ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сарын тэмдгийн талаархи 7 худал

Охид  | 2011 / 07 / 21

Сарын тэмдгийн үед секс хийвэл жирэмсэн болохгүй юу? Онгон охид тампон хэрэглэж болохгүй гэж үү? Таны эргэлзэж явсан асуултуудын хариулт энд байна.

Сарын тэмдгийн талаархи 7 худал

1. Сарын тэмдэг ирсэн үед секс хийвэл жирэмсэн болдоггүй: Юм ирсэн үед жирэмслэх магадлал бага гэдэг нь үнэн боловч эрсдэл хэзээд байгаа гэдгийг санах хэрэгтэй. Ялангуяа сарын тэмдгийн мөчлөг нь 21 болон түүнээс богино эмэгтэйчүүдэд юм ирсэн үеэр секс хийхэд жирэмслэх магадлал илүү өндөртэй. Учир нь эрэгтэй хүний сперм эмэгтэй хүний биед долоо хоног хүртэлх хугацаагаар амьд байх чадвартай аж.

2. Сарын тэмдгийн үед дасгал хийх хориотой: Сарын тэмдэг бол биеийн хэвийн үйл ажиллагааны л нэг тул та юм ирснээс болж өдөр тутам хийдэг дасгал хөдөлгөөнөө хязгаарлах шаардлагагүй юм. Харин ч идэвхтэй хөдлөх нь булчингийн хүчилтөрөгчийн хэмжээг ихэсгэснээр сарын тэмдгээс үүдэлтэй өвдөлтийг намжаадаг сайн талтай.

3. Сарын тэмдгийн үеэр усанд орж, үсээ угааж болохгүй: Та өөрөөсөө эвгүй үнэр гараасай гэж хүсэхгүй л байгаа бол усанд орохгүй, үсээ угаахгүй байх шалтгаан үгүй юм. Мөн усанд орсноор сарын тэмдэг тасалддаг, эсвэл илүү их ирдэг болдог гэсэн буруу ойлголт охидын дунд түгээмэл бий. Сарын тэмдгийн үеэр зарим бүсгүйчүүдийн гормоны хэмжээ өөрчлөгдсөнөөс арьс болон үсний тослогжилт илүүтэй нэмэгддэг тал бий. Тиймээс жирийн өдрүүдийн адилаар ариун цэврийг сахиж байх хэрэгтэй.

4. Сарын тэмдгийн үеэр маш их цус алддаг: Сарын тэмдэг ирэхэд маш их цус гарч байгаа мэт харагддаг ч, яг үнэндээ ихэнх эмэгтэйчүүд 4-12 хоолны халбага цус алддаг аж. Хариг цаг тутамд тампоноо солих эсвэл, өдөрт 10-аас олон ширхэг ариун цэврийн хэрэглэл хэрэглэх шаардлагатай болж байвал эмчид хандх нь зүйтэй юм.

5. Сарын тэмдгийн үеэр усанд сэлж болохгүй: Энэ нь тампон зохион бүтээгдээгүй байхад үүссэн яриа юм. Орчин үеийн бүсгүйчүүдэд энэ нь асуудал биш болсон. Сарын тэмдгийн үед усанд сэлэх нь аюулгүй бөгөөд, өвдөлтийг намжаадаг талтай. Гэвч өөртөө тохирсон тампоныг зөв хэрэглэхийг зөвлөж байна. Дамскыг усанд сэлэхдээ хэрэглэж болохгүй.

6. Онгон охид тампон хэрэглэж болохгүй: Онгон охид тампон хэрэглэсэн ч онгон хэвээрээ л үлдэх болно. Учир нь “онгон” хэмээн тодотгол нь урьд бэлгийн харьцаанд орсон эсэхийг л тодорхойлдог. Тампон хэрэглэснээр онгон хальс цоорох магадлалтай байдаг нь үнэн ч энэ нь маш ховор тохиолдол юм. Зөвхөн тампоноос ч биш, морь, дугуй их унах зэргээс болж онгон хальс сэвтэж болно. Гэвч бэлгийн харьцаанд ороогүй л бол онгон хэвээрээ гэдгээ санах хэрэгтэй.

7. Сарын тэмдгийн үед дамск хэрэглэх нь үргүйдэлд хүргэдэг: Байнга дамск хэрэглэх нь үргүйдэлд хүргэдэг гэсэн хий хоосон яриа бий. Дамск нь сарын тэмдгийн үеэр эмэгтэй хүний ариун цэврийг хангах үүрэгтэй аюулгүй зүйл юм. Гэвч зарим охид бүсгүйчүүд дамск хэрэглэхэд харшлах, загатнах тохиолдол бий. Энэ нь тухайн эмэгтэй хүний бэлэг эрхтэн эмзэг байгаатай холбоотой. Тиймээс тэдгээр эмэгтэйчүүд эмзэг арьсанд зориулсан дамск хэрэглэх нь зүйтэй юм.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдэд итгэл төгс, сэтгэл амар өдрүүдийг бэлэглэгч Always
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(575)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zol.   2018-12-07
bienii ym duussnii margash nohortgoo belgiin hawidald orood dotor tawidan jiremsen bolhuu

Зочин: Бүжинлхаи.   2017-06-14
biyni ym irsn tohioldold seks hiisn murtlu gadna tawisan bol jiremsen boloh uu?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com