ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2011 / 07 / 31

“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” нь юутай үнэн. Угаас юм бүхэн үргэлж хувьсаж байдаг учраас бид цаг хугацааны түрхэн зуур буудаллаж байгаа хэсгийг өнөөдөр хэмээн нэрлэдэг. Нэг орсон голынхоо усанд хоёр удаа орж болдоггүй гэдэг шиг ерөөс юм болгоны өөрчлөгдөж буй байдлыг л бид цаг хугацаа хэмээн ерөнхийлөн нэрлэдэг ч байж мэднэ.

Гэхдээ өөрчлөлт болгон сайхан байдаг гэж үү? Өдөр хоногийн урсгалд элэгдэж хуучран, улам бүр “мөлийсөн” хүмүүс байхад, зарим нь яаж өдөр ирэх тусам улам шинэчлэгдэн, сайжирдаг юм бол? Тэд бол өөрчлөлтийг өөрөөсөө шаардаж чаддаг, мөн өөрчлөлтийг дуртайяа хүлээн авч чаддаг хүмүүс юм. Үүнээс гадна ямар шинжүүд илүү дээр эрчүүдийг “илчлэх” бол? Энэ талаар та ирэх долоо хоногт тавигдах “Ирээдүйд цахиур хагалах эрчүүдийн шинж” нийтлэлээс олж уншаарай.

Бид шинийг мэдэх тусмаа л, цаана нь мэдээгүй үлдсэн зүйл ямар олон байгааг анзаарч эхэлдэг. Саяхан мэндэлсэн шиг л санагдах хүүхэд нэг мэдэхэд хөлд орж, өчигдөрхөн л хавар байсан шиг санаж явахад өвлийн үнэр цонхны цаана хэдийнэ ирсэн байдаг. Эргэн тойрон маань хэзээд л шинэчлэгдэж байдаг учраас л хүн гэдэг амьтан түүндээ дасчихаад, байнга “update”-ыг эрэлхийлж байдаг байх. Тиймдээ ч нэг л хэвийн харилцаанаас, өдөр бүр гурилтай шөл идэхээс, байнга нэг стилээр хувцаслахаас гээд шинэчлэгдэж өгөхгүй байгаа зүйлсийг хараад бухимдаж эхэлдэг. Хэрэв танд яг ийм өөрчлөлт дутагдаж байгаа бол:

-Стиль имиджээ хэрхэн бүрэн өөрчлөх вэ?
-Амьдралаа шинэчилье: Өөрчлөлтийг бий болгоход дутагддаг 5 зүйл
-Орондоо тааруу нөхөрт ямар “арга хэмжээ” авах вэ? зэрэг нийтлэлүүд танд тус болж чадах байх.

Гэвч ийнхүү байнга өөрчлөгдөж байгаа ертөнцөд хэзээ ч өөрчлөгдөхгүй байж болдог ганц л зүйл бий. Энэ бол хүний сэтгэл. Анхныхаа хайрыг мартаж чадалгүй явсаар нөхөртэй болсон хойноо түүнтэйгээ эргэж учраад, зүрхний жолоо алдсан олон түүхийг бид мэднэ. Гэвч яг ийм нөхцөл байдалд Гоолингоогийн хонгор бүсгүйчүүд минь орвол ямар шийдвэр гаргах байсан бол? Энэ долоо хоногийн санал асуулга “Хэрэв таны анхны хайр гэнэтхэн гарч ирвэл та яах вэ?” гэсэн асуултын дор явагдах болно.

“Өөрчлөлт” гэсэн ерөнхий сэдвийг тойрсон олон асуудлыг хөндөх энэ долоо хоног танд үр өгөөжтэй байна гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь хэлэхэд бусад хүмүүс таныг одоо хэрхэн харж байгаа нь тийм ч чухал биш. Таны дотор ирээдүйд гялалзаж чадах ямар эрдэнэс нуугдаж байгаа, тэр эрдэнэсээ ил гаргахын тулд та өнөөдөр юу хийж байгаа нь л чухал юм. Юм бүхэн өөрчлөгддөг учраас яг одооных нь байдлаар хэний ч ирээдүйг төсөөлж болдоггүй.

Дараа долоо хоногт дахин нэг сайхан мэдээтэй эргээд уулзая! Чиний Гоолингоо. XOXO

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(323)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com