ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Анжелина Жолигийн өөр тал

Одууд  | 2011 / 08 / 08

Гоо үзэсгэлэн, энэрэнгүй сэтгэл, авъяас чадварыг цогцлоосон Холливудын сахиусан тэнгэр Анжелина Жоли "Жуулчин", Брэд, хүүхдүүдийнхээ талаар Америкийн Vogue сэтгүүлийн өнгөрсөн 12-р сарын дугаарт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

Анжелина Жолигийн өөр тал

Анжелина Жоли энэ сард нээлтээ хийх Жуулчин киноны Элис Клифтон Вардын дүрийг авсан учраа тайлбарлав. Яагаад гэвэл энэ киноны зураг авалтын хугацаа нь түүний төлөвлөгөөнд нийцэж байсан гэнэ. “Брэдийн шинэ киноны (Moneyball) зураг авалт бага зэрэг хойшлогдохоор болсон юм. Тэгээд би түүнийг завгүй болохоос нь өмнө хийж болохоор богино хугацааны ажил хайсан юм л даа. Тэгээд би зураг авалт нь тийм ч удаан үргэлжлэхгүй, бас гэр бүлийнхэнд маань байрлахад сайхан газар хийгдэх кино хэрэгтэй байна гэж хэлтэл нэг хүн надад Венец, Парис хоёрт хийгдэх гэж байгаа киноны зохиолыг санал болгосон юм. Тэгэхээр нь би “Тэр чинь миний өмнө нь тоглож байгаагүй төрлийн дүр үү? гэж асуутал тэд “Тийм ээ, энэ бол маш эмэгтэйлэг дүр” гэж хариулсан юм даа.” гэж хэлээд тэр ингэж инээлээ. Ахахахаххахэхэ.

Дэлхийн хамгийн цуутай сайхан бүсгүйчүүдийн нэгийн өөдөөс хараад суух нь их л арга барил шаардах ажил байлаа. Төрсөн сэтгэгдэл гэвэл: (1) Тэр үнэхээр хэнэггүй инээдэг юм байна. (2) Түүний гэрэлтсэн гоо үэзсгэлэн нь бодит амьдрал дээр ховсдох шидтэй аж. Энэ нь надад их саад болж байлаа. Учир нь би түүнийг өөрийн эрхгүй л ширтээд, бас дахин ширтээд байсан юм. Зүгээр л дэргэд суугаад, амьсгалж байхдаа хүнийг ховсдох чадвартай эмэгтэйчүүд нэг бодлын аймаар ч юм шиг. Жишээ нь Диана Гүнж шиг (гэхдээ Диана гүнж Анжелинагийн гоо үзэсгэлэнг гүйцэхгүй л дээ) . Би продюсер Грахам Кингээс Анжелинагийн дур булаам байдал нь түүний анхаарлыг сарниулж байсан эсэхийг асуусан юм. Гэтэл тэр “Өө, зуун хувь!” гэж хариулж байлаа.

Тэр ярилцлаганд ирэхдээ Холливудын тансаг зэрэглэлийн хувцас зохион бүтээгч Нил Барреттын жижигхэн хүрэм, Элмут Гэнгийн классик загвартай өмд, Феррагамогийн намхан ултай гутал өмссөн байлаа. Хар, хар, бас дахин хар. Тэр “Брэд ч тэр, хүүхдүүд маань ч тэр-Ээж зөвхөн хар өнгийн л хувцас өмсдөг юм гэж хэлэх байсан даа” хэмээсэн. Готик стильтэй болохоор уу? Үгүй ээ, харин тэр харыг прагматик бөгөөд хэрэглээний өнгө хэмээн тайлбарласан юм: “Миний бүх өмд, бүх цамцтайгаа зохицчихдог, бас бүх цамц, даашинз маань бүх гуталтайгаа зохицдог гээч. Би их авсаархан шүүгээтэй. Брэд үргэлж л намайг шоолдог юм. Миний унтлагын хувцас яг даашинз шиг харагддаг болохоор би заримдаа түүнийг өмсөж унтчихаад, өглөө нь босоод тэр чигээрээ хүүхдүүдээ сургуулиас нь авчихдаг юм. Магадгүй түүний доогуур өсгийтэй гутал өмсөөд хүлээн авалтанд ч оччихож мэднэ.”

Түүнд өнөөдөр өндөр өсгийт өмсөх шаардлага байсангүй. Анжелинагийн Vogue-д ярилцлага өгөхдөө сонгосон байрлал бол Холливудын Бүүлевардын гудамжинд байрлах Рузвельт нэртэй тохилог зочид буудал байлаа. Зоогийн газар нь “Мэрилин Монрогийн гүүр”-эн дээр байдаг ба, тэндээс Хокнигийн усан сан харагддаг юм билээ. Өө, тэр газрын тансаг байдлыг уу! Ийшээ ирэх замд миний гар утас дуугарч, цаанаас нь хэн нэгэн сандарсан дуугаар “Чи хаана байна? Анжелина нөгөө зочид буудалд чинь 10 минутын өмнө очих нь байна шүү” гэж хэлсэн. (Намайг сэтгүүлч хийх хугацаанд ямар ч эмэгтэй жүжигчин цагаасаа эрт ирсэн түүх байсангүй. Харин нэг эрэгтэй жүжигчин эрт ирж байсан нь Жон Клийз байлаа.) Манай жолооч биднийг зочид буудлын машины зогсоолд буулгахад хэвлэлийн лоозон зүүсэн хоёр том ачааны машин замыг бөглөсөн байлаа. Жоли, Питт хоёрын суусан машины аюулгүй албаныханд ч энэ нь бүр жирийн үзэгдэл болсон бололтой. Харин дотроос нь ажил, гэр бүлийнхээ амьдралыг тэнцвэртэй байлгахын тулд юу юунаас илүүтэй хичээдэг, бас болоогүй, байнга буяны үйлд оролцдог хөдөлмөрч аав ээж болох Брэд, Анжелина хоёр гарч ирсэн юм.

Гаднаасаа бол тэд Торонтог ч буулгаж чадахаар хүмүүс. Яагаад заавал Торонтог сонгов гэвэл би Брэдийг 1997 онд “Тибетэд өнгөрүүлсэн 7 жил” киноныхоо нээлтийн үеэр тэр хотыг жинхэнээсээ “буулгаж” байхыг нь харж байсан юм. Орилж хашгичсан “Брэдманиак”-ууд түүнийг лав л 48 цагийн турш зочид буудлын өрөөнд хорьсон юмдаг. Харин тэр зуур түүний хамтран тоглогч болох Девид Тюлес чөлөөтэй нь аргагүй буудлаар хэсч байсан. Тюлис надад үдэшлэгийн дараа “Эрэгтэй хүний хувьд Брэд шиг царайлаг байх нь бараг л зовлон юм” гэж хүртэл хэлж байсан юм. Энэ түүхийг би Анжелинад ярьж өгтөл түүний харц нь гүйгээд, их л тогтворгүй болчихов. “Тэр ч нээрээ царайлаг эр шүү”. Тийм ээ! Тэгээд цааш нь? “Үгүй ээ, би бүр түүнийг үнэхээр секси, үнэхээр царайлаг, бараг л энэ дэлхийн хамгийн...Би түүнийг маш сайн найз бас ховорхон эцэг хүн гэж боддог юм. Ингэж бодох болгондоо л би ухаанаа алдчихдаг, тэгээд л түүнд ямар их хайртайгаа мэдэрч, тэр тачаангуй харагдаад эхэлдэг юм даа. Ихэвчлэн хүүхдүүдтэйгээ байхыг нь харахаар ийм мэдрэмж төрдөг”

Тэр эхнэртээ их тус дэм болдог бололтой. “Бид гэрийн ажлаа ээлжилж хийдэг юм. Бидний аль нэг нь үргэлж гэртээ хүүхдүүдтэйгээ байх хэрэгтэй болдог. Тэднийг авч гарах, тэдэнтэй хамт байх, сургууль руу нь хүргэж өгч авах, бас зураг авалтан дээр очиж аав эсвэл ээжтэй нь уулзуулах гээд л” хэмээн Жоли хэлэв.

“Жуулчин” киноны найруулагч Флориан Хенкел надад утасны цаанаас “Тэр надаас 18-40 насны эмэгтэй дүртэй бүх киноны зохиолыг авсан. Тэгээд л тэр өөрийнхөө мэдрэмжээр, өөртөө таалагдсаныг нь сонгосон. Тэр магадгүй ямар ч зөвлөх, олон нийтийн харилцааны мэргэжилтэнгүй цорын ганц дэлхийн хэмжээний од байх.” гэж хэлээд цааш нь зураг авалтын үеэр түүний төрсөн өдөр болж таарсныг хэлсэн юм. Төрсөн өдрөөр нь Жоли түүнээс ямар төлөвлөгөөтэй байгаа талаар нь асууж л дээ. Флориан оройн зоог, үдэшлэг мэтийг л асууж байна гэж бодож. Харин тэр дараа жил юу хийх төлөвлөгөөтэй байгааг нь сонирхсон хэрэг байсан аж. “Тэр надаас дараа жил өөрийнхөө юунд өөрчлөлт хийх талаар сонсохыг хүссэн байсан. Энэ л Жолигийн амьдалын хэв маяг. Тэр үргэлж алсын хараатай байдаг.”

Үнэхээр ч тийм юм. Тэр гэр бүл, кино, хүмүүнлэгийн ажил гээд бүхий л “талбартаа” төлөвлөгөө гаргадаг. “Би хүүхдүүдээ хооллонгоо Salt киноны зохиолыг уншиж дуусгасан юм. Тэр үед би унтлагынхаа хувцсыг тайлалгүй олон хоногийг өнгөрүүлсэн шүү. Яг л жинхэнэ ээж хүн шиг мэдрэмж төрж байсан. Хүчирхэг эмэгтэй хүний дүр гэхээрээ л сексуалный төрхийг дэндүү их ашиглах гээд байдаг нь надад сонин санагддаг. Гэхдээ ч тийм дүр үнэн хэрэгтээ эрэгтэй хүнд зориулагдаж бүтээгддэг гэдэгтэй би эвлэрчихсэн л дээ” хэмээж байлаа.

“Чи үргэлж өнөр өтгөн гэр бүлтэй болохыг хүсдэг байсан уу?” гэж би түүнээс асуулаа. Тэр мөрөө хавчаад “Мэдэхгүй ээ” гэж хариулав. Тэгэхэд нь би түүнд одоо цагт олон хүүхэдтэй айл их ховор “үзэгдэл” болсон талаар хэллээ. Түүнд ихэнх эмэгтэйчүүд “сүрэг” шиг олон хүүхэдтэй байх тал дээр их таарамжгүй ханддаг гээд жишээ болгож найман ихэртэй бүсгүйн талаар ярихад минь тэр нүд рүү минь эгцэлж харж байснаа гайхширсан өнгөөр инээгээд “Ямар муухай сонсогдож байна аа?” гэснээ яриаг минь эрс эсэргүүцлээ.

“Би бүх хүүхдүүдээ өөрөө төрүүлээгүй.” Гуравханыг нь гэж үү? “Би хоёр л хүүхэд гаргана гэж төлөвлөдөг байсан юм!” хэмээн ихэр хүүхдийн ээж хэллээ. “Гэр бүлээ бий болгохдоо хүн өөрийнхөө “даац”-ыг мэдэх ёстой гэж би боддог. Магадгүй нэг хүүхэд гаргатал тэр нь шаардлага өндөртэй санагдвал дахиж нэг хүүхэд гаргаад түүнд анхаарал хандуулж чадахгүй гэдгээ мэдрэх ч юм билүү? Зүгээр л эцэг эх болсон хүний зөн совин гэж байдаг юм. Брэд бид хоёр гурваас ч олон хүүхэд тэжээж чадах юм шиг санагдсан. Одоо бид маш аз жаргалтай, гэр дүүрсэн олон хүүхэдтэй. Тэгээд л тэр.” Тэр миний царайг хараад илүү дээр тайлбарлахын тулд зураг үзүүлсэн нь дээр юм байна гэдгийг мэдсэн бололтой цагаан БлэкБэрригээ гаргаж ирээд, эргэн тойрондоо хүн харж байгаа эсэхийг нэг “шалгаснаа” утаснаасаа ямар нэгийг хайж, хуруугаа дээр нь гулсуулж эхлэв. “Хүлээгээрэй, хаана байгаа юм бол, нэг хором хүлээхгүй юу, би бол ээж хүн, уучлаарай, энд маш их зураг байна...Аан, энд байна. Миний дуртай зурагнуудын нэг. Энд Брэд байна. Бид оройн хоолоо идэж байгаа юм.”

Сайхан тохижуулсан өрөө, оройн дүр зураг, тавагнууд өрсөн том дугуй ширээ, голд нь Брэд, эргэн тойронд нь нэг, хоёр, гурав...дөрөв (Жоли чангаар тоолоход минь тэрүүхэндээ хөхөрч байлаа), тав, зургаан бяцхан царай. “Тэгш тоотой байлгах гэж их хичээжээ тийм үү?” гэж намайг асуухад “Анхнаасаа тэгш тоотой байлгах төлөвлөгөө байгаагүй л дээ. Нэг мэдэхэд л тэгээд таарчихсан юм” гэж хариулав. Тэр БлэкБэрригээ надаас аваад дахин доошлуулж нэг зураг гаргаад “Mанай охид [Захара, Шило, Вивиен, гурвуулаа биен дээрээ өнгө өнгийн будаг нялчихсан дүр зураг]—биен дээрээ зураг зурж тоглосон юм.” гэж хэлэв. “Тэд үнэхээр өхөөрдөм байгаа биз? Энэнээс цөөхөн хүүхэдтэй байх талаар бодохоос ч хэцүү байдаг” хэмээлээ.

Би түүнээс муур, нохой, орог зусаг дээрээ “бүл нэмэх” бодол бий эсэхийг асуулаа. Тэр “Өчигдөр Шило үхсэн шувуу олж орж ирчихээд “Би үхсэн амьтантай болж болох уу?” гэж асуухад нь би “Мм..Энэ тийм ч эрүүл зүйл биш гэж бодож байна, хонгор минь. Тэд түүнийг хайрцганд хийх хэрэгтэй байх” гэж хариулсан.

Тэгээд би гарч түүнд чихмэл шувуу авч өгөх хэрэгтэй болсон юм.” гэлээ. “Шило шувууг чихмэл гэж мэдсэн үү?”, “Үгүй ээ, гэхдээ би жинхэнээсээ үхсэн шувууг гэртээ байлгаж болохгүй учраас, ядаж л цэвэрхэнийг олж өгөхийг хүссэн юм." Ингэж хэлэхэд нь бид хоёул инээлдэв.

Харин түүнийг гэртээ хоол хийдэг эсэхийг асуухад тэр “Заримдаа би тийм ч сайн тогооч болж чаддаггүй юм. Пакс надаас хоол хийхдээ хамаагүй дээр. Пакс өөрөө ч хоол хийх дуртай. Гэхдээ би чадах үедээ хоол хийдэг. Гэрийн ажилд манайхан бүгд өөр өөрсдийнхөөрөө дэм болдог. Намайг хоол хийх үед хүүхдүүд маань бүгд надад урам зориг өгөх гээд л их хичээдэг нь үнэхээр хайр хүрэм байдаг. Ялангуяа Мэддокс. Тэр намайг түшиж тулдаг жижигхэн “эр хүн” юм шүү дээ. Тэр намайг нэг талаар хүмүүжүүлж өгдөг ч юм шиг. Өнөө өглөө би тэднийг сургуульдаа явахаас нь өмнө өглөөнийх нь хоолыг бэлдэж өгөхөд Мэддокс надад “Баярлалаа, ээж ээ! Та сайн ажиллалаа!” гэж хэлсэн."
Дараа нь тэр зогсолтгүй инээж байснаа надад гахайн мах шарж чаддаггүй талаараа хэлээд “Гэхдээ би гахайн махны тал дээр сайжирч байгаа” гэсэн юм.

Кино, гэр бүл, хүмүүнлэгийн ажил бол түүний амьдралын гурван чухал мөчир юм. “Миний хүүхдүүд ажилладаг улс орнуудаас минь гаралтай. Би өөрийнхөө гэр бүлийг глобал гэж хэзээ ч бодож байгаагүй. Тэднийг бие биенээс нь салангид харж чаддаггүй юм. Өглөө босоод л Пакистанд ямар нэг муу зүйл болсон талаар сонсвол би дотроо “Тэд чинь Азиуд, миний хүүхдүүд тэндээс гаралтай ш дээ” гэж боддог. Тэндхийн хүүхдүүд яг л миний хүүхдүүдтэй юм шиг санагддаг юм.

Ярилцлага авсан Викки Вүүдс

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(170)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com