ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бид яагаад БАД-ыг хэрэглэх ёстой вэ гэвэл...

Эрүүл мэнд  | 2011 / 07 / 21

Шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжил, хүрээлэн буй байгаль орчинтойгоо хайр гамгүй харьцсанаас хүмүүн бидний амьсгалж буй агаар, ууж байгаа ус, идэж буй хүнс маань хүнд ямар нэг хорт нөлөө бүхий хольцтой байдаг нь нууц биш болжээ.

Бид яагаад БАД-ыг хэрэглэх ёстой вэ гэвэл...

Эдгээрээр дамжин хүний биед хортой бодис хуримтлагдаж өвчлөх эх үүсвэрийг бий болгодог байна. Бидний өдөр тутам хэрэглэж байгаа хоол хүнс амттай, илчлэг ихтэй байж болох ч бие организмыг шаардлагатай тэжээллэг бодисуудаар хангаж чаддаггүй. Түүнээс гадна жимс ногоонд химийн бордооны үлдэгдэл, мах, сүү, өндгөнд антибиотикийн үлдэгдэл, консерволсон даршилсан бүтээгдэхүүнд амт, өнгө, үнэр оруулагч, хугацаа уртасгагч гэх мэтчилэн тоочоод байвал хүний биед хортой бодис агуулаагүй хүнсний бүтээгдэхүүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр бие организмд орж болзошгүй хорт бодисуудыг саармагжуулж гадагшлуулах, шаардлагатай амин дэм, эрдэс, бусад тэжээллэг бодисуудаар хангахын тулд бид БАД-ыг хэрэглэх шаардлагатай болж байна.

БАД гэдэг нь биологически активные добавки буюу биологийн идэвхит нэмэлт тэжээл /байгалийн гаралтай хоолны нэмэгдэл тэжээл/ гэсэн үг юм. Орчин үед БАД-ыг ойролцоогоор европын хүн амын 50%, АНУ-ын хүн амын 80%, Японы хүн амын 86%, Солонгосын хүн амын 72%, ОХУ-ын хүн амын 5% хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Харин манай оронд эхлэлийн төдий байгаа учир хүн амын дунд өвчлөл буурахгүйгээр барахгүй улам нэмэгдэж, хорт хавдар залуужиж, хөгшрөлт хурдан явагдаж байна.

Та бидний хоолонд 90 төрлийн хүнсний нэмэлт хэрэгтэй гэнэ. Үүнд: 60 төрлийн эрдэс, 15 төрлийн амин дэм, уургийн бүтээгдэхүүнд ордог 12 үл орлогдох шүлтэн хүчил болон 3 үндсэн тосны хүчил орно. Энэ 90 төрлийн нэмэгдлийг өдөр тутам хоол хүнсээрээ бүрэн гүйцэд авч чадаагүйгээс ямар нэг өвчин эмгэг үүсдэг байна.

Организмд шаардлагатай бодисуудын илүүдэл, дутагдал нь эхний үед мэдэгддэггүй. Учир нь хүний бие өөрөө хорыг гадагшлуулж, зохицуулж, тэнцвэржүүлдэг. Гэтэл удаан хугацааны хоол тэжээлийн тэнцвэргүй байдал нь эрхтэн системүүдийн үйл ажиллагааг өөрчлөлтөнд оруулж хэсэг хугацаанд дасан зохицох боловч яваандаа хамгаалах хүч барагдаж, өвчинд өртөмтгий болдрг. Хэрэв энэ үед гаднаас янз бүрийн хортой хүчин зүйлүүдийн нөлөөлөл ихэсвэл өвчний анхны шинж тэмдгүүд илэрнэ. Эм тарианы үйлчлэлийн хүрээ бага, гаж нөлөө ихтэй учраас зөвхөн тухайн өвчнийг эдгээхэд хэрэгтэй. Харин бие организмыг бүрэн эрүүлжүүлж эдгээхэд БАД-ын үүрэг асар их. БАД нь өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчилгээг дэмжиж, улмаар дархлаа тогтоодог. БАД нь эмнээс хэд хэдэн зүйлээр ялгаатай.

1. Үйлчилгээний хүрээ ихтэй /ямар ч насны хүн ямар ч өвчинд хэрэглэж болно/.
2. Удаан хугацаагаар хэрэглэхэд аюулгүй, ямар ч гаж нөлөөгүй.
3. Биологийн идэвхит нэгдлийн агууламж өндөр учир үр дүн сайтай.
4. Хөгшрөлтийг удаашруулж, биеийн чалх тамирыг сайжруулна.
5. Энергийг тэнцвэржүүлж, гоо сайхныг сэргээн хадгалж эрч хүчийг нэмэгдүүлнэ.
6. Эрүүлжүүлнэ.
7. Хавдар болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаа тогтооно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(560)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com