Хурмастаас асгарсан мянга түмэн усан шигтгээнүүдээр гоёсон хотын гудамж үдшийн гэрэлд одтой тэнгэрээс дутахааргүй гялтганана.Чийгтэй үсэн дээрээ бөнжигнөсөн ганц нэг дуслуудыг харангаа, замын дэргэдэх бутыг гараараа арчин алхахад бяцхан навчнуудынх нь нойтон үнсэлтүүд алга ирвэгнүүлэх адил. Зуны шөнө бороо орж байна.
Яг ийм үед та гадуур алхаж явахдаа юуны тухай боддог вэ? Анхны болзоо, хүүхэд нас, санаандгүй учрал, аль эсвэл гуниг...гэхдээ тув тунгалаг, яг л энэ ороод байгаа борооны дуслууд шиг тийм тунгалаг гуниг. Бүгдээрээ булингаргүй, бас ариухан. Бороо үргэлж л бидэнд жирийн үед төрөхөөргүй сэтгэл гэгэлзүүлсэн бодлыг авчирдаг.Ийм нэг шөнийг Гоолингоотой цуг өнгөрүүлж байгаа, цаашид ч өнгөрүүлэх олон олон бүсгүйчүүлдээ зориулж бид дараа долоо хоногт:
-Зун дуусахаас өмнө... (нарлаг улирлыг ханатлаа мэдэрч аваад үдэцгээе)
-Өдрийн туршид эрүүл хоолох жор (калори багатай бөгөөд амттай өглөөний, үдийн, оройн хоол)
-Дур тавилтын талаар таны мэдээгүй 20 баримт
-Эрчүүдийг гараар нь шинжихүй
-Та амжилтанд хүрэх хувьтай юу? (Сонжоо)
-Эрчүүдийн нүдэнд тачаангуй харагддаг бидний дутагдлууд
-“Breaking Dawn”-ы зурагнуудаас... зэрэг мэдээллүүд нь таныг бүтэн долоо хоногийн турш ганцаардуулахгүй.
Дэргэдүүр зөрөх машины норсон цонхон дээр хуруугаараа “Love” хэмээн бичиглэх охин, нимгэхэн цамцны дор хоргодож ус туучин гүйлдэх хосууд, замд таарсан жижигхэн шалбаагны санамсаргүй үүссэн бундан хэлбэр, шүхрээ унагах даашинзтай бүсгүй, унасан шүхрийг нь авч өгөхдөө хав халуун гарнаас нь цочих нүдэнд дулаахан залуу. Тэдний энэ торгон учралын цорын ганц гэрч би. Эргэн тойрон хайраар дүүрэн юм.
Танд ч бас хайраар дүүрэн долоо хоногийг ерөөе! Чиний Гоолингоо XOXOСэтгэгдэл (11) | Хэвлэх | Үзсэн тоо: 7353 | | | |
Өмнөх мэдээлэл Энэ намрын Haute Couture-ийн шилдэг загварууд |
Дараах мэдээлэл Versace-ийн энэ оны Pre-Fall загварууд |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.