Нэгэн цагт ах дүү хоёр хөрш зэргэлдээ амьдардаг байжээ. Дүүгийнх нь эд хөрөнгөөр баян, дутагдаж гачигдах зүйлгүй, чинээлэг айл юм гэнэ. Тэгсэн атал тэднийхээс хэрүүл маргаан тасардаггүй байжээ.
Харин ахынх нь хааяа хоосон хонох үе ч байдаг байв. Тэгсэн атал тэднийд баяр хөөр, инээд баясал үргэлж цалгидаг байлаа. Атаархсан дүү нь үүний учрыг олохоор нэг өдөр ахындаа зочилов. Хуучивтар модон байшинд ортол ах нь богино ч биш, урт ч биш өмд өмсчихөөд, жаргалтай нь аргагүй инээгээд зогсож байжээ.
- Ахаа, өмд чинь яагаад богинодчихоо вэ?гэж дүү нь асуув.
-Дүү минь, ёстой нэг хөгжилтэй юм болоод оо. Би нэг өмд аваад өмстөл тэр нь уртадсан учир эхнэртээ өгөөд доороос нь 10 см-ыг хасаж өгөхийг хүссэн юм. Эхнэр маань тэр дор нь хасаад тавьчихсан байсан чинь том охин маань ээжийгээ завгүй гэж бодоод, нууцаар туслахаар шийдэж доороос нь ахиад 10 см-ыг хасчихаж л дээ. Бага охин маань гэтэл бас л ээждээ туслах гээд, нөгөө хоёртоо мэдэгдэлгүй 10 см-ыг хасчихаж. Тэгээд л урт ч, биш богино ч биш өмдтэй болчихлоо. Хэдий жаахан сонин харагдаж байгаа ч тэднийхээ намайг гэсэн сэтгэлийг нь бодоод өмсөөд явж байна даа гэж хариулжээ.
Дүү нь шууд зах руу яваад, хэргээр уртадсан өмд авч гэр бүлийнхнээсээ 10 см хасч өгөхийг гуйв. Маргааш өглөө нь өмдөө хартал урт чигээрээ л байлаа. Эхнэртээ уурлатал эхнэр нь
-Аавынхаа өмдийг хас гэж хэлсэн биз дээ хэмээн том охиноо зэмлэхэд том охин нь
-Чи яагаад хассангүй вэ? гэж бүх буруугаа дүүдээ чихжээ.
Тэгэхэд л ахынх нь гэрээс байнга инээд хөөр салдаггүйн учрыг дүү нь ойлгосон юм гэдэг.
Сэтгэгдэл (16) | Хэвлэх | Үзсэн тоо: 14147 | | | |
Өмнөх мэдээлэл Гоолингоогийн зурвас |
Дараах мэдээлэл Энэ намрын хуримын даашинзны загварууд |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.