ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Охидын бэлгийн амьдрал

Хайр & секс  | 2011 / 07 / 28

Охид бүсгүйчүүдийнхээ Гоолингоогийн цахим хаягт ирүүлсэн сексийн амьдрал, сарын тэмдэг, бэлгийн ариун цэвэртэй холбоотой хэд хэдэн асуултын хариултыг хүргэж байна.

Охидын бэлгийн амьдрал

Жирэмснээс хамгаалах эм уухаар биед муу гэж сонслоо. Энэ үнэн үү?
Жирэмснээс хамгаалах эм ихэнх эмэгтэйчүүдийн хувьд аюулгүй, мөн үр дүн сайтай байдаг. Жирэмснээс хамгаалах эм уусан дийлэнх охидод ямар нэг ноцтой гаж нөлөө илэрдэггүй. Харин жижиг өөрчлөлтүүд чиний биенд гарч болох боловч тэр нь цагийн эрхээр алга болчихдог тул санаа зовох зүйлгүй. Жишээ нь сарын тэмдгийн үед цус чинь нөжирч гарч болно. Харин чамд толгой таллаж өвдөх өвчин, зарим төрлийн хавдартай бол жирэмснээс хамгаалах эм чамд тохирохгүй байж мэднэ. Тиймээс уухаасаа өмнө эмчтэйгээ сайн зөвлөлдөөрэй. Мөн жирэмснээс хамгаалах эм БЗХӨ-гөөс хамгаалдаггүй учир тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчээрэй.

Би найз залуутайгаа хоёр долоо хоногийн өмнө анх удаагаа секс хийсэн юм. Түүнээс хойш гурван удаа хийхэд гурвуулан дээр нь цус гарсан. Уг нь эхнийх дээрээ л гардаг гэж бодсон юм. Энэ хэвийн үү?
Анх удаа секс хийхэд онгон хальс цоорсноос цус гардаг. Гэвч зарим охид анхнаасаа онгон хальсгүй төрөх тохиолдол ч байдаг учраас тэднээс цус гарахгүй байж болдог. Харин анхны шөнийн дараагаар дахин секс хийхэд цус гараад байвал үтрээний хэсгийг бага зэрэг урсанаас болсон байж болох юм. Жишээ нь хамтрагч чинь чамд гар хангалга хийж байгаад хумсаараа урсаных байж болно. Эсвэл онгон хальсны урагдалгүй үлдсэн хэсэг дахин урагдсаных байж болно. Мөн зарим БЗХӨ-ний шинж тэмдэг ч байж болно. Гэвч үргэлжлүүлэн цус гарсаар л байх юм бол эмчид хандаарай гэж зөвлөх байна.

Эмэгтэй бэлгэвчний талаар мэдээлэл хэлж өгөөч?
Эрэгтэй бэлгэвчний адилаар БЗХӨ болон хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах зориулалттай эмэгтэй бэлгэвч гэж бий. Гэхдээ эмэгтэй бэлгэвч нь эрэгтэй бэлгэвчнээс арай бага үр дүнтэй гэж хэлж болно. Эмэгтэй бэлгэвч бол нийлэг эдээр хийгдсэн хоёр талдаа цагирагтай, бат бөх чөөөтэй уут юм. Битүү талын цагирагийг үтрээнд хийдэг бол, задгай талын цагираг нь үтрээний гадна талд сууж, тогтож өгдөг. Эмэгтэй бэлгэвчийг үр дүнгийн хувьд арай бага гэж хэлсний учир нь бүтэн жилийн турш хэрэглэсэн 5 хос тутмын 1 нь хүсээгүй жирэмслэлттэй учирдаг гэсэн судалгаа байдаг юм.

Би 17 настай, нэг жилийн турш идэвхтэй амьдралтай явж байна. Одоо хүртэл аав ээждээ хэлээгүй. Гэтэл би БЗХӨ тусчихлаа. Тэдэнд яаж хэлэх вэ? Надад туслаач.
БЗХӨ-ийн халдвар авсан өсвөр насныхан аав ээждээ хэлэх юм бол загнуулна гэж айснаас болоод нууж явсаар өвчнөө улам хүндрүүлдэг тал бий. Эцэг эхчүүд эхэндээ л жаахан уурладаг болохоос, үрээ гэсэн сэтгэл нь хэвээрээ байгаа учир чамд шаардлагатай тусламжийг үзүүлж, хэрэгтэй эмчилгээг хийлгүүлэх болно. Ганцхан эмчилгээний тал дээр ч биш, сэтгэлзүйн хувьд ч тэд чамд сайн дэмжлэг болж чадна гэдэгт итгээрэй.

Сар болгон миний биений юм өөр өөр ирдэг. Хааяа их, хааяа бага. Хааяа олон хоногоор, хааяа цөөн хоногоор. Найзууд маань байдаг л зүйл гэх юм. Гэвч би санаа зовоод байна.
Сарын тэмдэг ирсэн эхний хэдэн жилд сар бүр өөр өөр ирэх нь байдаг л зүйл. Бүр зарим сард ирэхгүй байх нь ч бий. Гэвч чиний сарын тэмдэг долоогоос олон хоног үргэлжлэх юм уу, өмнө нь ирдэг байснаасаа гэнэт өөрчлөгдөж эхэлвэл эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй юм. Гормоны тэнцвэргүй байдал, хэтэрхий их стресс зэргээс болж сарын тэмдэгт өөрчлөлт орж болно. Хэт их цус алдсанаас болж цус багадалтанд хүрч болзошгүй. Мөн чамд л гэж зөвлөхөд сарын тэмдэг их ирсэн үед олон дусалтай, харин бага ирсэн үед цөөн дусалтай Always-ийг сонгож байгаарай.

Үтрээний гадна талд биржгэр тууралт гарах нь хэвийн үзэгдэл үү?
Зарим охид төдийгүй залуучууд ч бэлэг эрхтнийхээ үсийг хуссаны дараа дотогшоогоо ургасан үстэй болчихдог талтай. Бэлэг эрхтний үс нь гар болон толгойны үснээс илүү буржгар байдаг учраас дотогшоогоо ургах магадлал өндөр байдаг юм. Тэдгээр дотогшоо ургасан үс нь биржгэр товруу үүсгэдэг. Тэр биржрүү нь улайлт, загатналт үүсгэж байвал эмчид очиж үзүүлээрэй. Харин биржрүү үүсэхээс хамгаалахын тулд үснийхээ ургасан талны эсрэг биш дагуу зүгт нь хусахыг зөвлөж байна. Мөн хуурай чигт нь биш, заавал хөөс түрхэж байгаад хусч байгаарай.
Гэвч бүх биржрүү дотогшоогоо ургасан үснээс үүдэлтэй биш юм. Угтаа хүртэл улаан байвал тэр нь үлд байх магадлалтай. Үлд нь хэд хоногийн дараа арилавч, дахин дахин гарч ирэх гээд байдаг учир эргэлзээг арилгахын тулд эмч дээр очих нь зүй юм.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдэд итгэл төгс, сэтгэл амар өдрүүдийг бэлэглэгч Always
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(345)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: x.   2019-07-05
Сайн байн уу? Саяхан би анх удаа бэлгийн харьцаанд орсон юм яг тухайн үедээ цус гараагүй ч шууд сарын тэмдэг ирсэн/Угаасаа хугцаан болчихсон байсанлдаа/тэгээд хэвийнээрээ ирээд дууссан боловч 3 хонгын дараа дахиад сарын тэмдэг ирчэх юм. Энэ удаа бүр хэт их ирээд байх юм.

Зочин: Пүүжээ.   2019-03-02
сайн байцгаана уу би найз охинтой болоод 6 сар болж байна манай нз охин өмнө нь Xтэйгээ 2 жил секс хийж байсан гэсэн бас эм нтр ууж хамгаалдаг байсан гэсэн тэгэхээр тэрний үтрээ сунасан байгаа юу?

Зочин: B.   2019-02-20
Anh udaa nz zaluutaigaa unttsan ghde zgr baisan l daa gevch sariin temdeg irsen chin 8 honoloo odoo yaah ve omno ni ingj udaan irj bgagunma

Зочин: Таны нэр.   2019-01-11
3сарын өмөн нз бандитайга бэлгийн харицаанд орход гэнэт нүчирсэн цус гараад 2 3хоноод тогтож бсна дараан бэлгийн харицаанд орох болгондо цус гардаг болцон энийг явал дээр вэ?бас сарын тэмдэг ирэхгү байга

Зочин: m.   2017-11-03
bi odo 18 nastai. odoo boltol sariin temdeg ireegvv. ymar shaltgaan baidgiin bol. ugna emchid vzvvlsen, saw n jijighen uchraas irhgvv gsn. irdeggvv hvn bdg gj helsen. ene n nadad mash hvnd bn. ymar negen arga bdg ym bolow uu. helj tuslaach?

Зочин: Gurl.   2017-06-23
Anh belgiin haritsaand orson mortloo tsus garsangvee. Sonin zungaaraldsan ym l garsan. Yagaad tsus garaagvin bol? Bi tsus bagadalttai hvn ldee. Tegeed tsus bagadalttai bolohoor garahgvi baina gej baih uu?

Зочин: zula.   2017-06-11
анх бэлгийн харьцаанд ороход огт цус гараагүй аймр өвдөлт өгсөн бас ямар ч таашаал мэдрэхгүй бх юм тгд нз залуудаа хэлээгүйлдэ түүнэс хойш 3 4 удаа унтсаны дараа эрхтэн минь эвгүй үнэртэй болчихлоо яах вэ юу гсн үг вэ

Зочин: zula.   2017-06-11
анх бэлгийн харьцаанд ороход огт цус гараагүй аймр өвдөлт өгсөн бас ямар ч таашаал мэдрэхгүй бх юм тгд нз залуудаа хэлээгүйлдэ түүнэс хойш 3 4 удаа унтсаны дараа эрхтэн минь эвгүй үнэртэй болчихлоо яах вэ юу гсн үг вэ

Зочин: Таны нэр.   2016-12-16
анх бэлгийн харьцаанд орсны дараа сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдсөн энэ хэвийн үзэгдэл үү? сарын сүүлээр ирдэг байснаа сарын эхээр ирдэг болсон

Зочин: agia.   2016-07-30
Анх бэлгийн харьцаанд ороход цус гараагүй өмнө нь тийм харьцаанд орж байгаагүй юм аа яагаад гараагүй юм бол ? Их гайхах юм. Тодорхой хариулт өгч туслаач ?

Зочин: uyangaa.   2016-04-17
Ginger.ginger@yahoo.con

Зочин: khaliun.   2015-06-15
emegtei hun anh udaa belgiin haritsaand orsnii daraa tsus n shuud gardag uu eswel heseg hugatsaanii daraa gardag yum uu? bi anh udaa belgiin haritsaand orson yum l daa ter uydee tsus garaagui tgd margaash n john garsan ghde yg tsus shig tm ulaan bish yum shig bh yum. todorhoi hariult hlj uguuch bayrlalaa :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com