ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хувцсыг яаж удаан эдэлгээтэй болгох вэ?

Гэртээ  | 2011 / 07 / 29

Та хувцас "тэсгээдэггүй" юм биш биз? Түрийвчээ нимгэлэн байж авсан шинэхэн хослол, эсвэл брэндийн цамц тань хэдхэн удаа өмсөөд л хэрэглээнээс хасагдчихаад байдаг бол энэ зөвлөгөөг дагаад үзээрэй.

Хувцсыг яаж удаан эдэлгээтэй болгох вэ?

1. Өөрийнхөө нөөц бололцоог мэдрэх
Юуны өмнө та өөрийнхөө хувцаслах зуршил ба угаалга хийх боломжийг харгалзан үзэх ёстой. Хэрэв та тэр бүр хувцсаа хими цэвэрлэгээнд өгөх боломжгүй байдаг бол шошгон дээрээ “зөвхөн хими цэвэрлэгээ” гэсэн тэмдэгтэй хувцсаар шүүгээгээ дүүргэх хэрэггүй юм. Хувцас индүүдэхийг үздэггүй бүсгүйд индүүдлэг шаардагдах цамц, цув зэрэг төдийлөн тохиромжтой бус юм. Тиймээс та аливаа хувцсыг удаан эдлэхийг хүсч байвал өөрийнхөө нөөц бололцоо, зан маягийг мэдэрч байхад илүүдэхгүй юм.

2. Хувцасныхаа өнгийг ухаалгаар сонго
Хэрэв та цамц, хувцсан дээрээ кофе асгах “зуршил”-тай бол хар бор, шоколадан өнгийн хувцас сонгох нь нэг их буруу алхам болохгүй. Мөн таны ажиллах нөхцөл тоос шороо ихтэй байдаг бол цайвар биш бараан өнгийн хувцас сонгох нь ойр ойрхон угаах шаардлагаас таныг чөлөөлөх боломжтой.

3. Эвхэж тавих уу, аль эсвэл өлгөх үү?
Өлгөх ёстой хувцсыг эвхэж тавих, эсхүл эвхэж тавих ёстой хувцсыг өлгөхөөс зайлсхийгээрэй. Ноос болон ноолууран эдлэлийг өлгөвөл суначихдаг бол, даашинз, цамцнуудыг эвхэж тавих нь тийм ч тохиромжтой сонголт биш юм.

4. Хийх зүйлдээ тохируулан хувцаслах
Өдөр тутмын хурдацтай, завгүй амьдралд манай гэрийн эзэгтэй нарт ажлаасаа тарж орж ирээд шууд гэрийн ажилтай “зууралдах” явдал бишгүй. Гэвч хоолны цаг хичнээн оройтсон, зочны өрөө хэдий “хэдэн тийшээ тарсан” байлаа ч өөртөө гэрийнхээ хувцсыг сольж өмсөх хэдэн минутыг гаргаарай. Тэгвэл соус асгасан шинэхэн хослолоо хаяхаас өөр аргагүй болох явдал танд гарахгүй. Мөн үргэлж хормогч зүүж байхыг зөвлөе.

5. Хувцсаа ойр ойрхон угаахаа боль
Ганцхан удаа өмссөн хувцсаа угаахыг хүсэх амархан. Гэвч ойр ойрхон угаах нь хувцасны материалыг муутгах хамгийн “шилдэг” арга юм. Хэдий чинээ цөөн удаа угаана, төдий чинээ таны хувцас “урт насална”. Хэрэв та их ачаалалтай өдрийн дараа орж ирээд хувцсаа шүүгээнд өлгөхөөс залхуурдаг бол, ширээ, сандал гээд хаана ч түрдээ тавьчихаж болно шүү дээ. Харин шал руу шууд шидчихдэг зуршил нь хувцсаа дахин дахин угаах шалтгаан болх болно. Хэрэв та жижигхэн толбо болсон хувцсыг угаалгүй дахиж өмсхийг хүсвэл порлон эсвэл даавуунд цагаан дарс шингээж шавшаарай.

6. Илүү товчийг хадгалах
Шинээр авсан хувцасныхаа запас товчийг “дутуу үнэлэн”, хогийн сав руу чулуудаж болохгүй шүү. Бөхөлгөө муутай товчнууд унахдаа амархан байдаг.

7. Хүйтэвтэр усанд угаах
Та гүн толбогүй хувцсаа хүйтэвтэр усанд угааснаар усны төлбөрт илүү багыг төлөх болно. Мөн ихэнх материал, ялангуяа нийлэг эдээр хийгдсэн эдлэлийг бага халуунд угаах тусам бөт бөх чанараа удаан барьдаг. Tide, Ariel, Миф зэрэг угаалгын нунтаг нь хүйтэн усанд ч хир буртгийг арилгах онцгой найрлагатай байдаг учраас та хувцсаа дутуу угаагдана гэж санаа зовсны хэрэггүй юм.

8. Машин жолоодохдоо өсгийтэй гутал бүү өмс
Шинэхэн дэгжин өсгийтөө нэгхэн сарын настай болгохыг хүсэхгүй л байвал шүү дээ. Учир нь машины матрас гуталны өсгийг саарал толботой болгох болно. Тиймээс зуны цагт машинаа жолоодохдоо намхан ултаа өмсөөд, гарахдаа гутлаа сольж байж болох юм.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(472)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com