ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яаж “илүү дээр” эрчүүдийг татах вэ?

Хайр & секс  | 2011 / 08 / 01

Хууртагдсаар залхаж байна уу? Таныг муу болон сайн эрчүүдийг ялгаж салган, өмнөхөөсөө “илүү дээр” нэгнийг татдаг болоход туслах зөвлөгөөг хүргэж байна.

Яаж “илүү дээр” эрчүүдийг татах вэ?

Хонины арьс нөмөрсөн чоныг таних нь
Хэрэв та өмнө нь нэг бус удаа муу залуустай учир байсан бол өөрийгөө хэтэрхий гэнэн хэмээн бодохоо азнаарай. Улаан цайм “чонын” дүртэй байхад “хонь” гэж андуурсан бол та үнэхээр хүн танихдаа тааруу юм. Харин хонины арьс нөмөрсөн чононд хууртагдсан бол та түүний өнгөн талд сэтгэл татагдсан аж. Хуурамч залуус эхнээсээ авахуулаад л маш романтик байдаг. Ингэх нь ямар ч эмэгтэй хүнд тааламжтай сэтгэгдэл төрүүлэх нь ойлгомжтой. Гэвч яг үнэндээ танд анхны харцаар дурласан хэмээн мэлзэх, таныг сайн мэдэхгүй хирнээ гоё сайхан үгийг тасралтгүй хэлэх нь тэдний өөрсдийнхөө бат бөх харилцааг бий болгох чадваргүй гэдгээ нуух оролдлого юм. Энэ нь тэд таныг өөрийн болгохыг л хамгийн гол зорилгоо болгож, хамаг анхаарлаа түүнд төвлөрүүлж буйг илтгэнэ.

Дахин нэг “түгшүүрийн дохио” бол түүний анхны болзоондоо хэтэрхий тайван хандах хандлага юм. Жинхэнэ төрхөө халхалсан эрчүүд эхний уулзалтан дээрээс л таны биед торох юмгүй хүрч, энхрийлэн, хэзээний амраг шиг тань аашлах болно. Мөн тэр анхны болзоон дээрээ маш яриасаг байх болно. Ярианы сэдвийг тэр сонгож, таны талаар бараг асуулт асуухгүй хирнээ, чамин гоёмсог үг ашиглаж таныг дараагийн болзоонд ирэхийг зөвшөөрүүлж чадна. Бараагаа зарах гэж байгаа худалдагч нар яаж аашилдаг билээ? Яг л түүн шиг, өөрийгөө сурталчилж, таны итгэлийг олохыг мэрийнэ.

Сайн эрчүүдийг шигших нь
Та муу залуусыг өөртөө даллах дохиог өөрийн мэдэлгүй илгээгээд байдаг юм биш биз? Хэрэв тийм бол та сайн залуусыг шигшиж өөрийн болгохын тулд дадал зуршлаа өөрчлөх хэрэгтэй. Жишээлбэл хуурамч эрчүүд өөртөө итгэл муутай, хэн нэгний эрхшээлд амархан автагддаг “байрын” бүсгүйчүүдийн араас хөөцөлддөг аж. Эелдэг, сайхан сэтгэлтэй, үнэнч эрчүүд болзоонд урих эмэгтэйгээсээ эерэг, өөртөө итгэлтэй яриаг хайдаг. Хэрэв та өөртөө “Энэ даашинз надад үнэхээр сайхан зохиж байна. Би өмнөхөөсөө ч илүү дур булаам харагдаж байна” хэмээн хэлвэл сандрал тань багасч, хүчирхэг эмэгтэйд дуртай бардам эрчүүдийг татах болно.

Харин байрлалын хувьд сайн эрчүүдийн цуглардаг тодорхой газар гэж байдаггүй нь харамсалтай. Гэсэн ч судлаачдын үзэж буйгаар хүмүүнлэгийн ажиллагаанд хувь нэмэр оруулж буй залуучууд үргэлж үнэнч шударга, найдаж болохуй, сайн хүмүүс байдаг гэнэ. Мөн мэдээж аль нэг бааранд үг сольсон дурын үл таних этгээдээс илүү, таны итгэдэг хүний танилцуулсан хүн “илүү дээр” байх нь ойлгомжтой юм.

Сайн залуусын бас нэг шинжийг мэдмээр байна уу? Хэрэв тэд гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно байдаг талаараа дурдаж байвал энэ нь түүнийг тогтвортой харилцааг үүсгэж чадах, хүнийг яаж хайрлахаа мэддэг гэдгийг илтгэнэ. Мөн хэдхэн удаа уулзсан залуугаа “Playboy” эсэхийг танихын тулд түүний өрөөг ажиглаж болох юм. Судалгааны дүнгээс харахад өрөөндөө видео тоглоом, биллиардны ширээ хоёрыг зэрэг байрлуулсан эрчүүд хуурмаг байх нь элбэг байдаг гэнэ.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(699)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com