalain deeremchin ohin.   2016-06-17
Ene namaig unen shudargaar todorhoilj bn

Зочин: MglausCom.   2016-03-12
Таны оноо: 21 Aфродита. Танд Афродитагийн зан чанар давамгайлдаг бол эмэгтэйлэг байдал, эрч хүч, сэтгэлийн хөөрөл, догдлол амьдралд тань голлох байрыг эзэлдэг аж. Та дур булаам байхыг эрхэмлэдэг, өөрийнхөө бие галбир царай зүсэнд сэтгэл хангалуун байдаг. Сексийн эцэж цуцашгүй эрч хүч, өндөр сэрэлтэй. Эрчүүд танд яг л баланд хошуурсан зөгий шиг их татагддаг. Энэ нь ч таны өөртөө итгэх итгэлийг улам өнгөлж өгдөг. Та хэн нэгэнтэй удаан хугацааны харилцаа тогтошохдоо тааруу. Учир нь таны хувьд эрх чөлөө хамгаас үнэтэй. Гэвч энэ нь эцэстээ таныг ганцаардалд хүргэж болзошгүй тул та Хера охин тэнгэрийн зан чанараас бага ч болов суралцах хэрэгтэй.

Зочин: zochin.   2016-03-11
Dajgui sonjoo.

Зочин: battuya.   2016-03-10
Таны оноо: 15 Хестиа. Танд Хестиа охин тэнгэрийн зан чанараас илүү их байдаг бол та өөрөө өөртэйгөө ярилцах дуртай нэгэн. Ажлын байранд ч, гэрт тань ч таны өөрийн бяцхан ч атугай орон зай байх ёстой хэмээн боддог. Өдрийн хэсэгхэн хугацааг та бодол бясалгалд зориулж оюун санаагаа чөлөөлөн амар тайвныг мэдрэх дуртай. Гэр бол таны хувьд дуу чимээ, стресснээс тусгаарлагдах дулаахан орчин юм. Тиймээс та хэнтэй ч байсан хамаагүй, гэртээ л байвал тохь тухтай, өөрөөрөө байдаг. Та эд баялаг, амжилтын хойноос тэгтлээ улайран тэмцдэггүй. Бусдад хариу нэхэлгүй хамаг хайраа зориулж чаддаг.

Зочин: Ganchimeg.   2016-03-10
sanal 100% niilj bn

Зочин: С.   2016-01-06
goy sonjoo bn. bs ch unen heldeg yum bnoo

Зочин: С.   2016-01-06
goy sonjoo bn. bs ch unen heldeg yum bnoo

Зочин: Робин.   2016-01-06
Нээрээ ч тэгдэг шүү :v Таны оноо: 21 Aфродита. Танд Афродитагийн зан чанар давамгайлдаг бол эмэгтэйлэг байдал, эрч хүч, сэтгэлийн хөөрөл, догдлол амьдралд тань голлох байрыг эзэлдэг аж. Та дур булаам байхыг эрхэмлэдэг, өөрийнхөө бие галбир царай зүсэнд сэтгэл хангалуун байдаг. Сексийн эцэж цуцашгүй эрч хүч, өндөр сэрэлтэй. Эрчүүд танд яг л баланд хошуурсан зөгий шиг их татагддаг. Энэ нь ч таны өөртөө итгэх итгэлийг улам өнгөлж өгдөг. Та хэн нэгэнтэй удаан хугацааны харилцаа тогтошохдоо тааруу. Учир нь таны хувьд эрх чөлөө хамгаас үнэтэй. Гэвч энэ нь эцэстээ таныг ганцаардалд хүргэж болзошгүй тул та Хера охин тэнгэрийн зан чанараас бага ч болов суралцах хэрэгтэй.

Зочин: tseegi.   2016-01-06
Таны оноо: 29 Хера. Танд Херагийн зан чанар илүүтэй давамгайлдаг бол та хайр дурлалын харилцаанаас сэтгэл ханамж авахыг чухалчилдаг. Та эрэгтэй эмэгтэй хүмүүс гэрлэлийн тал дээр эрх тэгш байх ёстой гэж боддог. Тиймээс ч таны гэр бүлд хэрүүл маргаан гарах нь бага байдаг. Та бол өөртөө итгэлтэй, эр нөхрөө атгах бодол агуулдаггүй, гэвч эмэгтэй хүн гэрийн бүх ажлыг хийх ёстой гэдэг үзэл санаатай нийлдэггүй. Танд өөрийгөө үнэлдэг, ажилдаа амжилт гаргасан эрчүүд таалагддаг. Тийм хүнтэй хамт байж гэмээнэ та түүний, тэр таны дутууг нөхөж чадна гэж үздэг. Таны байгаа газарт эрх тэгш байдал үйлчилж байгаа цагт та аз жаргалтай байх болно. Хэн нэг эр таныг гомдоовол, эсвэл танд шударга бус хандвал та өөрийгөө хүчлээд ч хамаагүй түүнээс холдож, бие даасан байдлаа хадгалж үлдэхийг илүүд үздэг.

Зочин: indra.   2016-01-06
Маш олон янзаар бөглөсөн ч хера охин тэнгэрийн зан чанарыг гаргаж чадахгүй байна. Хера ямар зан чанартай юм бэ. Хера гэж гарч ирсэн хүн байвал хэлээч пиййс

Зочин: bulgan.   2015-06-09
nadd ter sonjoo vnhr taalagdlaa yg nmg hlsen bn kkk

Зочин: bulgan.   2015-06-09
mama1205@_yahoo,com

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com