ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ намрын хуримын даашинзны загварууд

Загвар  | 2011 / 08 / 07

Тун удахгүй айлын гэргий болох гэж байгаа бүсгүй та хуримын бэлтгэл ажил гээд завгүй л яваа биз дээ? Тэгвэл та өнөөдрөөс хуримынхаа даашинзыг ямар загвараар хийлгэх вэ гэж санаа зоволтгүй боллоо.

Энэ намрын хуримын даашинзны загварууд

Бид танд зориулан Pronovias, Vera Wang зэрэг дэлхийд хуримынхаа даашинзны загвараар алдартай брэндүүдийн энэ намрын цуглуулгаас шилдгүүдийг түүвэрлэн бэлтгэлээ.

1. Бүхэлдээ торон загварууд
Өмнөх жилээс л экстпертүүдийн анхаарлыг татаж эхэлсэн торон материал өнөөг хүртэл загварын ертөнцийн тайзнаас “буугаагүй” хэвээр байсаар, хуримын даашинзны хэв маягт ч нөлөөлж эхэлжээ. Энэ намрын хуримын цуглуулгад ханхүү Чарльзийн гэргий Кейти Миддлтоны хуриман дээрээ өмссөн шиг энгэр хэсгээрээ торон оруулгатай болон бүхэлдээ тороор хийгдсэн даашинзууд олон байна. Эрхэм дээдсийн сонголтонд багтсан торон материал нь ямар ч хувцсанд язгууртанлаг шинжийг оруулж өгдгөөрөө онцлог юм.

2. "Лусын дагина" загварууд
“Mermaid” хэмээн нэрлэгддэг загвар нь үдшийн болон хуримын даашинзны моодноос хэзээ ч хасагддаггүй. Тахимаа хүртэл бариу, түүнээс доош сул асгарсан загварыг Tony Bowls, Enzoani, Pronovias зэрэг хуримын эдлэлийн шилдэг брендүүд энэ намрынхаа цуглуулгад ашигласан байна. Хэрэв та амьдралынхаа хамгийн чухал мөчүүдийн нэгийг ийм даашинзтай өнгөрүүлэхээр шийдсэн бол болгоомжтой алхахыг зөвлөе. Өмнөх өдөр нь өвдөг хэсгээрээ сулавтар уяагаар уяад, алхах сургуулилт ч хийсэн болох юм.

3. Хөвсгөр зөөлөн загварууд
Хуримынхаа өдөр ийм даашинзаар гоёсон таны хөл газар хүрэхгүй л байх шиг санагдах болов уу. Гэхдээ жинхэнээсээ шүү. Учир нь хөвсгөр зөөлөн хормой нь яг л бүсэлхийнээсээ доош бөөн үүлээр хучигдчихаад, дунд нь хөвөөд л яваа мэт мэдрэмж төрүүлэх болно. Тюлэн материалаар нугалаас, хуниасыг “харамгүй” хийлгэхэд л та өөрийн мөрөөдлийн сэвсгэр даашинзтай болох боломжтой.

4. Максимум хормой
Өмнө нь Лусын дагинын загвартай даашинзыг танд санал болгосон бол одоо Үнсгэлжингийн ээлж. Үлгэрт гардаг шиг том, бүр маш том хормой энэ намрын хуримын коллекцод багтжээ. Сиси даашинзтай таныг хараад хуримын зочид, таны сүйт хархүү бүр алмайрч хоцрох вий. Тэд ямар ч үлгэрийн гүнж таны гоо үзэсгэлэнг гүйцэхгүй юм байна гэдэгтэй нэгэн дуугаар санал нийлэх болно. Сүр жавхлант, ид шидийн мэт тансаг том хормойг тор, тюль, атлас зэрэг ямар ч материалаар хийлгэж болох юм.

5. Классик загварууд
Хормой нь чирэгддэг загвар бол хуримын даашинзны классик. Бараг л үүд хүртэл үргэлжлэх таны хормойноос бяцхан үрс өргөж, аажмаар алхах хэмнэлд тань Менделссоны аяын эгшиг зохицоод л...ийм дүр зураг бүсгүй хүн бүрийн мөрөөдлийн хуриманд байдаг байх. Тэгвэл та дээрх загваруудаас санаа аван даашинзаа хийлгээрэй.

6. Өөр өнгийн хуримын даашинзны загварууд
Хэрэв та тогтсон хэв маягийг эвдэх дуртай нэгэн бол хуримынхаа даашинзыг цагаан биш өөр өнгөөр хийлгэсэн ч болох юм. Тоорын ягаан, сүүн шаргал, үзмэн ягаан өнгөнүүд нь хуримын даашинзны энхрийхэн бөгөөд эмэгтэйлэг чанарыг алдагдуулахгүй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(259)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com