ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сарын тэмдгийн өмнөх синдром гэж юу вэ?

Охид  | 2011 / 08 / 04

Эмэгтэйчүүд угаасаа л хувирамтгай, таахын аргагүй оньсого шиг хүмүүс. Эрчүүд тэдний шалтаггүйгээр сэтгэл санаагаар унах, хувин хувингаар нулимс урсгах, өчүүхэн юмнаас болж дүрэлзэн уурлах зэргийг үеийн үед гайхсаар ирсэн. Эмэгтэйчүүд ч гэсэн гэнэ гэнэхэн сэтгэл санаагаар унадгаа гайхаж, угаас төрөлхийн зан мэтээр тайлбарлах нь бий.

Сарын тэмдгийн өмнөх синдром гэж юу вэ?

Харин эрдэмтэд эмэгтэйчүүдийн сэтгэл санааны байдал сарын тэмдгийн мөчлөг 2-ын холбоонд эртнээс анхаарал хандуулжээ. Гэхдээ энэ холбоог өөр өөрөөр тайлбарлаж байжээ. Нэг хэсэг нь үүнийг цэвэр сэтгэл санааны үзэгдэл гэж үзэж байв. Харин нөгөө хэсэг нь хэргийн учир зөвхөн сэтгэл санаанд биш сарын тэмдгийн өмнөхөн эмэгтэй хүний биед хуримтлагддаг, бидний үл мэдэх хортой бодисуудаас болж биед гардаг өөрчлөлт хэмээн үзсэн байдаг. Сүүлийн үед энэ 2 дахь үзэл бодлыг илүү хүлээн зөвшөөрөх болсон байна.

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар орчин үеийн эмэгтэйчүүдийн талаас илүү хувьд нь сарын тэмдгийн өмнөх синдром (СТӨС)-оос үүдэлтэй уцаар бухимдал үүсдэг болохыг тогтоожээ.

СТӨС-ын үндсэн шинжүүд
СТӨС сэтгэл санааны болон бие физиологийн гэсэн 2 хэлбэрээр илэрдэг. Эмэгтэй хүн бүрд илрэх түвшин нь өөр өөр, тэр ч бүү хэл нэг хүнд сар болгон өөр өөр байдлаар илрэх нь ч бий. Тиймээс л тэд өөрийгөө чухам яагаад байгааг ойлгоход хэцүү байдаг.

Сэтгэл санааны хэлбэрийн үед үл ялиг бухимдаж сэтгэл санаагаар унаж болох ч зарим тохиолдолд хувь хүнийг бүрэн өөрчлөх хэмжээгээр хүчтэй нөлөөлөх нь бий. Эмэгтэй хүн жирийн үед тоохооргүй зүйлд ч санаа зовдог. Тэрээр сандрамтгай, салан палан, мартамхай, нойр муутай, усан нүдлэмтгий болдог.

Харин бие физиологийн хэлбэрийн үед бүх зүйлд тавгүйрхэнэ. Зарим эмэгтэйн толгой өвдөж, ууц нуруугаар нь янгинадаг. Хэвлий нь хүндэрч, хүчтэй базалж өвдөнө. Түүнчлэн толгой нь эргэн дотор нь муухайрч, гар хөл, судас, хөх, гэдэс нь хавагнаж хөөх нь ч бий. Энэ тохиолдолд зарим эмэгтэйн хоолны дуршил хэт ихэссэнээс жин нэмдэг.

Энэ бүх шинж тэмдгүүд сарын тэмдэг эхлэхээс 1-2 хоног, зарим тохиодолд 7 хоногийн өмнөөс эхэлнэ. Харин сарын тэмдэг эхэлснээс хойш хэдхэн цагийн дотор ор мөргүй алга болдог.

СТӨС-ын шалтгаан нь юу вэ?
Эрдэмтдийн үзэж байгаагаар СТӨС нь эмэгтэй хүний организмд явагдаж буй өөрчлөлтөөс үүдэлтэй юм. Тэрээр маш түвэгтэй механизмтай бөгөөд өндгөвчний үйл ажиллагааны доголдол, түүний гормоны тэнцвэрт байдал алдагдсанаас эхэлдэг. Үүнээс болж дотоод шүүрлийн булчирхай болон төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа удааширдаг. Мэдрэлийн системд нөлөөлдөг дотоод шүүрлийн хяналт алдагдсанаас болж организмд өөрчлөлт гарах бөгөөд гол нь шингэний оролт гаралтын тэнцвэрт байдал алдагдсанаар биед илүүдэл шингэн хуримтлагддаг.

Анхаар! Биеийн бүх хэсэгт хуримтлагдсан илүүдэл шингэн нь асуудлын гол шалтгаан нь болдог. Хэвлийн хөндийн эрхтэнүүд дэх шингэн нь хэвлийг хүндрүүлж, дотор муухайруулж, бөөлжис цутгуулж, гүйлгүүлнэ. Харин тархины эргэн тойрон дахь эдүүд дэх шингэн нь тархинд нөлөөлснөөс уурлаж бухимдах, уцаарлах шинж тэмдэг илэрнэ.

Яаж эмчлэх вэ?
Юуны түрүүнд эмэгтэй хүн өөрийг нь хажуудах хүмүүстээ халтай хүн болгодог энэ өвчний шалтгааныг бие физиологийнх гэдгийг хүлээн зөвшөөрч, сэтгэл санаандаа захирагдах бус, түүнийг хүссэнээрээ зохицуулж чадах ухаантай хүмүүн гэдгээ санах хэрэгтэй.

Анхаар! СТӨС-ыг ялахын тулд эмэгтэй хүн өөрийнхөө эрүүл мэндэд зөвхөн сарын тэмдгийн өмнө ч бус цаг үргэлжид анхаарч, өөрийгөө арчилж тордох хэрэгтэй.

Түүнчлэн сарын тэмдгийн өмнөх өдрүүдэд уух шингэн болон давсны хэмжээг багасгаж, тайвшруулах дусал, хавар намрын улиралд В-гийн төрлийн амин дэм хэрэглэх нь зүйтэй. Тэгээд бас мэдээж сарын тэмдэг ирсэн өдрүүдэд танд үргэлжийн хуурай байдал, тав тухыг мэдрүүлж, ямар ч тохиолдолд шингэнийг хальж урсахаас найдвартай хамгаалдаг, шингээлт сайтай Always-ийг хэрэглэхийг санал болгож байна.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(412)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com